Нийгэм
1,072 хувьцаанд 26,800 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийджээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 онд 801.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд 1,072 хувьцааны ногдол ашиг олгохоор шийдсэн хэмээн мэдээлж байсан ч хэдэн төгрөг олгохоор болсон талаараа мэдээлээгүй байсан юм. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулга тавьсны хариуг өчигдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хүргүүлжээ.
С.Бямбацогт гишүүний таван асуулт бүхий асуулгын хариуд тайлбарласнаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ өнгөрсөн хоёрдугаар сарын 18-ны өдрийн хурлаараа нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэрийг гарган баталжээ.
Уг шийдвэрээр бол 1,072 ширхэг хувьцаатай иргэн бүр 26,800 төгрөгийн ногдол ашиг хүртэх нь. Үүнээс 10%-ийн татвараа хасаж тооцвол иргэдийн гарт 24,120 төгрөг ирэхээр байна. Хэрэв хувьцаа эзэмшигч иргэн Үнэт цаасны дансаа нээлгэж амжаагүй байсан бол данс нээлгэх дунджаар 5,000 төгрөг хасагдана гэж үзвэл 19,120 төгрөг хүртэх нь.
Гэхдээ энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК болон Засгийн газар олон нийтэд албан ёсоор мэдээлээгүй байна.
Асуулгын хариу бүрэн эхээрээ:

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа

Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025.04.10/-ны байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 428-т хүрчээ. Үүнээс:
- Эмнэлэгт эмчлүүлж байгаа 125,
- Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 4
- Эдгэрсэн 299
- Сэжигтэй 35
- Хавьтал 10346 хүн байна.
Өвчлөлийн хувьд 10-14 насныхны дунд өндөр хувьтай хэвээр байна. Ихэвчлэн ЕБС-иудын дунд голомтлон халдварлаж байгаа тул халдвараас сэргийлэхийн тулд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаж, өөрийгөө болон бусдыг хамгаалахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Нийгэм
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна.
Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар санал асуулга авч эхэллээ.
Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжилнэ.
Иргэд та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.
Та бүхэн доорх линкээр санал асуулгад оролцоно уу.
Нийгэм
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хаврын хуурайшилт нэмэгдэж, салхи шуурга ихтэй байгаатай холбогдуулан онцгой байдлын байгууллагад өчигдөр долоон түймэр бүртгэгджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Сант, Төв аймгийн Өндөрширээт, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Архангай аймгийн Цэнхэр, Хэнтий аймгийн Баянхутаг суманд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймрийн шалтгааныг авч үзвэл ихэнх нь иргэн, аж ахуйн нэгж хогоо цэвэрлэж, шар өвсөө шатааснаас үүдэн гарчээ. Иймээс иргэд галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал гаргах, хог шатаах, үнс нурмаа ил задгай асгах, түймрийн эрсдэлтэй бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг14 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм15 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм16 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр16 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр15 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм15 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм15 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа