Connect with us

Бусад

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 9

Нийтэлсэн

-

Оны 99 дэх өдөр, Шинэ он хүртэл 266 хоног үлдлээ.

Өнөөдрийн баяр

Микаэль Агриколагийн өдөр

Жил бүрийн энэ өдөр финнүүд болон фин хэлтнүүд Микаэль Агрикола буюу Финн хэлний өдрийг (Michael Agricola”s Day, Finnish Language Day) тэмдэглэдэг. Финляндад энэ нь албан ёсны баяр биш ч гэсэн төрийн далбааг мандуулдаг ёслолтой.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 9

Соён гийгүүлэгч Микаэль Агрикола 1543 онд фин хэлний ABC-kirja гэсэн цагаан толгойг зохион хэвлүүлжээ. Хожим  тэр оныг финийн бичиг үсэг төрсөн  жил гэж үздэг болов.

Тунисийн үндэсний баяр

1938 оны энэ өдөр олон зуун тунисчууд Францын колониас тусгаар тогтнох эрхийнхээ төлөө жагссан түүхтэй.

Сонирхолтой түүх

“Москвад ариун цэврийг сахиулах тухай, хог, ялгадсыг гудамж, зөрлөгт  хаяагчдыг шийтгэх тухай” зарлиг гарчээ

I Петр  засаглаж байхдаа энэ талын 4000 орчим зарлиг, тунхаг зэргийг гаргасан байдаг.Түүний шинэчлэлд  хотуудын ариун цэврийн асуудал амьжиргааг сайжруулах асуудал ихээр тусгагдсан ажээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 9

Баримтын дагуу  нийслэлийн иргэдэд гудамжинд хог хаяхгүй байх, хашаа хороо, зам гүүрийн ариун цэврийг сахих, бүх хогийг хотоос гадагш зөөн газар булахыг үүрэгдсэн байв.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 9

“Том гудамжууд зөрлөгт,  элдэв ялгадас, үхдлийг  хаясан хүмүүсийг… ташуурдан шийтгэхийн зэрэгцээ нэг пенийн торгуулаар шийтгэнэ” гэж зарлигт сануулсан байлаа. Хог хаяж байгаад дахин баригдсан  хүмүүсийн шийтгэл нь чангарч, торгууль нэмэгдэж байв. Торгууль 10 рубль болсон нь тухайн үедээ их мөнгө байлаа.

Мөн I Петр хааны үеэр, нийслэлд нь цэвэр, бохирын шугам тавигдаж, гудамжны хогийн сав гарч иржээ.

Хожим Петрын  үйл ажиллагааг II Екатерина үргэлжлүүлэв. Хатан хаан өөрийн зарлигаар “Москва зэргийн хотоор урсах гол горхинд хог новш хаях, мөсөн дээр ялгадас асгахыг “хатуугаар чандлан хориглож, байнга хянан мөрдөж байхыг” тушаасан ба  Орос даяар хотын захиргааг үүсгэн байгуулжээ.

Компьютерийн хулгана зохиосон Дуглас Энгелбарт шагнал авлаа

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 9

Стэнфордын их сургуульд компьютерийн хулганыг анх бүтээсэн Дуглас Энгельбартыг  түүний түүхэн эцэг нь гэж үздэг.Энгельбарт 1967 онд Билл Инглишийн хамт хэдэн жилийн өмнө бүтээсэн модон эх биетэй, хоёр металл дугуйтай төхөөрөмжөө бүртгүүлэх өргөдлийг  өгөөд 1970 онд  3541541 тоот патентыг авсан байна. Төхөөрөмжийн араас  гарсан утас нь хулганы сүүлтэй адилхан байснаас  тэр төхөөрөмж “хулгана” нэр авсан гэж хожим Энгельбарт тайлбарлажээ.

1968 оны арванхоёрдугаар сарын 9-нд Дуглас Энгелбарт өөрийн NLS төслийнхөө эцсийн хувилбарын танилцуулгыг Сан-Франциско хотын компьютерийн томоохон бага хурал дээр хийжээ. Гэхдээ тэр үеийн хулганы  дүр төрх нь  өнөөдөр  бидний хэрэглэж байгаагаас мэдээж арай өөр. Ширээн дээгүүр дугуйгаараа өнхөрдөг энгийн модон хайрцаг нь өнхрөлтийнхөө тоон мэдээллийг комьпютерт өгснөөр дэлгэц дээрх курсорыг удирддаг байжээ.Далаад онуудад Дугласын лаборатори  компьютерийн сүлжээ  бүтээх ARPA төсөлд  оролцов. Наяад онуудад Дуглас  хоёр ч корпорацид ажиллан  гэрээнд хүлэгдсэн байв. Инээд тэр 1986 онд тэднээс салан охиныхоо хамт өөрийн Bootstrap Institute компанийг байгуулжээ. Өөрийн сонирхлын дагуу чөлөөтэй ажиллаж байлаа. Ийм их нэр төртэй, ухаантай Дуглас нь Билл Гейтс шиг баян байж болох шүү дээ.Тэрээр 1989 оны дөрөвдүгээр сарын 9-нд хулгана зохиосны төлөө 10000 доллараар шагнуулж, бүгдийг нь  зуслангийн даруухан байшин барихад зарцуулжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 9

Харин 1997 онд түүнийг хулгана бүтээснийг арай өндрөөр үнэлэн Лемельсон шагналаар (500 000 доллар), арай хожуу Тюрингийн шагналаар тус тус шагнажээ.

Өнөөдрийн түүх

1241 – Зүүн хойд, өмнөд Оросыг эзэлсэн татар-монголчууд Польшид нэвтэрч Легниц хотын дэргэд Польш ба Силезийн Шударга гэгдэх II Генрих вангийн удирдсан польш-немецын нэгдсэн цэргийг бут цохижээ. Азийнхны суманд Европын дайчдын сор нь болсон хүнд зэвсэгтэй рыцариуд хиар цохиулж ван өөрөө алагдсан байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 9

1288 – Монголчууд Вьетнамыг эзлэв: Юань гүрний цэргийн хүч Тран гүрний армийг бут цохижээ.

1511 – Хатагтай Маргарет Бьюфорт Англи улсын Кембридж хотод Гэгээн Жоны коллежийг байгуулав.

1667 – Парис хотноо олон нийтэд зориулсан хамгийн анхны урлагийн үзэсгэлэн нээгдсэн байна.

1682 – Францын аялагч Робер Кавелье де Ла Салль Миссиссипи голын аманд хүрч түүний цутгалан дээр том загалмай, Францын  далбааг хатгажээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 9

Үүгээр тэр Францаас хамаагүй том Америкийн их нууруудаас Мексикийн булан хүрсэн асар уудам нутгийг  өөрийн эх  орны эзэмшил гэж зарлан  Луизиана гэж нэрлэсэн байна. Нэр нь Францын хааны Луи нэрээс үүдэлтэй ба тэр нутгийг хожим Наполеон  АНУ-д зарсан бөгөөд түүнээс хожим Миссури, Небраска, Айова, Арканзас, Хойд ба Өмнөд  Дакота, Канзас, Миннесота, Монтана, Вайоминг, Колорадо, Оклахом а зэргийн 12 мужийг таслан үүсгэсэн байдаг.

1783 – Францын хамгийн том болох “Одеон” театр нээгджээ. Эртний Грект манай эриний өмнөх V зуунаас эхлэн инээдмийн болон хөгжмийн тэмцээнд зориулсан хаалттай талбайг “Одеон” гэж нэрлэж байсныг залгамжлан авч уг театрыг нэрлэсэн байна. Уг театрыг 1946 онд “Комеди Франсез”-тай нийлүүлсэн боловч 1959 онд дахин бие дааж, “Театр де Франс” гэсэн нэртэй болжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 9

1860 – Францын зохион бүтээгч Эдуар-Леон Скотт де Мартинвилийн зохиосон “фонавтограф” төхөөрөмжөөр анх удаа хүний яриаг бичжээ.

1937 – Японы зохион бүтээсэн “Камиказе” онгоц Лондон хотын Кройдоны нисэх буудалд газардав. Ингэснээр Японд үйлдвэрлэсэн онгоц Европ тивд газардсан анхны тохиолдол болжээ.

1940 – Дэлхийн II дайн: Германы цэргийн хүч Дани болон Норвегийг булаан эзлэв. Норвегийн засгийн эрхийг Видкун Кийслинг авчээ.

1945 – Нацистын Германы удирдлагууд нацистын эсрэг суртал дэлгэрүүлж, холбоотон талд тагнуулаар ажилласан гэж үзэн Дитрих Бонхофферийг цаазаар авчээ.

1952 – Боливийн ерөнхий сайд Хюго Балливианы засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсноор Боливийн үндэсний Хувьсгалт хөдөлгөөн засгийн эрхийг авав. Ингэснээр их сургуулиудыг үнэ төлбөргүй болгож, ХАА-н шинэчлэлийг эхлүүлсэн бөгөөд уул уурхайн компаниудыг бүгдийг нь төрийн мэдэлд авсан юм.

1957 – Египет улсад Суэцийг  сувгийг дайны үеэр хаасан байснаа албан ёсоор нээв.

1959 – Меркури сансрын хөтөлбөр: АНУ-ын Сансар судлалын агентлаг сансарт нисэх долоон хүнийг сонгох ажиллагааг улс орон даяар явуулах болсноо хэвлэлийн бага хурлын үеэр зарлав.

1961 – Дэлхийн хамгийн том цахилгаан галт тэрэгний компани болох Pacific Electric Railway компани үйл ажиллагаагаа зогсоожээ.

1966 – Шашны таалалд үл нийцэх “Хаалттай номын индекс” гэгчийг 400 жилийн дараа Ватикан хүчингүй болгосон байна. “Хаалттай номын  индекс”-ийг энэ хугацаанд 32 удаа нийтэлж байсны 12-ыг нь ХХ зуунд гаргасан байв. Анхны индексийг Ромын хамба лам IV Павел 1559 онд санаачлан гаргажээ. 1948 онд хамгийн сүүлчийн индексийг хэвлэн гаргасан ба тэнд 4000 зохиолыг “хаалттай” гэсэн байв. Тэдний дунд Жордано Бруно, Спиноза, Онере де Бальзак, Жорж Санд, Декарт, Дени Дидро, Эмиль Золя нарын бүтээл орж байлаа.

1967 – Зорчигч тээврийн Боинг 737 онгоц анхны нислэгээ үйлдэв.

1975 – Филиппин улсын сагсан бөмбөгийн холбоо үндэсний  лигийн тэмцээнийг эхлүүлжээ.

1981 – АНУ-ын тэнгисийн цэргийн “Жорж Вашингтон” хөлөг онгоц навигацийн  алдааны улмаас Японы ачаа тээврийн “Нисшо Марү” хөлөг онгоцтой мөргөлдөн живжээ.

1989 – Гүржийн нийслэл Тбилиси хотод тайван замаар жагсаал зохион байгуулж, өлсгөлөн зарлаж байсан иргэдийг Зөвлөлтийн арми хүч хэрэглэн тараасны улмаас 20 хүн амиа алдаж, наад зах нь 100 хүн шархаджээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 9

1991 – Гүрж улс ЗХУ-аас тусгаар тогтнов.

2003 – Америкийн цэрэг  Багдад хотыг эзлэв. Улмаар Саддам Хуссейны зураг, хөшөө, өмнөх туг, далбаа, төрийн сүлд зэргийг буулган нураажээ.

2005 – Уэльсийн хунтайж Чарльз олон жил харилцаатай байсан Камилла Паркер Баулестэй Виндзорын шилтгээнд хуримлав.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 9

2009 – Гүржийн нийслэл Тбилиси хотод Михаил Саакашвилигийн засаглалыг эсэргүүцсэн 60,000 хүний жагсаал болжээ.

2017 – Египетын Александрия, Танта хотуудад байрлах христийн сүмд цуврал дэлбэрэлт болжээ.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент5 цаг өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм5 цаг өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм5 цаг өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм8 цаг өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм8 цаг өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад8 цаг өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент9 цаг өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм10 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент10 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм10 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр10 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм10 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим