Дэлхий дахинд
Гэрийнхээ цэцэрлэгээс цэцэг түүн хөршдөө бэлэглэдэг “романтик муур”
Их Британид дэлхийн хамгийн романтик муур амьдарч байна. Виллоу хэмээх нэртэй муур гэрийнхээ цэцэрлэгт ургадаг цэцгийг тасдан хөршийнхөө үүдэнд аваачиж тавьдаг болжээ.Рози анхандаа үүдэнд нь байгаа ягаан цэцгийг салхиар туугдаж ирсэн гэж боддог байсан гэнэ. Удалгүй цонхоороо харж суугаад хөршийнх нь муур цэцэг зуун авчраад үүдэнд нь тавьчихаад нарлах дуртай хэсэгтээ хэвтээд өгөхийг анзаарсан байна. Өнгөрсөн хавраас хойш Виллоу ийм зуршилтай болсон бөгөөд найрсаг зантай хөршийнхөнд нь түүний энэ үйлдэл маш романтик санагддаг гэнэ. Хавар нүүж ирсэн Розигийн үүдэнд Виллоу өдөржин нарлаж хэвтдэг байна. Одоо хөршүүд нь бүгд Виллоу-ыг романтик үйлдлийг мэддэг болсон бөгөөд бүгд сайхан ханддаг болсон байна. Зарим хөршүүд нь үүдэндээ Виллоуд зориулан сүү, муурны хоол бэлдэж тавьдаг болжээ.