Нийгэм
Хүүхдийн баярын БАГЦ МЭДЭЭ

Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг, гэгээн дурсамж бүтээдэг хүүхдийн баяр хаяанд ирлээ. Дэлхийн 50 гаруй орон 1950 оноос эхлэн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх болжээ. Монгол Улс өдгөө 67дахь жилдээ, энэхүү баярыг Бямба гаригт 22 хэмийн дулаанд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Эцэг, эх бүр энэ өдрийг хүүхдүүдээсээ дутахгүй догдлон хүлээж, хамгийн дурсамжтай өдрүүдийнх нь нэг болгон үлдээхийг хүсдэг. Төрөөс ч тодорхой баярын хөтөлбөр бэлтгэж, хүүхэд, багачуудыг баярлуулахыг зорьдог. Эцэг, эхчүүд, хүүхэд багачууддаа зориулж “Ньюс” агентлаг зургадугаар сарын 1-нд зохиогдох эвентүүдийг багцлан хүргэж байна.
ХҮҮХДИЙН БАЯРААР АВТО ЗАМ ХААХГҮЙ
Тээврийн цагдаагийн газрын мэдээллээр зургадугаар сарын 1-нд авто зам хаахгүй. Гэхдээ энэ нь хүн бүр автомашинаа уна гэсэн үг биш. Нийтийн тээврээр үйлчлүүлж, дугуй унаж болно.
Зайлшгүй шаардлагаар тээврийн хэрэгслээ унах бол 0-10 хүртэлх насны багачуудаа зориулалтын суудалд суулгах, хурдаа ердийн үеийнхээс 10-20 км/цагаар бууруулж, хүүхэд багачуудаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
ТҮРГЭН ТУСЛАМЖ БЭЛЭН
Хүүхдийн баяраар нийслэлийн Эрүүл мэндийн газраас Сүхбаатарын талбай , Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн зэрэг томоохон газруудад эмнэлгийн яаралтай тусламжийн баг ажиллуулна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан хүн олноор цугласан газруудад худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж, хүнсний бүтээгдэхүүн, тоглоомуудын аюулгүй байдалд давхар хяналт тавин ажиллах нь ээ.
Хүүхдийнхээ эрүүл мэндэд хоргүй бүтээгдэхүүн сонгоорой
Нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан дараах бүтээгдэхүүнийг хүүхдийнхээ бэлгэнд багтаахгүй байхыг зөвлөлөө. Үүнд:
- Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс
- Амталсан төмс, хатаасан эрдэнэ шиш, хийжүүлсэн ундаа, түргэн хоол болон амт оруулагч ихтэй хүнс
- Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг нүүрс ус ихтэй бүтээгдэхүүн
- Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан кремтэй бүтээгдэхүүн
- Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан бүтээгдэхүүн
Ийм бүтээгдэхүүн таны хүүхдэд хор болно. Үүний оронд бэлгийн уутанд үлгэрийн ном, оюуныг хөгжүүлэх тоглоом, цагаан идээ зэрэг бүтээгдэхүүн хийх нь эрүүл мэндэд тустай юм.
Хүүхэд багачуудын хувьд баяраа амттангүйгээр төсөөлөхөд бэрх. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр бага насны хүүхэд өдөрт таван грамм, сургуулийн насны хүүхэд 6-8 грамм сахар хэрэглэх нормтой байдаг аж. Иймд та бүхэн хүүхдийнхээ хүнсний хэрэглээнд сайтар анхаараарай.
Хүүхдэдээ бялуу сонгох гэж байна уу?


“Милая” брендээс хүүхэд багачууддаа зориулан хүн аалз, эгдүүтэй жижигхэн минионууд, маша ба баавгай, тоглоомын түүх зэрэг тэдний хайртай үлгэрийн баатруудтай бялууг, ээжүүддээ зориулаад “Хайрт ээждээ” цуврал бялуунуудыг урласан байна. “Милая сүлжээ”-ний бүх салбаруудаас худалдан авах боломжтой. Үнийн хувьд 20,000т-өөс 55,000т-ийн хооронд байна.
Бяцхан үрсийн дуртай “Растишка” бэлгийн багцыг Номин, И-март, Сансар, Наран, Макс, Efes, Good price зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж байна.

Амттанаас татгалзаж мөн хүүхдээ цахим орчноос хол байлгахыг хүсдэг эцэг эхчүүдэд “Bookmarket” номын дэлгүүрийн багачууддаа зориулсан бэлгийн багцаас зөвлөе. “Дэлхийн хүүхдийн шилмэл зохиол” болон өөр 191 төрлийн номоос сонгоод бэлэгний хайрцагтаа хийлгэх боломжтой . Хаяг нийслэлийн 24-р сургуулийн урд талын “Соёмбо принтинг” ХХК-ны байранд байрладаг.
“Good price” сүлжээ дэлгүүрээс авсан бэлэг тутмын 1000 төгрөг Улаанбаатар хотын зүүн зах Улиастайн эцэст баригдаж буй “Ид шидийн орон-2” хүүхэд хамгаалал хөгжлийн төвийн бүтээн байгуулалтад хандивлагдах юм. Мөн тус дэлгүүрээр зургадугаар сарын 1, 2-ний өдрүүдэд үйлчлүүлж буй хүүхэд бүрт зайрмаг бэлэглэх гэнэ шүү.

Бяцхан үрсэд зориулсан үзвэрүүд
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн хүүхэд, багачууддаа зориулж “ГАЙХАМШИГТ 7 ХОНОГ” хөтөлбөрийг тавдугаар сарын 29-ноос зургадугаар сарын 4-н хүртэл санал болгож байна. Энэ өдрүүдэд парк 09:00-23:00 цагийн хооронд ажиллах юм.

“Tree house family café”
Өхөөрдөм хөөрхөн багачууддаа зориулаад эх үрсийн баяраар “Гайхамшигт бэлэг” хүүхэлдэйн жүжиг тоглогдох гэж байна. Баярын өдрөөр таны хүүхэд үе тэнгийн найзуудтайгаа эрүүл ая тухтай орчинд тоглож наадахаас гадна Брүүм тосгоноос Пороро, алиалагчийн хамт ирж хүүхдүүдтэйгээ хөгжөөнт тэмцээн зохиож ирсэн хүүхэд бүрт шаараар тоглоом хийж өгч мөн жимсний шүүс нэрийн бялуугаар дайлах юм.
6/1-ний өдөр – 15:00цагт болон 16:00 цагт (2хон удаа тоглоно)

@ЗАЙСАН ХИЛЛ ЦОГЦОЛБОР 5 ДАВХАРТ
Pinkfong Монголд
“Baby Shark” хүүхдийн тоглолтыг “memechat” болон “Zaisan hill complex” хамтран зохион байгуулж байна. Тус тоглолтоос гадна “Шидэт хайрцаг” хүүхдийн жүжиг, хөгжилтэй алиалагч, циркийн үзүүлбэр, хөгжөөн дэмжигч охидын үзүүлбэр, “Pinkfong Baby Shark хэн сайн бүжиглэх вэ?” уралдаан зэргээр хүүхэд багачууддаа бэлэг барих нь. Нэмж хэлэхэд тоглолтын тасалбарыг худалдаалахгүй. Доорх холбоосоор дэлгэрэнгүйг харна уу. https://www.facebook.com/events/1210935542402400/
13:00, 15:00 , 17:00 цагуудад

“Nomadkids”
“Nomadic films” хамт олноос хүүхдэд зориулсан үзүүлбэр буюу үлгэрийн баатруудын жүжигчилсэн тоглолтын хоёр багцыг санал болгож байна. Албан байгууллага хамт олныхоо бяцхан үрсэд зориулж жүжигчилсэн тоглолт, алиалагч, хөгжөөнт тоглоом зэрэг багтсан Хүүхдийн баярын тоглолтын үйлчилгээг сонордуулж байна.

“Амттаны доктор” хүүхдийн балет
Дуурийн театрын хамт олон Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан “Амттаны доктор” хүүхдийн балетыг хүүхэд багачууддаа зориулан тоглоно. Балетын цомнолыг 1929 онд хэвлэгдсэн Корней Чуковскийн үлгэрээс сэдэвлэн бичсэн бөгөөд амттанд маш их дуртай жаал хүү эмээгээ үргэлж зовооно. Тэр эмээгээсээ өдөр бүр амттан нэхнэ. Гэнэт нэг удаа хүүгийн шүд айхтар өвдөж эхлэв. Эмээ нь эмч дуудаж ач хүүгийнхээ шүдийг үзүүлтэл авахгүй бол болохгүй гэжээ. Хүү эсэргүүцсэн ч шүд нь маш ихээр өвдөж хорхойтсон учир авахуулахаас өөр замгүй гэдгийг ойлгов. Хүүгийн өвчилсөн шүдийг нь авахын тулд эмч унтуулдаг тариа тарилаа. Хүү төд удалгүй гүн нойронд автана. Хүүгийн зүүдэнд учирсан амттануудын ертөнцөд ямар адал явдал өрнөх бол…Түүний зүүдний ертөнцөөр аялсан хүүхэд бүр бэлэгтэй.

“Ишиг хөөрхөн нэр”
Х.Батаагийн зохиол, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваа, Төрийн шагналт Б.Мөнхболд нарын хөгжим “Ишиг хөөрхөн нэр” дуулалт бүжгийн жүжиг тайзнаа “амилах”-аар болжээ. Эрх ишиг нэрээ сольж, Бамбар болгож байгаагаар эхлэх хүүхдэд зориулсан дээрх дуулалт бүжгийн жүжиг ирэх зургадугаар сарын 1-нд 10:00, 12:00 цагт Үндэсний урлагийн их театрт тоглогдоно.

“Маамуугийн төрсөн өдөр”
Монголын анхны цуврал Маамуу анимэйшний Аами Таами маань удахгүй болох хүүхдийн баярыг тохиолдуулан 3 насны төрсөн өдрөө бяцхан найзуудтайгаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун талд байрлах White Rock Center-т 31 –нд 11:00, 14:00 цагт, зургадугаар сарын 1-нд 14:00 цагт төрсөн өдрөө хүүхэд багачуудтайгаа тэмдэглэнэ. Аами Таамигийн төрсөн өдрөөр дэлгэцийн баатрууд тоглолтоо хийн, Маамуу анимэйшний шинэхэн дугаарыг хүргэнэ. Бас циркийн үзүүлбэрүүд, охидын бүжгийн хамтлаг зэрэг олон сонирхолтой зүйлсийг Маамуу нартаа зориулах юм байна. Тасалбарын үнэ нэг хүүхэд том хүн 15 мянган төгрөг ба Ticket.mn сайтаас захиалж болно.

ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ҮЗЭХЭД ТОХИРОМЖТОЙ КИНОНУУД
Доорх кинонууд нь Тэнгис, Өргөө, Гэгээнтэн кино театруудын бүх салбараар зургадугаар сарын 1-нд гарна.
Тэжээвэр амьтдын нууц амьдрал 2
Гэрийн тэжээвэр амьтад эзнийхээ эзгүйд юу хийдэг вэ? Максийн найзууд улам олон болж илүү хөгжилтэй, адал явдал өрнөх болно.

Мөрдөгч Пикачу
Хүмүүс покемонуудтай зэрэгцэн амьдардаг ертөнцөд мөрдөгч болохыг хүсдэг Пикачу покемоны хэлийг ойлгодог нэгэн хүүтэй таарна.

Алладин
1992 онд бүтээгдсэн хүүхэлдэйн киноны ижил нэрт бүрэн хэмжээний уран сайхны кино юм.

100 жилийн эморол
Найруулагч Ц. Амартүвшингийн бүтээл, инээдмийн төрлийн бүх насныханд зориулсан. 1919 онд хувьсгалын эсрэг тэмцэж явсан нэгэн залуу нууц захиа хүргэх замдаа буудуулж амь үрэгдэнэ. Гэвч тэр хайртай эмэгтэйгээ гомдоосны улмаас дахин амилж насаараа хөгшрөхгүй үхэхгүй байх хараал хүрнэ. 2019онд 100н жил амьдарсан тэрээр шинэ хайр дурлалтайгаа учирч өөр шигээ адил зовлонтой найзтай болж шинэ адал явдалтай учирна.


Нийгэм
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм
Энэ зун орон сууцны халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарь гарлаа

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас 2025 оны зуны улиралд орон сууцны шугам тоног, засвар шинэчлэлийн ажил хийх төлөвлөгөөний дагуу орон сууцны хорооллуудын халуун ус хязгаарлах хуваарийг баталсан байна.
Энэ халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарийг хүргэе.
Энэ зун халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарийг хүргэе.
Нийгэм
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!

БНХАУ-д зорчиж, оршин сууж буй Монгол Улсын иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, анхаарах зүйлсийн талаар дараах мэдээллийг хүргэж байна. Үүнд:
Нэг. БНХАУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:
– Нисэх онгоцны буудал дээр ачаа солигдох, алдагдах тохиолдол гардаг тул тээшин дээрээ нэр, утас, хаяг зэргээ тодорхой бичих,
– БНХАУ нь олон улсын жишгээр хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, ангийн сум, түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулахыг хориглосон бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт оноодог ялын хэмжээ өндөр байдаг тул хилээр нэвтрэхийн өмнө өөрийн гар цүнх, ашаа тээшийг сайтар шалгах, танихгүй хүний эд зүйлийг авахгүй байхад анхаарах,
– Хил нэвтрэх мэдүүлэг болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөсөн байх,
– Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч орж ирэх тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг. Тухайлбал,
– Согтууруулах төрлийн ундаа 1.5 литр (спиртны хэмжээ 12%),
– Янжуур тамхи 400 ширхэг, ороомол намчин тамхи (сигар)100 ширхэг,
– 20,000-аас дээш юань (5000 ам.доллар) бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier’s check, traveler’s checks, money orders, stocks, bonds) авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэн, хураадаг.
Хоёр. БНХАУ-д оршин суух хугацааны талаар анхаарах зүйлс:
– БНХАУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, баяр ёслолын арга хэмжээнд оролцохдоо архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, олон нийтийн газар биеэ зөв авч явахад анхаарах,
– Гадаад паспортын хүчинтэй хугацааг шалгаж байх, хугацаа нь дуусахаас өмнө цаг тухайд нь шинээр авах,
– Гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг бусдад ашиглуулах, худалдах, барьцаалах, хуурамчаар үйлдэхийг хатуу хориглоно. Бичиг баримтаа гээж үрэгдүүлсэн тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тодорхойлолт авч, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудад хандан шинээр захиалах, эсвэл буцах үнэмлэх мэдүүлэх,
– Утасны дугаар болон оршин суугаа хаягаа итгэмжит найз нөхөд болон ар гэрийнхэндээ мэдэгдэж, байнга холбоотой байх. Эдгээрийг өөрчилсөн, гэр орноосоо удаан хугацаагаар явах тохиолдолд ойр дотнынхондоо заавал мэдэгдэх,
– Иргэд шаардлагагүй үед бичиг баримтынхаа эх хувийг биедээ авч явахгүй байх, бичиг баримтуудынхаа хуулбар болон зургийг гар утас, цахим шуудандаа хадгалж байх,
– Үл таних хүмүүстэй олон нийтийн сүлжээгээр танилцах, харилцахдаа анхаарал болгоомжтой хандаж, албан ёсны баталгаатай мэдээлэл аваагүй тохиолдолд санхүүгийн асуудлаар харилцахгүй байх,
– Монгол Улсын ГХЯ-ны Консулын газар болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-аас гаргаж буй сэрэмжлүүлэг, зөвлөмжтэй тухай бүр танилцаж, анхаарч байх зэрэг болно.
Гурав. Яаралтай үед холбоо барих:
Иргэн танд БНХАУ-ын хилээр нэвтрэх үед болон хилээр нэвтэрсний дараа эрүүл мэндтэй холбоотой болон бусад асуудлаар яаралтай туслалцаа хэрэгтэй бол Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудтай дараах шуурхай утас болон цахим шуудангаар холбогдоно уу.
-Бээжин хотод суугаа ЭСЯ: +86(10)65321203, +8617600787323, beijing@mfa.gov.mn,
-Хөххотод суугаа ЕКГ: +8617678002262, huhhot@mfa.gov.mn,
-Шанхай хотод суугаа ЕКГ: +8613122656261, shanghai@mfa.gov.mn,
-Манжуурт хотод суугаа КГ: +86(470)6236716, 15547073598, manjuur@mfa.gov.mn,
-Эрээн хотод суугаа КГ: +86 15647964334, ereen@mfa.gov.mn
-
Улс төр4 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Нийгэм4 цаг өмнө
Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм2 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм3 цаг өмнө
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ
-
Эдийн засаг1 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ
-
Улс төр1 цаг өмнө
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив