Connect with us

Нийгэм

Хүүхдийн баярын БАГЦ МЭДЭЭ

Нийтэлсэн

-

Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг,  гэгээн дурсамж бүтээдэг хүүхдийн баяр хаяанд ирлээ.  Дэлхийн 50 гаруй орон 1950 оноос эхлэн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг  тэмдэглэх болжээ. Монгол Улс өдгөө 67дахь жилдээ, энэхүү баярыг Бямба гаригт 22 хэмийн дулаанд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Эцэг, эх бүр энэ өдрийг хүүхдүүдээсээ дутахгүй догдлон хүлээж, хамгийн дурсамжтай өдрүүдийнх нь нэг болгон үлдээхийг хүсдэг.  Төрөөс ч тодорхой баярын хөтөлбөр бэлтгэж, хүүхэд, багачуудыг баярлуулахыг зорьдог.  Эцэг, эхчүүд, хүүхэд багачууддаа зориулж “Ньюс” агентлаг зургадугаар сарын 1-нд зохиогдох эвентүүдийг багцлан хүргэж байна.

ХҮҮХДИЙН БАЯРААР АВТО ЗАМ ХААХГҮЙ

Тээврийн цагдаагийн газрын мэдээллээр зургадугаар сарын 1-нд авто зам хаахгүй. Гэхдээ энэ нь хүн бүр автомашинаа уна гэсэн үг биш. Нийтийн тээврээр үйлчлүүлж,  дугуй унаж болно.

Зайлшгүй шаардлагаар тээврийн хэрэгслээ унах бол 0-10 хүртэлх насны багачуудаа зориулалтын суудалд суулгах, хурдаа ердийн үеийнхээс 10-20 км/цагаар бууруулж, хүүхэд багачуудаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

ТҮРГЭН ТУСЛАМЖ БЭЛЭН

Хүүхдийн баяраар  нийслэлийн Эрүүл мэндийн газраас Сүхбаатарын талбай , Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн зэрэг томоохон газруудад эмнэлгийн яаралтай тусламжийн баг ажиллуулна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан  хүн олноор цугласан газруудад худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж, хүнсний бүтээгдэхүүн,  тоглоомуудын аюулгүй байдалд давхар хяналт тавин ажиллах нь ээ.

Хүүхдийнхээ эрүүл мэндэд хоргүй бүтээгдэхүүн сонгоорой

Нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан дараах бүтээгдэхүүнийг хүүхдийнхээ бэлгэнд багтаахгүй байхыг зөвлөлөө. Үүнд:

  • Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс
  • Амталсан төмс, хатаасан эрдэнэ шиш, хийжүүлсэн ундаа, түргэн хоол болон амт оруулагч ихтэй хүнс
  • Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг нүүрс ус ихтэй бүтээгдэхүүн
  • Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан кремтэй бүтээгдэхүүн
  • Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан бүтээгдэхүүн

Ийм бүтээгдэхүүн таны хүүхдэд хор болно. Үүний оронд бэлгийн уутанд  үлгэрийн ном, оюуныг хөгжүүлэх тоглоом, цагаан идээ зэрэг бүтээгдэхүүн хийх нь эрүүл мэндэд тустай юм.

Хүүхэд багачуудын хувьд баяраа амттангүйгээр төсөөлөхөд бэрх. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр бага насны хүүхэд өдөрт таван грамм, сургуулийн насны хүүхэд 6-8 грамм сахар хэрэглэх нормтой байдаг аж. Иймд та бүхэн хүүхдийнхээ хүнсний хэрэглээнд сайтар анхаараарай.

Хүүхдэдээ бялуу  сонгох гэж байна уу?

“Милая” брендээс хүүхэд багачууддаа зориулан хүн аалз, эгдүүтэй жижигхэн минионууд, маша ба баавгай, тоглоомын түүх зэрэг тэдний хайртай үлгэрийн баатруудтай бялууг, ээжүүддээ зориулаад “Хайрт ээждээ” цуврал бялуунуудыг урласан байна. “Милая сүлжээ”-ний бүх салбаруудаас худалдан авах боломжтой. Үнийн хувьд 20,000т-өөс 55,000т-ийн хооронд байна.

Бяцхан үрсийн дуртай “Растишка” бэлгийн багцыг Номин, И-март, Сансар, Наран, Макс, Efes, Good price зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж байна.

Амттанаас татгалзаж мөн хүүхдээ цахим орчноос хол байлгахыг хүсдэг эцэг эхчүүдэд “Bookmarket” номын дэлгүүрийн багачууддаа зориулсан бэлгийн багцаас зөвлөе. “Дэлхийн хүүхдийн шилмэл зохиол” болон өөр 191 төрлийн номоос сонгоод бэлэгний хайрцагтаа хийлгэх боломжтой . Хаяг нийслэлийн 24-р сургуулийн урд талын “Соёмбо принтинг” ХХК-ны байранд байрладаг.

“Good price” сүлжээ дэлгүүрээс авсан бэлэг тутмын 1000 төгрөг  Улаанбаатар хотын зүүн зах Улиастайн эцэст баригдаж буй “Ид шидийн орон-2” хүүхэд хамгаалал хөгжлийн төвийн бүтээн байгуулалтад хандивлагдах юм. Мөн тус дэлгүүрээр зургадугаар  сарын 1, 2-ний өдрүүдэд үйлчлүүлж буй хүүхэд бүрт зайрмаг бэлэглэх гэнэ шүү.

Бяцхан үрсэд зориулсан үзвэрүүд

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн хүүхэд, багачууддаа зориулж “ГАЙХАМШИГТ  7 ХОНОГ” хөтөлбөрийг тавдугаар сарын 29-ноос зургадугаар сарын 4-н хүртэл санал болгож байна. Энэ өдрүүдэд парк  09:00-23:00 цагийн хооронд ажиллах юм.

“Tree house family café”

Өхөөрдөм хөөрхөн багачууддаа зориулаад эх үрсийн баяраар “Гайхамшигт бэлэг” хүүхэлдэйн жүжиг тоглогдох гэж байна. Баярын өдрөөр таны хүүхэд үе тэнгийн найзуудтайгаа эрүүл ая тухтай орчинд тоглож наадахаас гадна Брүүм тосгоноос Пороро,  алиалагчийн хамт ирж хүүхдүүдтэйгээ хөгжөөнт тэмцээн зохиож ирсэн хүүхэд бүрт шаараар тоглоом хийж өгч мөн жимсний шүүс нэрийн бялуугаар дайлах юм.

6/1-ний өдөр – 15:00цагт болон 16:00 цагт (2хон удаа тоглоно)

@ЗАЙСАН ХИЛЛ ЦОГЦОЛБОР 5 ДАВХАРТ

Pinkfong Монголд

“Baby Shark”  хүүхдийн тоглолтыг “memechat” болон “Zaisan hill complex” хамтран зохион байгуулж байна.  Тус тоглолтоос гадна “Шидэт хайрцаг” хүүхдийн жүжиг, хөгжилтэй алиалагч, циркийн үзүүлбэр, хөгжөөн дэмжигч охидын үзүүлбэр, “Pinkfong Baby Shark хэн сайн бүжиглэх вэ?” уралдаан зэргээр хүүхэд багачууддаа бэлэг барих нь. Нэмж хэлэхэд тоглолтын тасалбарыг худалдаалахгүй. Доорх холбоосоор дэлгэрэнгүйг харна уу. https://www.facebook.com/events/1210935542402400/

13:00, 15:00 , 17:00 цагуудад

“Nomadkids”

“Nomadic films” хамт олноос хүүхдэд зориулсан үзүүлбэр буюу үлгэрийн баатруудын жүжигчилсэн тоглолтын хоёр багцыг санал болгож байна. Албан байгууллага хамт олныхоо бяцхан үрсэд зориулж  жүжигчилсэн тоглолт, алиалагч, хөгжөөнт тоглоом зэрэг багтсан Хүүхдийн баярын тоглолтын үйлчилгээг сонордуулж байна.

“Амттаны доктор” хүүхдийн балет

Дуурийн театрын хамт олон Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан “Амттаны доктор” хүүхдийн балетыг хүүхэд багачууддаа зориулан тоглоно. Балетын цомнолыг  1929 онд хэвлэгдсэн Корней Чуковскийн үлгэрээс сэдэвлэн бичсэн бөгөөд амттанд маш их дуртай жаал хүү эмээгээ үргэлж зовооно. Тэр эмээгээсээ өдөр бүр амттан нэхнэ. Гэнэт нэг удаа хүүгийн шүд айхтар өвдөж эхлэв. Эмээ нь эмч дуудаж ач хүүгийнхээ шүдийг үзүүлтэл авахгүй бол болохгүй гэжээ. Хүү эсэргүүцсэн ч шүд нь маш ихээр өвдөж хорхойтсон учир авахуулахаас өөр замгүй гэдгийг ойлгов. Хүүгийн өвчилсөн шүдийг нь авахын тулд эмч унтуулдаг тариа тарилаа. Хүү төд удалгүй гүн нойронд автана. Хүүгийн зүүдэнд учирсан амттануудын ертөнцөд ямар адал явдал өрнөх бол…Түүний зүүдний ертөнцөөр аялсан хүүхэд бүр бэлэгтэй.

“Ишиг хөөрхөн нэр”

Х.Батаагийн зохиол, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваа, Төрийн шагналт Б.Мөнхболд нарын хөгжим “Ишиг хөөрхөн нэр” дуулалт бүжгийн жүжиг тайзнаа “амилах”-аар болжээ. Эрх ишиг нэрээ сольж, Бамбар болгож байгаагаар эхлэх хүүхдэд зориулсан дээрх дуулалт бүжгийн жүжиг ирэх зургадугаар сарын 1-нд 10:00, 12:00 цагт Үндэсний урлагийн их театрт тоглогдоно.

“Маамуугийн төрсөн өдөр”

Монголын анхны цуврал Маамуу анимэйшний Аами Таами маань удахгүй болох хүүхдийн баярыг тохиолдуулан 3 насны төрсөн өдрөө бяцхан найзуудтайгаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун талд байрлах White Rock Center-т  31 –нд 11:00, 14:00 цагт, зургадугаар сарын 1-нд 14:00 цагт төрсөн өдрөө хүүхэд багачуудтайгаа тэмдэглэнэ. Аами Таамигийн төрсөн өдрөөр дэлгэцийн баатрууд тоглолтоо хийн, Маамуу анимэйшний шинэхэн дугаарыг хүргэнэ. Бас циркийн үзүүлбэрүүд, охидын бүжгийн хамтлаг зэрэг олон сонирхолтой зүйлсийг Маамуу нартаа зориулах юм байна. Тасалбарын үнэ нэг хүүхэд том хүн 15 мянган төгрөг ба Ticket.mn сайтаас захиалж болно.

ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ҮЗЭХЭД ТОХИРОМЖТОЙ КИНОНУУД

Доорх кинонууд нь Тэнгис, Өргөө, Гэгээнтэн кино театруудын бүх салбараар зургадугаар сарын 1-нд  гарна.

Тэжээвэр амьтдын нууц амьдрал 2

Гэрийн тэжээвэр амьтад эзнийхээ эзгүйд юу хийдэг вэ? Максийн найзууд улам олон болж илүү хөгжилтэй, адал явдал өрнөх болно.

Мөрдөгч Пикачу

Хүмүүс покемонуудтай зэрэгцэн амьдардаг ертөнцөд мөрдөгч болохыг хүсдэг Пикачу покемоны хэлийг ойлгодог нэгэн хүүтэй таарна.

Алладин

1992 онд бүтээгдсэн хүүхэлдэйн киноны ижил нэрт бүрэн хэмжээний уран сайхны кино юм.

100 жилийн эморол

Найруулагч Ц. Амартүвшингийн бүтээл, инээдмийн төрлийн бүх насныханд зориулсан. 1919 онд хувьсгалын эсрэг тэмцэж явсан нэгэн залуу нууц захиа хүргэх замдаа буудуулж амь үрэгдэнэ. Гэвч тэр хайртай эмэгтэйгээ гомдоосны улмаас дахин амилж насаараа хөгшрөхгүй үхэхгүй байх хараал хүрнэ. 2019онд 100н жил амьдарсан тэрээр шинэ хайр дурлалтайгаа учирч өөр шигээ адил зовлонтой найзтай болж шинэ адал явдалтай учирна.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 986, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 239, гэрээр 52, эдгэрсэн 695, сэжигтэй тохиолдол 20, Хавьтал 11539 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

2025 оны 1 дүгээр улирлын байдлаар хүүхэд “Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 11 осол гарч, 15 хүүхэд өртсөн байна.

2024 оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өсжээ.

Үүнээс 6 хүүхдэд хөнгөн, 5 хүүхдэд хүндэвтэр, 1 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 46.7 хувь нь 17 настай, 20 хувь нь 16, 26.7 хувь нь 15, 6.7 хувь нь 14 насныхан байгаа бол 9 нь эрэгтэй, 6 нь эмэгтэй байна.

Суррон унаж осолд орсон байдлыг үзвэл 11 хүүхэд автомашины зам дээр, 2 хүүхэд явган хүний гарцаар гарах үедээ, 2 хүүхэд явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ тус тус автомашинд мөргүүлж, зам тээврийн осолд өртжээ.

Стандарт хэмжил зүйн газраас Авто тээврийн хэрэгслийн ангилал, техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, стандартыг баталж, сурроныг 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн сурронтой замын хөдөлгөөнд оролцохоор журамласан.

Иймд эцэг, эхчүүд Та бүхэн 18 насанд хүрээгүй хүүхдийг сурронтой замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, үүсэж болзошгүй эрсдэлийн талаар сайтар ойлгуулж, анхааруулахыг зөвлөж байна.

Тодруулбал 18 насанд хүрсэн хүн суррон унаж замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдлыг бүрэн хангаж, дараах стандартыг анхаарах нь чухал юм.           

  • Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх;
  • Улсын дугаар авсан байх;
  • 2 талдаа тольтой байх;
  • Тоормосны бүрэн бүтэн байдлыг хангасан байх;
  • Замын зорчих хэсгийн баруун зах болон нийтийн тээврийн эгнээгээр явахгүй байх;
  • Шөнийн цагаар буюу 22:00 цагаас дараагийн өдрийн 6:00 цаг хүртэл хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
  • Анхааруулах дуут дохио өгөхөд тохиромжтой хонх эсхүл дуут дохиогоор тоноглогдсон байх;
  • Хамгаалах малгайг зааврын дагуу өмсөж, зөвхөн замын зорчих хэсгийн баруун гар талаар явах зэрэг стандартыг хангаж, замын хөдөлгөөнд оролцоно уу.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, 2019 оноос хойш нийслэл болон 21 аймагт улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ жилийн “Хуульчийн Про боно-2025″ өдөрлөгийг Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд зохион байгуулна. Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний комисс, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчидын танхим, Өмгөөллийн “Легал гайд” ХХН, “Сноухилл консалтанси” ХХН, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Клиник сургалтын төв, “Анбаунд Монгол” ТББ, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци зэрэг төрийн болон төрийн бус 20 гаруй байгууллага оролцож иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч, төрийн зарим нэг үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.

Мөн Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний 7 төв (Яармаг-Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга Б блок, Мишээл, Дүнжингарав, Хорооллын Емарт, Баянхошуу, Драгон, Сэлбэ), дүүргийн алслагдсан 10 хороо буюу Сонгинохайрхан дүүргийн 21,32,19,33, Баянзүрх дүүргийн 9,11,13,20,21,35 дугаар хороонд болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн гадна талбайд өмгөөллийн хуулийн этгээдүүд болон өмгөөлөгчид хууль зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй өгч ажиллах юм.

Иргэд та бүхнийг дээрх өдөрлөгт хүрэлцэн ирж өөрт хэрэгцээтэй мэдээллээ авахыг урьж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм15 минут өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ

Нийгэм20 минут өмнө

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

Энтертайнмент30 минут өмнө

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хийнэ

Улс төр33 минут өмнө

Засгийн газар хуралдаж байна

Энтертайнмент47 минут өмнө

Монголын морьт барилдааны баг тамирчид Ази тивд дэд байрт шалгарав

Нийгэм50 минут өмнө

Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно

Улс төр53 минут өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Улс төр55 минут өмнө

АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав

Нийгэм22 цаг өмнө

Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийгэм22 цаг өмнө

“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

Эдийн засаг24 цаг өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Нийгэм24 цаг өмнө

Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Энтертайнмент24 цаг өмнө

Б.Тэгшбаяр “Tour of Bostonliq-2025”-ын эхний гараанд түрүүлэв

Нийгэм1 өдөр өмнө

Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь

Улс төр1 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Нийгэм1 өдөр өмнө

Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн байна

Улс төр2 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа

Нийгэм2 өдөр өмнө

Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ

Нийгэм2 өдөр өмнө

Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын хоккейчид эхний хожлоо авлаа

Нийгэм2 өдөр өмнө

Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Улс төр4 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа

Нийгэм4 өдөр өмнө

Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна

Улс төр5 өдөр өмнө

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Нийгэм5 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим