Эдийн засаг
Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа
Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 5 дугаар сарын 10-нд болов. Хурлаар Монголбанкны 2018 оны аудитлагдсан санхүүгийн тайланд Хяналтын зөвлөлөөс өгөх санал дүгнэлтийн талаарх Хяналтын зөвлөлийн гишүүн Л.Дондогийн танилцуулгыг хэлэлцэв. Хурлаас гишүүдийн саналыг авч нэгтгэн Хяналтын зөвлөлийн дүгнэлтийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Монголбанкны удирдлагад хүргүүлэхээр тогтов.
Хяналтын зөвлөлийн гишүүн Б.Цэрэнбалтавын “Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх талаар буюу ФАТФ-ын зөвлөмжийн хэрэгжилт, түүнд хийх дүгнэлт, гарцын талаарх” сонсголыг Хяналтын зөвлөл анхааралдаа авав. Улсын Их Хурлын 2018 оны 84 дүгээр тогтоолоор мөнгө угаах, терроризмтэй тэмцэх талаар Монголд өгсөн үнэлгээг дээшлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох газруудад үүрэг болгосон, түүний хэрэгжилтийн байдал тодорхойгүй байгаа бөгөөд Монголбанк нь энэ асуудлаарх ажлын албаны үүргийг улсын хэмжээнд гүйцэтгэдгийн хувьд онцгойлон анхаарч эрчимтэй ажиллах шаардлагатай гэж үзлээ.
Хяналтын Зөвлөл Монголбанкны дэргэдэх Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлийн Хүрээлэнгийн үйл ажиллагаа, цаашдын зорилт, хийх судалгааны мэдээллийг сонсож, цаашдаа Монголбанкны санхүүгийн байдал, төлбөрийн тэнцлийн судалгааны ажлын үр дүнгийн талаар мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар тохиров.
Хяналтын зөвлөлийн ажиллах журмын 3.1.6-д зааснаар Монголбанкны Зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэн дүгнэлт гаргах ажлын хүрээнд Монгол улсын мөнгөний бодлогын хэрэгжилт, ялангуяа Хяналтын Зөвлөлийн эрхлэх ажилд хамаарч болох Монголбанкны актив хөрөнгийн үр өгөөж, нягтлан бодох бүртгэлийн болон аудитын үндэсний болон олон улсын стандартын мөрдөлт, дотоод ба хөндлөнгийн хяналт шалгалтын зэрэг асуудлаар Монголбанкны болон Хяналтын зөвлөлийн гишүүдийн мэдээлэл, саналыг сонсож, санал дүгнэлт гаргаж байх, энэ талаар Монголбанкны Тамгын газрын дэмжлэгийг авч ажиллахаар болов.
МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм6 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм6 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр4 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав