Connect with us

Нийгэм

Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал агаарын тээврийг даллах уу

Нийтэлсэн

-

Жуулчид Монгол Улсыг зорин ирэхэд агаарын тээвэр нэн чухал үүрэгтэй. Сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан улсад энэ бол бүр ч чухал. Харин манайд агаарын тээвэр тийм ч амжилттай биш яваа. Зөвхөн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар гэхэд төмөр замаар давхардсан тоогоор 760 мянган хүн зорчсон бол агаарын тээвэрт 290 мянган хүн зорчих жишээний. Магадгүй үүнд манай улсын иргэдийн ихэвчлэн очдог газар нь хийгээд манайхыг зорьдог гадныхан нь өмнөд хөрш болоод тэр байхыг үгүйсгэхгүй. Дотоодын зорчигчид ч гэсэн агаарын тээврийг амьдралын чанараасаа үүдээд сонгож чаддаггүй гэх нь худал биш. Тэгвэл Монголын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн байдал ба цаашдын төлөв хэлэлцүүлгийн үеэр хөрөнгө оруулалтын сэдвээс урган гарсан  “Агаарын тээврээ хэрхэн арчлах вэ” гэдэг асуудалд “Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал агаарын тээврийг даллана” хэмээх хариултыг талууд хөндсөн юм.

Төлөвлөгөө ёсоор бол хоёр жилийн өмнө хэдийн ашиглалтад орох ёстой байсан Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдсаар байгаа.Төсөл гацах шалтгааныг Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр тайлбарлахдаа “Том төслүүд ч бай ер нь төслүүд дээр монголчуудын зайлшгүй сурах ёстой нэг зүйл байна. Тэр нь төслийн менежмент. Үүнийг манай улсад онолынхоо түвшинд ерөөсөө сураагүй. Хэрэгжиж буй төслийн удирдагчид нь яам, агентлагууд байдаг. Гэтэл тэд төслийн менежментийн ойлголтгүй. Төсөл том болох тусмаа комплекс болдог. Шинэ нисэх онгоцны буудлын төсөл гэхэд ганцхан терминалын барилга биш. Энэ бол нисэх буудлын цогц байгууламж. Цахилгаан станцтай, цэвэр бохир усны байгууламжтай, авто замтай, контор, оффисын барилгатай. Тэгээд дагууд нь хот байгуулах асуудал яригдаж байна. Гэтэл үндсэн буудлын барилгын ажил нь ашиглалтад орсон. Гэтэл зам нь гурван жилийн дараа эхэллээ. Тэгэхээр иж бүрнээр нь анхнаас нь зураг төслийг нь гаргах, нэг удирдлагатай байлгах хэрэгтэй. Тэгэхгүйгээр барилгыг нэг яам нь удирдаад, замыг бас нэг яам удирдаад байхаар төсөл цогц удирдлагатай байж чадахгүй. Ингэхээр төслийнхөө төсвийг ч цогцоор нь бодож чадахгүй байна. Манай Шинэ нисэх буудлын төсөл гэхэд зөвхөн нисэх байгууламжийн хэсэг нь Японы зээлээр явсан. Гэтэл авто замыг нь БНХАУ-ын Засгийн газраас зээл авч шийдсэн. Тэгэхээр төслийнхөө санхүүжилтийг хүртэл нэг дор шийдэж чадахгүй байна. Ийм зөрчилтэй байдлууд биднийг алдаанд хүргээд байгаа юм. Иймээс төсвийг хэрэгжүүлэх чадавхаа бий болгох хэрэгтэй” гэсэн юм.

Хамгийн сүүлийн мэдээллээр бол Японы Засгийн газартай концессын гэрээг энэ сард багтаан дуусгаад, ирэх сард үзэглэнэ. Ингээд тус гэрээг үзэглэснээс хойш 10 сарын дотор шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орох бэлтгэл ажил хийх юм. Тооцоод үзэхээр ирэх оны дөрөвдүгээр сард Хөшигийн хөндийн нисэх буудал бүрэн ашиглалтад орох график гарч байна. Ажлын хэсгийнхний өгсөн мэдээллээр наадмаас өмнө бүх барилга байгууламжаа концессын гэрээ эзэмшигчдэд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа гэнэ. Энэхүү олон улсын нисэх буудлыг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА өөрийн зардлаар техник эдийн засгийн үндэслэл судалгааг 2006 оны арваннэгдүгээр сараас эхлүүлсэн байдаг. Харин 2008 оны тавдугаар сарын 29-нд УИХ-аас баталж, тухайн оны наймдугаар сарын 22-ны өдрөөс Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банкнаас авах энэхүү Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болжээ. Тэгвэл одоо Японы Засгийн газраас хөрөнгө оруулалтаар нийтдээ 65.6 тэрбум иений бүтээн байгуулалт хийжээ. Уг ажилд мөн улсын төсвөөс энэ онд 10 тэрбум төгрөг суулгасан бөгөөд аэродромын барилга, ачаа, шуудан үйлчилгээний барилга, захиргааны байрыг барьж байна. Ийнхүү төсөл амжилттай хэрэгжээд, бүрэн дуусвал өнөөгийн агаарын тээврээс нэг улиралд орж буй 116.5 тэрбум төгрөгийн орлого, хоёр дахин нэмэгдэх боломжтой гэнэ.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна.

Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалтаас тодрууллаа.

Тэрбээр “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамнуудын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.

Нийслэлийн цэрэг татлагын байрууд:

  • Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль,
  • Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр  14-р сургууль,
  • Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр  3-р сургууль,
  • Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль,
  • Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр  5-р сургууль,
  • Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр  34-р сургууль дээр тус тус зохион байгуулна.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” ХХК-д үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн.

Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм.

Тэгвэл өнөөдрөөс Багануур-Улаанбаатар чиглэлд эхний ээлжийн хоёр автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явж эхэллээ.

Автобусны чиглэл: Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол

Зогсоол: Тэнгэр плаза, Баянзүрхийн шалган бүртгэх товчоо, Налайхын дунд 2, Налайхын дунд 1, Эрдэнэ сум, Баяндэлгэр сум, Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос Уул 1-р зогсоол, Тогос Уул эцсийн зогсоол.

Цагийн хуваарь:

  • Багануураас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
  • Улаанбаатарт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
  • Улаанбаатараас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
  • Багануурт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00

Рейсийн тоо: Өдөрт 4

Үнийн мэдээлэл: Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг

Ташрамд, ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт хүүхэд гадаа тоглож байхдаа моринд өшиглүүлж гэмтсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Мэдээллийн дагуу хоёр настай эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж толгойндоо хүнд гэмтэн 4 оёдол тавиулсан байна.

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм4 цаг өмнө

2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийгэм4 цаг өмнө

Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийгэм4 цаг өмнө

Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Нийгэм7 цаг өмнө

Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм7 цаг өмнө

Энэ зун орон сууцны халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарь гарлаа

Нийгэм7 цаг өмнө

БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!

Нийгэм7 цаг өмнө

“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа

Улс төр7 цаг өмнө

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив

Эдийн засаг8 цаг өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ

Нийгэм8 цаг өмнө

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Нийгэм9 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ

Нийгэм9 цаг өмнө

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

Энтертайнмент9 цаг өмнө

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хийнэ

Улс төр9 цаг өмнө

Засгийн газар хуралдаж байна

Энтертайнмент10 цаг өмнө

Монголын морьт барилдааны баг тамирчид Ази тивд дэд байрт шалгарав

Нийгэм10 цаг өмнө

Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно

Улс төр10 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Улс төр10 цаг өмнө

АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав

Нийгэм1 өдөр өмнө

Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийгэм1 өдөр өмнө

“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

Эдийн засаг1 өдөр өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Нийгэм1 өдөр өмнө

Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Энтертайнмент1 өдөр өмнө

Б.Тэгшбаяр “Tour of Bostonliq-2025”-ын эхний гараанд түрүүлэв

Нийгэм1 өдөр өмнө

Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь

Улс төр1 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Нийгэм1 өдөр өмнө

Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм11 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим