Нийгэм
Ш.Золжаргал: Миний хүү хилс хэрэг хүлээж, гүтгэгдэж, зодуулж нас барсан. Хэргийг дахин шалгуулмаар байна

Иргэн Ш.Золжаргал хүү М.Энхболдыгоо хилсээр гүтгэгдэн, зодуулснаас болж амиа алдсан талаар мэдээлэл хийлээ.
Түүний хүү М.Энхболд 2000 онд нийслэлийн 31-р сургуулийн наймдугаар ангид сурч байхдаа анх хилс хэрэг хүлээжээ. Ш.Золжаргал энэ талаар “31-р сургуулийн наймдугаар ангийн хүү Батмөнх сургууль дээрээ согтуу ирээд манай хүүгийн ангийн Баясах гэдэг хүүтэй муудалцаж, гадаа зодолдсон байдаг. Тэр үед нь миний хүү хажуугаар нь явж таарахад ангийнх нь хүүхэд дуудахад нь найзыгаа өмөөрч цохисон. 2000 оны зургаадугаар сарын 6-нд болсон энэ хэргээс болж Батмөнхийн нүдний судас тасарсан гэсэн гомдлыг ээж нь цагдаад гаргасан байтал миний хүүг СБД-ийн хүүхдийн байцаагч эцэг, эхэд нь хэлэлгүй хорьчихсон байсан. Мөн Баясах хэмээх хүүхдийн ээж нь манай хүүг уг хэргийг хийсэн гээд хэлчих, эгч нь гаргаж авна гэж хэлээд өөрийнхөө хүүхдийг мултлаад алга болсон” гэв.
Энэ явдлаас үүдэн Ш.Золжаргалын хүүд онц, хүнд гэмт хэрэг үйлдсэн хэмээн гурван жилийн ял оноожээ. Хэдийгээр нь хүүхэд нь эрүүл мэндийн шалтгаанаар ял эдлээгүй, тэнсэн харгалзах ялтай байсан ч “хэрэгтэн” гэсэн хочтой болж, байнгын дарамтанд байжээ.
Энэ дарамтын нэг жишээ 2016 онд хүүг нь хөдөө уурхайд ажиллаж байх хойгуур нь цагдаа нар ирж, хүний алга болсон машины хэрэгт холбогдуулсан аж. Улмаар ирснийх нь дараа 3-4 залуу уг хэрэгтэй холбоотойгоор зодсоны улмаас элэг нь гэмтэж, 10 хоног сэхээнд хэвтээд нас баржээ.
Иймд иргэн Ш.Золжаргал шүүх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд гомдолтой байгаагаа хэлээд “Шүүх эмнэлгийн эмч хүртэл эхний дүгнэлтийг өөрчилсөн. 17-хон настай хүүхдийг онц хүнд гэмт хэрэгтэн болгож, насаар нь “хэрэгтэн” нэр зүүж, дарамтад оруулсан. Нэг хэрэгтэн нэр зүүсэн хүнийг ажилд ч авдаггүй. Хэрэг хийж байсан гэдгээр нь өөр хэрэгт холбогдуулдаг ийм шударга бус шүүх, цагдаагийн тогтолцоотой байна. Олон жил шүүх, цагдаагийн байгууллагаар явахад огт авч хэлэлцдэггүй” гээд хүү нь хилсээр хэрэг хүлээж, гүтгэгдэж, зодуулсны улмаас нас барсан тул хэргийг дахин шалгуулахыг хүсэж байгаагаа хэллээ.

Нийгэм
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
Нийгэм
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.
Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.
Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.
Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
-
Нийгэм4 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм7 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Эдийн засаг5 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм7 цаг өмнө
Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн байна
-
Нийгэм5 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Улс төр7 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо