Улс төр
Г.Батхүүгийн цаг бусаар амиа алдсан хэргийн эргэн тойронд-II

4. УИХ-ын гишүүн Н талийгаач Б-тэй өрөөндөө ярилцаж суухдаа мөн л архиар дайлж, өөрөө ихээхэн уусныг зөвлөх нь мэдүүлэгтээ хэлсэн болохыг сошиалаар олонтоо мэдээлсэн.
Энэ бүгдээс харахад өдрийн 13:00 цагаас эхэлсэн МАН-ын бүлгийн хуралд ортлоо нийт зургаан цагийн турш спиртийн өндөр агууламжтай (53-56 градус) архи их хэмжээгээр тасралтгүй уусан гишүүн Н өөрийгөө хянаж чадахааргүй, хүнтэй аятайхан ярих ч чадваргүй болтлоо согтох нь хэнд ч ойлгомжтой. Түүний догшин ширүүн, харгис зан авирыг монголчууд бид түүний сүүлийн арав гаруй жилийн дуулиант хэргүүдээс хэдийнэ мэдэх болсон.
Иймд их хэмжээний согтолттой байсан гишүүн Н бүлгийн хуралдаа оролцох хэмжээний, өөрийнх нь хэлснээр гөлөмцүү болж, сэргэсэн нь түүнд тохиолдсон гэнэтийн сэтгэл санааны цочрол шоконд орсноос үүдэлтэй байх магадлалтай. Талийгаач Б өөрийн үхлээр үхээгүй болох нь шүүхийн задлан шинжилгээгээр нэгэнт тодорхой болсон бөгөөд толгойн тус газраа хүнд гэмтэл авч улмаар өндрөөс унаснаар амиа алдсан гэдэг нь тогтоогдсон.
Талийгаачтай хамгийн сүүлд уулзсан хүн гэдгээ гишүүн Н өөрөө хэвлэлийн хурал хийж, хүлээн зөвшөөрсөн. Уулзахдаа маш их хэмжээний согтолттой байсан гэдэг нь энэхүү уулзалтаас хойш 3-4 минутын дараа бүлгийн хуралдаа ороод согтуурхан, намын дарга Ерөнхий сайдтайгаа хэрүүл уруул хийж, хажууд сууж байсан гишүүд нь танхимаас хүчээр авч гарсан гэж УИХ-ын бүлгийн гишүүд нь олонтаа мэдэгдсэн.
Талийгаачийн цогцсыг анх харж, Төрийн ордны хамгаалалтын албанд мэдэгдсэн гишүүн Б нь их хэмжээний согтолттой байсныг хамгаалалтын албаныхан тодорхойлсон ба туслах нь ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг гэх нийтлэл гарсан билээ.
Дээрх хэрэгтэй холбоотой нийтлэл мөн 2019 оны тавдугаар сарын 27-ны “Зууны мэдээ” сонин дээр “Хэргээ булзааруулахын тулд хууль хяналтын байгууллагыг төөрөгдүүлэх гэж оролдсон уу?” гэсэн гарчигтай “ОХУ (хуучин ЗХУ)-д Дотоодыг хамгаалах яамны дээд сургууль болон академийг төгссөн ахмад мөрдөн байцаагчийн байр суурь” гэх нийтлэл гарсан.
Уг нийтлэлд “УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хийсэн хэвлэлийн хурлыг нягталж үзээд, мэргэжлийн хүний хувьд өөрийн байр суурийг хуваалцаж байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хийсэн мэдэгдэл нь түүнийг уг хэргийг гардан гүйцэтгэсэн байх маш өндөр магадлалтайг илэрхийлсэн криминалистикийн шинжлэх ухаанаар олон удаа туршигдаж батлагдсан том алдаанууд байгааг олж харснаа хуваалцаж байна.
Иргэд ч дээрх бичлэгийг анхааралтай үзвэл миний хэлэх дараахь зүйлүүдийг олж хараад, надтай санал нэгдэнэ хэмээн гуч гаруй жилийн ажлын туршлагадаа үндэслэн итгэлтэй байна.
Нэгд, Н.Номтойбаярын мэдэгдэлд дурдсан цаг хугацаа, хэрэгтэй холбоотой нотлогдсон цаг хугацаа зөрөлдөж байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бүлгийн хуралдаа 19:18 цагт орсныг ирц бүртгэлийн программ хурууны хээгээр бүртгэсэн байдаг. Үүнийгээ өөрөө ч батлан мэдэгдсэн.
УИХ-ын ишүүн Н.Номтойбаяр бүлгийн хурал руугаа зөвлөхтэйгөө хамт өрөөнөөсөө гараад хурлын танхим руу шууд алхаж очсон гэж мэдэгдсэн юм. Гэтэл Н.Номтойбаяр гишүүний өрөө, бүлгийн хурлын танхим аль аль нь нэг давхарт, ойролцоо байрладаг бөгөөд шууд алхаж очиход дундаж алхаагаар 1-2 минут зарцуулахаар байдаг. Ингээд бодоход өрөөнөөсөө хамгийн эрт цаг хугацаагаар тооцож үзэхэд 19:16 цагт гарсан байж таарна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр талийгаачийг өрөөнөөсөө гарсны дараа 3-4 минутын дараа зөвлөхтэйгөө хамт хурлын танхим руу гарсан гэж мэдэгдсэн. Ингэж үзэхээр Н.Номтойбаярын өрөөнөөс талийгаач 19:12 цагт гарсан болж таарна.
Төрийн ордны харуулын албанд 19:09 цагт “Хүн нас барсан байдалтай олдлоо” гэсэн мэдээлэл иржээ. Тэгэхээр золгүй явдал 19:09 цагаас өмнө болсон байж таарлаа. Гэтэл энэ цаг нь Н.Номтойбаярын мэдэгдлээс харвал талийгаач түүний өрөөнд хамт байсан цагтаа давхцаад байгаа нь Н.Номтойбаярын мэдэгдэлд байгаа ноцтой алдаа юм.
Хоёрт, Н.Номтойбаяр мэдэгдэлдээ уг хэрэгтэй холбоотой нарийн ширийн мэдээлэл (деталь) их оруулж тайлбарлалаа. Үүнд,
Уг хэргийг “золгүй явдал” гэж өөрөө тодорхойлсон бөгөөд өмнө нь буюу хөндлөнгийн нөлөөгүй гэж үзэж байсныг үгүйсгэсэн мэдэгдэл болсон. Энэ хэргийг хөндлөнгийн нөлөөтэй гэж мэдэж буй хүн л ийн тодорхойлох боломжтой.
Мөн талийгаачийг жин их хассан, нүүрний судас нь улайлттай байсан, эмчилгээ хийлгэж байгаа гэх мэт бүх зүйл өвчнөөс болсон мэтээр ойлгуулахыг хүссэн мэдэгдэл хийсэн байдаг.
Гэтэл хэрэг явдлаас хэдхэн минутын өмнө хамт хуралдаж байсан бусад хүний хэн нь ч ийм байдал ажиглаагүй гэдгээ илэрхийлсэн. Хэрэг хийгээд булзааруулах гэсэн хүн л иймэрхүү нарийн деталь ашиглаж өөрийгөө хамгаалах оролдлого хийдгийг криминалистикт маш тодорхой заасан байдаг.
Эцэст нь хэлэхэд, социализмын үед ч, баруунд ч хүний амь эрсэдсэн үед хамгийн сүүлийн уулзсан этгээд, гэрчийг хэргийн хангалттай баримт олдтол нийгмээс тусгаарлан шалгадаг практик байдгийг хууль хяналтын байгууллагынхан мэдэх учиртай хэмээн бичсэн байв.
УИХ-ЫН ГИШҮҮД ЦАГДААГИЙН ҮЗЛЭГЭЭС ӨМНӨ ӨРӨӨГӨӨ ЦЭВЭРЛҮҮЛСЭН ҮҮ
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор өөр нэг ноцтой мэдээлэл цахим сайтуудаар гараад эхэлсэн. Isee.mn гэх сайт дээр 2019 оны тавдугаар сарын 25-нд “Г.Батхүү агсан амиа алдах үеэр албан өрөөндөө архидсан УИХ-ын гишүүн цагдаагийн үзлэгээс өмнө өрөөгөө цэвэрлэсэн үү” гэх гарчигтай мэдээлэл гарсан.
Уг мэдээлэлд “Г.Батхүү агсныг амиа алдах үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий УИХ-ын гишүүн /нэрийг нь нууцлав/ Төрийн ордны хоёр давхрын 21* /өрөөний дугаарыг нууцлав/ тоот албан өрөөндөө бусдын хамт согтууруулах ундааны зүйл /архидаж/ хэрэглэж байсан байж болзошгүй байгаа ажээ. Учир нь Г.Батхүү агсны амиа алдсан хэргийн дараахан /энэ долоо хоногийн даваа гаригт/ цагдаагийн байгууллага хэрэгт хамаарах үзлэгийн талбараа “өргөтгөж” үзлэг явуулсан байна.
Энэ үеэр Төрийн ордны хоёр давхрын 21* тоот өрөөнд суудаг УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий УИХ-ын гишүүний өрөөнд хэрэг гарах үеэр архидалт болж, амралтын өдрүүдэд тус өрөөгөө цэвэрлээд, даваа гаригт Цагдаагийн үзлэг хийхээс өмнө дрож /хивстэй адил материал/, буйдангийн дээр байдаг байж болзошгүй “дэр” зэрэг дээр тогтсон цус байж болзошгүй улаан өнгийн толбыг Төрийн ордны үйлчилгээнд хандаж гүн цэвэрлүүлсэн байж болзошгүй байгаа ажээ.
Дрож болон дэрэн дээр тогтсон хүний цус байж болзошгүй улаан толбо нь хүмүүсийн маргаан, зодооноос үүссэн үү гэдгийг цагдаагийн байгууллага тогтоохоор ажиллаж байгаа байх” хэмээн бичсэн байх ажээ.
Г.БАТХҮҮ, Н.НОМТОЙБАЯР НАРЫН ДУНД ҮЛ ОЙЛГОЛЦОЛ БАЙСАН УУ
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд амь насаа алдсан хэрэг явдалтай холбоотой мэдээлэл, таамаглалууд ар араасаа цувран гарч байна. Нийгмийн сэтгэл зүй УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр руу чиглэж эхлээд байна. Мэдээж хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэг нь тэр болж таарсан. Мөн талийгаач Г.Батхүү, Н.Номтойбаяр нар хувийн таарамжгүй харилцаатай байж болзошгүй хэд хэдэн баримт байдаг.
Г.Батхүү “Монголын Автомашин, мотоциклын спортын холбоо”-ны ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж байгаа. Тэгвэл Н.Номтойбаяр “Оффроад”-ын холбоог тэргүүлдэг. Тэгвэл дээрх хоёр холбоо тамирчдын цол гуншин зэрэг асуудлаас болж маргаантай байдаг.
Үүнээс болоод хоёр тэргүүний дунд үл ойлголцол үүсэж байсан гэх мэдээлэл байгаа юм. Мөн Г.Батхүүгийн төрсөн дүү П.Батчимэг Дорнод аймгийн Ардчилсан намын ҮБХГ юм байна. Бүр Н.Номтойбаяртай нэг тойрогт өрсөлдөхөөр болсон. Ингээд тойрог дээрээ ажиллаж эхэлсэн. Үүнээс болоод тэдний дунд мөн л үл ойлголцол бий болсон байх магадлал байгаа ажээ.
ЦАГДАА НАР ХЭРХЭН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ
Хэргийг шалгаж байгаа цагдаа нар талийгаач Г.Батхүү Төрийн ордонд хэнтэй хамгийн сүүлд уулзсан, хэний өрөөгөөр орсон, тэр өдөр талийгаач хэн нэгэнтэй архи уусан уу, нэр бүхий УИХ-ын гишүүд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу. Талийгаач ямар хүмүүстэй гар утсаараа холбогдож ярьсан зэргийг хөөн шалгаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл цаг хугацааны дарааллаар мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа гэнэ.
Тухайлбал, УИХ-ын гишүүний өрөөнд хэдэн минут болсон. Тэндээсээ гараад хэдий хэрийн хугацааны дараа гонхноос унасан байж болох вэ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэлээд байгаа шиг хэн нэгэнтэй уулзахаар яарч байсан уу гэдгийг ч шалгаж тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Мөн тэдний хоорондын харилцаа ямар байсан. Өмнө нь муудалцаж байсан уу.
Ямар нэгэн эрх ашиг нь зөрчигдөж, үл ойлголцол бий болж байсан уу гэдгийг тогтоох ажиллагаа өрнөж байгаа гэнэ. Хэрэг гарсан байж болзошгүй Төрийн ордны хоёр давхрын хивсэнцэрт шинжилгээ хийсэн байна. Гадны нөлөөтэй ч бай, нөлөөгүй ч бай тэнд ямар нэгэн ул мөр заавал үлдэх ёстой гэж мөрдөгчид үзэж байгаа гэнэ. Одоогоор хоёр давхрын хивсэнцрээс авсан шинжилгээний хариу гараагүй байна.
Хэрэв хөл алдаж унасан бол тэнд ул мөр үлдэх ёстой ажээ. Өөр нэг ноцтой мэдээлэл нь хэргийн цар хүрээ хумигдаж эхэлсэн. Шинжээчийн урьдчилсан дүгнэлт гараад байгаа юм. Урьдчилсан дүгнэлтээр талийгаачийг өвчний улмаас нас бараагүй гэж гарсан байна. Өөрөөр хэлбэл, цус харвах, зүрхний шигдээс болох зэрэг гэнэтийн байдлаар амиа алдаагүй гэсэн дүгнэлт гарчээ. Тодруулбал, өндрөөс унаснаас үүдсэн гэмтлээс болж нас барсан гэжээ.
Мөн тархиныхаа магнай, ар дагз хэсэгт хүчтэй цохигдсон шарх сорви байгаа гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, хэрэг шалгах ажиллагаанд эргэлзээ гарч эхэлсэн бололтой. Г.Батхүүгийн тархиндаа авсан гэмтэл гонхоос унахад үүссэн байна уу, үгүй юү гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоох шаардлага бий болоод байгаа юм.
Ардчилсан намаас Г.Батхүүгийн амь насаа алдсан асуудлаар Олон улсын парламентын холбоонд хандаж байгаагаа мэдэгдээд байгаа. Талийгаачийн гэр бүл болон намын нөхөд нь тухайн хэрэг, үйл явдлыг мөрдөн шалгах ажиллагаанд гадны хяналт тавьж, үнэн мөнийг олох үүднээс олон улсын байгууллагад хандсан байна.
Удахгүй хэргийг шалгаж байгаа цагдаа нар хэн нэгэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах уу, үгүй юү гэдгийг шийдэх юм гэнэ. Одоогоор хэн нэгнийг Г.Батхүүгийн аминд хүрсэн гэх хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэх тодорхой баримт хуулийнханд олдохгүй байгаа аж. Гэхдээ УИХ-ын нэр бүхий гишүүдээс гэрчийн мэдүүлэг авах, мөрдөн шалгах ажиллагаа хийхэд саад бэрхшээл тулгарч байгаа. Энэ нь цагдаа нарын анхаарлыг татаж байгаа гэх мэдээллийг бидэнд өгсөн юм.
Дээрх хэрэгтэй холбоотой өөр нэг таамаг нь талийгаач Г.Батхүү Төрийн ордны гурван давхраас бууж явахдаа хөл алдсан байж магадгүй. Ингээд өндөр биетэй, жин ихтэй хүн зогсож чадалгүй явсаар хоёр давхрын гонх руу доош унасан. Хоёр давхрын гонхны хашлага давж унахдаа доор байх 50 см-ийн хөндлөн өргөн тавцанд толгойгоо цохисон байх гэх таамаглал дэвшүүлэн шалгаж байгаа гэсэн.
Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүүгийн амиа алдсан хэрэгтэй холбоотой олон нийтэд ил гарсан баримтуудыг шүүж үзэхэд ийм байна. Гэхдээ манай УИХ-ын гишүүд арай ч Төрийн ордондоо хүний амь хөнөөчих хэмжээнд хүрээгүй байлгүй дээ.

Улс төр
Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн ээлжит хуралдаанаар:
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д заасан татварын хөнгөлөлтийн хэрэгжилтийн талаар
- Татварын реформын талаар
- Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар
- Нийгмийн даатгалын реформын талаар
- Эрчим хүчний салбарын реформын талаар зэрэг 24 хэлэлцэх бөгөөд танилцах юм байна.
Улс төр
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.30/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Төсвийн байнгын хороо | · Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд өөрчлөлт оруулах тухай/ · Бусад |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Хууль зүйн байнгын хороо | · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
· Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ · Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл · Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан |
11.30 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Төрийн байгуулалтын байнгын хороо | · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
· Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан |
14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
4 | Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо | · Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мега төслүүдийн хэрэгжилтийн явцын талаарх Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсох
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ |
15.00 | “Их засаг” |
5 | Эдийн засгийн байнгын хороо | · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/
· Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эзэмшлийн болон “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүртгэлтэй хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах бэлтгэл ажлын явц, хөрөнгийн үнэлгээний талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэдээллийг сонсох |
15.30 | “Их Эзэн Чингис хаан” |
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ | ||||
1 | Хууль зүйн байнгын хороо | Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага | 09.00 | “Их засаг” |
Улс төр
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав

Монгол Улсын Эрчим хүчний реформын үндэсний хороо, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч компаниудын нэг болох UPC Renewables компанитай өнөөдөр Нью-Йорк хотноо Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулав.
Тус компани Дундговь аймагт нийт 2,400 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ.
Төслийн гол зорилго нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг үр ашигтай ашиглах, үйлдвэрлэсэн цэвэр эрчим хүчийг бүс нутгийн зах зээлд, тэр дундаа БНХАУ-д экспортлох, дотоодын эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлэх, мөн Монгол Улсын нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулахад оршино.
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний реформын Үндэсний хорооны дарга Т.Доржханд “Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их боломжоо бүрэн ашиглах түүхэн алхмыг хийж байна. Бид цэвэр эрчим хүчний экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн ногоон хөгжилд хувь нэмэр оруулан, эдийн засгийн шинэ боломжуудыг нээхийг зорьж байна” гэв.
UPC Renewables Asia Pacific компанийн Гүйцэтгэх захирал Эндрю Жон Сазерленд “Энэхүү түншлэл нь Дундговь аймгийн дэлхийн хэмжээний салхины нөөцийг үр ашигтай ашиглан, БНХАУ-д экспортлох, мөн Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн найдвартай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн, найдвартай, өрсөлдөхүйц үнэ бүхий цэвэр эрчим хүч нийлүүлэх боломжийг бүрдүүлж байна. Бид Монгол Улсад олон улсын хөрөнгө оруулалтыг татаж, тогтвортой аж үйлдвэрийн хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө тууштай ажиллах болно” гэлээ.
Төслийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний байгууламжийн тодорхой бүрэлдэхүүн хэсгүүдийг Монгол Улсад дотооддоо үйлдвэрлэх, мөн төслийг барьж байгуулах, ашиглалтад оруулахад шаардагдах ур чадваруудыг эзэмшүүлэх сургалтын төв байгуулах зорилт тавиад байна гэж Эрчим хүчний реформын үндэсний хорооноос мэдээллээ.
-
Нийгэм22 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Эдийн засаг23 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм22 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Нийгэм24 цаг өмнө
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
-
Нийгэм24 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Нийгэм23 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм24 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна
-
Энтертайнмент23 цаг өмнө
Б.Тэгшбаяр “Tour of Bostonliq-2025”-ын эхний гараанд түрүүлэв