Улс төр
“Байнгын маргаан дагуулдаг чухал сэдвээр олон улсын Үндсэн хуулийн шүүгчид Монголд хуралдана”
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Үндсэн хуулийн цэц болон Европын Зөвлөлийн Венецийн комиссоос хамтран зохион байгуулж буй “Эрх мэдлийн хуваарилалт ба Үндсэн хуулийн шүүх” сэдэвт олон улсын Бага хуралд оролцохоор манай оронд хүрэлцэн ирсэн Европын Зөвлөлийн Венецийн комиссын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Джанни Букиккио тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр /2019-6-05/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Европын Зөвлөлийн Венецийн комисстой хамтран “Эрх мэдлийн хуваарилалт ба Үндсэн хуулийн шүүх” сэдэвт олон улсын бага хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж буйд баярлаж байгаагаа тэмдэглээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Европын Зөвлөлийн Венецийн комиссоос зохион байгуулж буй олон улсын арга хэмжээнд идэвхтэй оролцож байгаадаа сэтгэл хангалуун байна. Цаашид ч Үндсэн хуулийн эрх зүйн асуудлаар харилцан мэдээлэл, туршлага солилцох зэргээр Европын Зөвлөлийн Венецийн Комисстой харилцаа, хамтын ажиллагаагаа улам идэвхтэй хөгжүүлэхийн төлөө байна гэдгээ илэрхийллээ.
Уулзалтын үеэр Комиссын төлөөлөгчдийн сонирхсон зарим асуудал, тухайлбал, Монгол Улсад төрийн эрх мэдлийн хуваарилалтын асуудал эрх зүйн хувьд хэрхэн зохицуулагдсан зэрэг асуудлаар харилцан ярилцав.
Дараа нь Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Европын Зөвлөлийн Венецийн комиссын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Джанни Букиккиод Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Хүндэт тэмдэг”-ийг гардууллаа. Ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсыг хамгаалан бэхжүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн асуудлаар зөвлөх, дэлхийн шүүх эрх мэдэл, Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд түүний оруулсан хувь нэмрийг үнэлж ийнхүү шагнасан байна.
Венецийн комисс нь Европын Зөвлөлийн дэргэд Үндсэн хуулийн эрх зүйн асуудлаар зөвлөх эрхтэйгээр “Эрх зүйд үндэслэсэн ардчиллын төлөө” уриан дор ажилладаг байгууллага билээ. Одоо нийт 60 улс тус Комиссын гишүүнээр ажиллаж байгаа ажээ.
Мөн өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр Улаанбаатар хотноо эхлэх “Эрх мэдлийн хуваарилалт ба Үндсэн хуулийн шүүх” сэдэвт олон улсын бага хуралд оролцох БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч И Ён Жинийг хүлээн авч уулзав.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд “Цахим шүүхийн үйлчилгээний тогтолцоо бий болгох” төслийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан БНСУ-ын Засгийн газар, Үндсэн хуулийн шүүх зэрэг байгууллагад талархсанаа илэрхийлэхийн сацуу уг төсөл маш амжилттай хэрэгжиж энэ хүрээнд олон сургалтууд сайн зохион байгуулагдсаныг Үндсэн хуулийн цэцийн дарга онцлон тэмдэглэв.
Мөн тэрээр, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх нь найрсаг хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй бөгөөд цаашид сургалт, техник технологийн дэмжлэг туслалцаа үзүүлэх зэргээр туршлага судлах, тодорхой чиглэлээр илүү ойр дотно хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Ийнхүү хоёр улсын Үндсэн хуулийн шүүхийн хамтын ажиллагаанд тогтсон уламжлалын дагуу БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч Юү Нам Сог Монгол Улсад айлчлал хийнэ гэж найдаж байгаагаа Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр илэрхийлэв.
Уулзалтын үеэр ноён И Ён Жин БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Юү Нам Согийн мэндчилгээг Үндсэн хуулийн цэцийн даргад уламжиллаа.
Мөн өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч А.Кокотов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр төлөөлөгчдийн тэргүүн нь Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькины мэндчилгээг дамжуулан хүргэв.
ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр мэндчилгээг талархан хүлээн аваад ОХУ-ын Үндсэн хуулийн шүүх өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирүүлсэнд талархаж байгаагаа цохон хэллээ. Олон улсын бага хурлаар Монгол Улсад төдийгүй олон улсад байнгын маргаан дагуулдаг чухал сэдвээр олон улсын Үндсэн хуулийн шүүгчид хуралдах гэж байгааг тулгамдсан асуудлаар харилцан мэдээлэл, туршлага солилцох, санал хуваалцах сайхан боломж гэж үзэж буйгаа тэмдэглэв.
Тэрээр, хоёр орны Үндсэн хуулийн шүүхийн хамтын ажиллагааны асуудлыг хөндөхдөө, өмнө нь ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулсан хоёр талын арга хэмжээний үргэлжлэл болгон Үндсэн хуулийн эрх зүйн хөгжлийн түүх, уламжлал, тулгамдсан асуудлаар Монгол Улсад уулзалт зохион байгуулах саналтай байгааг нь ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн даргад уламжлахыг хүслээ.
Оросын Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчдийн тэргүүн хариу хэлсэн үгэндээ, “Эрх мэдлийн хуваарилалт ба Үндсэн хуулийн шүүх” сэдвийг хэлэлцэхээр олон улсын хурал зохион байгуулж, түүнд өндөр түвшний төлөөлөгчид ирсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн олон улсын нэр хүнд өндөр байгааг харуулж байна гэдгийг онцлон тэмдэглэв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна