Connect with us

Нийгэм

АТГ: ХОМ-ээ буруу мэдээлсэн таван албан тушаалтныг нийтийн албанаас чөлөөлүүлсэн

Нийтэлсэн

-

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодруулав.

-АТГ өнгөрсөн долоо хоногт шүүх, прокурорын ХОМ-ийг олон нийтэд мэдээллээ. ХОМ-ийг танилцуулж мэдээлж байгаагийн зорилго нь юу вэ?

-Маш товчхондоо бол төрийн албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо шударгаар олсон уу, үгүй юу гэдгийг иргэд, олон нийтэд нээлттэй танилцуулж, үүний дагуу иргэдээс мэдээлэл авъя гэж зорьсон ажил. Албан тушаалтнуудын ХОМ-ийг иргэдийн хяналтад өгч байгаа гэсэн үг.

Өмнө нь зөвхөн төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг мэдээлдэг байсан. Энэ нь 200 гаруй албан тушаалтан гэсэн үг. Харин цахим системийг өргөтгөн сайжруулснаар 2018 онд 35,700, 2019 онд 36,800 орчим албан тушаалтны ХОМ-ийн хураангуйг мэдээлсэн. Үүнд зөвхөн шүүх, прокурор гэлгүй бусад төрийн захиргаа, нутгийн захиргааны болон нийслэл, дүүрэг, төрийн ба орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд зэрэг төрийн бүх шатны байгууллагад ажилладаг, хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын ХОМ-ийг олон нийтэд нээлттэй байршуулсан.

-Иргэдэд ХОМ-ийг мэдээлж танилцуулахаас гадна зөв ойлгож уншдаг болгоход бас анхаарах ёстой байх?

-Нэг бэрхшээл бий. ХОМ-ийн мэдээллийг иргэд, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэдэг. Гэтэл зарим сэтгүүлчид таслал, цэгийг буруу ойлгож мэдээлэх явдал гарч байна.

Үүнээс шалтгаалан иргэдэд буруу мэдээлэл очдог. Ялангуяа, төрийн өндөр албан тушаалтнууд, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн дарга нарын ХОМ-т сэтгүүлчид судалгаа, харьцуулалт хийж мэдээлэхдээ мянгачилж тавьсан тоог буруу уншиж, хэт өссөн байдлаар харуулж байгаа нь улстөржүүлж асуудлыг сарниах, тодорхой хүний нэр хүндэд халдах сөрөг үр дагавар дагуулж байна.

Жишээ нь 15,350.0 мянган төгрөг гэхийг 153 сая, эсвэл 15 тэрбум төгрөг гэж уншиж хүмүүсийн орлого хэд дахин өссөн гэх зэргээр буруу зөрүү мэдээлэл гарч байна. Зүй нь бол энэ тоо 15 сая 350 мянган төгрөг гэсэн үг. Тиймээс бид сэтгүүлчдэд ХОМ-ийг зөв унших, ойлгох, мэдээлэх талаар тусгайлан сургалт явуулж эхэлсэн.

-Нөгөө талд ХОМ нь өөрөө хялбархан уншигддаг байх ёстой?

-Тийм ээ. Бидний зүгээс ХОМ-ийг иргэдэд илүү ойлгомжтой байдлаар нийтлэх, тухайлбал орлогыг төрөл төрлөөр нь задалж харуулах зэргээр цахим мэдээлэлдээ өөрчлөлт хийхээр ажиллаж байгаа. Тухайлбал, өмнө нь “Барилга байгууламж” гэсэн хэсэгт автомашины зогсоол, зуслангийн байшин, гэр, хашаа байшин, амбаарыг хүртэл бичдэг байсан. Энэ бүгд нийлэхээр тухайн албан тушаалтан маш олон байгууламж, орон сууцтай мэт харагддаг байв.

Энэ жилээс иргэдэд ойлгомжтой, нээлттэй байлгах үүднээс үүнийг дэлгэрүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл, амины орон сууц, нийтийн орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний оффис, авто зогсоол гэх мэтээр бүгдийг нь төрөлжүүлж өгсөн. Бас “Хадгаламж” хэсэгт дотоод дахь хадгаламж, гадаад дахь хадгаламж гэж ялгавартай байдлаар харуулдаг болсон.

-Улсын хэмжээнд ХОМ өгдөг бүх албан тушаалтны хөрөнгө, орлогыг нээлттэй мэдээлдэг боллоо. Ингэснээр өмнөхтэй харьцуулбал ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Хууль бусаар хөрөнгөжиж байгаа албан тушаалтны талаарх үндэслэл бүхий мэдээлэл АТГ-т олноороо ирэх болсон, энэ төрлийн мэдээллийн тоо жил бүр өсөх хандлагатай байна.

АТГ-аас албан тушаалтны ХОМ-ийг иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол мэдээллийн мөрөөр, мөн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хянан шалгадаг. 2019 он гарсаар өнөөдрийн байдлаар нийт 120 орчим албан тушаалтны ХОМ-ийг нарийвчлан хянан шалгаад байна. Үүний 20 орчим хувийг иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн мөрөөр шалгасан.

Шалгалтын үр дүнд зөрчил гаргасан, орлого хөрөнгөө худал мэдүүлсэн 19 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан. Таван албан тушаалтныг нийтийн албанаас чөлөөлүүлсэн байна. Мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу бий болгосныг үндэслэлтэй тайлбарлаж нотолж чадаагүй есөн албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр гэмт хэргийн шинжтэй гэж үзэн гүнзгийрүүлэн шалгаж байгаа.

2018 онд 21 албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлж шалгасан.

-Сургууль, цэцэрлэгийн элсэлт, төгсөлттэй холбогдон эцэг, эхчүүдээс мөнгө хурааж байгаа тухай гомдлыг АТГ шалгаж байгаа юм билээ. Энэ талаар тодруулна уу?

-АТГ 2019 он гарсаар сургууль, цэцэрлэгийн хууль бус хандивтай холбоотой 42 гомдол, мэдээллийг иргэдээс хүлээн авч шалгаж шийдвэрлээд байна. Яг одоогоор хяналт шалгалтын ажиллагаанд хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн удирдлага эцэг, эхчүүдээс мөнгө төгрөг цуглуулсан тухай гомдол байгаа. Сонгинохайрхан дүүргийн 216 дугаар цэцэрлэг, 105 дугаар сургууль, Баянгол дүүргийн 179 дүгээр цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр цэцэрлэг гэх мэт.

Эдгээр нь ихэвчлэн хүүхэд элсүүлэхдээ 600 мянга хүртэлх төгрөгийн хандив авдаг, ой тохиолдуулан мөнгө хураасан, гэвч цугларсан мөнгөөр юу хийсэн нь тодорхойгүй гэсэн утгатай гомдол байна. Дээрх гомдлуудыг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хянан шалгаж байна. Хяналт шалгалтын шийдвэрлэлт, үр дүнгийн талаар бид тухай бүрт нь мэдээлнэ.

Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага эцэг, эхчүүдээс хууль бус хандив шаардахгүй байх ёстой. Хэрвээ ямар нэгэн байдлаар хандив тусламж авч цуглуулж байгаа бол нэн даруй АТГ-т мэдээлж, мэдэгдэхийг анхааруулъя. Манай сэтгүүлчид энэ талаар өргөн хүрээнд мэдээлэн сурталчилж, бусад сургууль, цэцэрлэгийн удирдлагад дохио санамж болгон хүргэх нь зүйтэй.

Хуулиар хориглосон хандив тусламж авах явдал хавтгайрсан ч зарим сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар сайн туршлага үзүүлж байгаа. Жишээ нь, Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн захирал Д.Оюунгэрэл төгсөлтийн үеэр эцэг, эхчүүдээс мөнгө авахгүй байх тушаал гаргаж, уг тушаалыг чанд сахиулж ажилласан байна. Энэ бол бусдад үлгэр жишээ болохуйц сайн туршлага. Үүнийг АТГ онцлон сайшааж, бусад боловсролын байгууллагууд хэрэгжүүлж ажиллахыг уриалж байгаа.

-АТГ-аас “Авлигын эсрэг сургалт”-ыг өдөр бүр зохион байгуулж байгаа. Сургалтын онцлог, ач холбогдол нь юу вэ?

-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Олон нийтийн төв”-д 2018 оноос эхлэн авлигын эсрэг сургалтыг үе шаттайгаар явуулж байгаа. Гол онцлог нь төрийн албан хаагчдыг авлигын эрсдлээс урьдчилан сэргийлж, ёс зүйтэй ажиллах зан үйлд сургадаг. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчид авлига, албан тушаалын гэмт хэрэгт өртөхгүй ажиллах талаар суралцдаг юм.

Сургалтыг зөвхөн лекцийн түвшинд биш, онол төдий биш, практик дадлагыг байгууллага, салбарын онцлогт уялдуулан жишээ баримт дээр суурилсан хэлбэрээр явуулдаг.

Бас нэг чухал зүйл нь Эрүүгийн хуульд байгаа “Авлигын гэмт хэрэг” гэсэн бүлгийг тайлбарлан таниулж байна. Албан тушаалын хэргүүд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсон. Хэлбэрийн бүрэлдэхүүн гэж юуг ойлгох вэ, авлигын гэмт хэрэгт өртөхгүйн тулд төрийн албан хаагч юу мэдвэл зохих вэ зэрэг ялангуяа эрүүгийн хууль тогтоомжид орсон өөрчлөлт, шинэчлэлтэй холбоотойгоор практикт юуг анхаарч ажиллах вэ гэдэг сургалтуудыг хийж байгаа.

Сургалтад оролцож байгаа төрийн албан хаагчид мэдээгүйгээ мэдэж авлаа, ёс зүйн талаарх мэдлэг ойлголтыг шинэ түвшинд сонсож мэдлээ гэх зэргээр сургалтын чанарыг сайшаан үнэлж байгаа.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна.

Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалтаас тодрууллаа.

Тэрбээр “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамнуудын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.

Нийслэлийн цэрэг татлагын байрууд:

  • Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль,
  • Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр  14-р сургууль,
  • Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр  3-р сургууль,
  • Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль,
  • Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр  5-р сургууль,
  • Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр  34-р сургууль дээр тус тус зохион байгуулна.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” ХХК-д үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн.

Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм.

Тэгвэл өнөөдрөөс Багануур-Улаанбаатар чиглэлд эхний ээлжийн хоёр автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явж эхэллээ.

Автобусны чиглэл: Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол

Зогсоол: Тэнгэр плаза, Баянзүрхийн шалган бүртгэх товчоо, Налайхын дунд 2, Налайхын дунд 1, Эрдэнэ сум, Баяндэлгэр сум, Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос Уул 1-р зогсоол, Тогос Уул эцсийн зогсоол.

Цагийн хуваарь:

  • Багануураас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
  • Улаанбаатарт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
  • Улаанбаатараас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
  • Багануурт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00

Рейсийн тоо: Өдөрт 4

Үнийн мэдээлэл: Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг

Ташрамд, ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт хүүхэд гадаа тоглож байхдаа моринд өшиглүүлж гэмтсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Мэдээллийн дагуу хоёр настай эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж толгойндоо хүнд гэмтэн 4 оёдол тавиулсан байна.

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм7 цаг өмнө

2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийгэм7 цаг өмнө

Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийгэм7 цаг өмнө

Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Нийгэм10 цаг өмнө

Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм10 цаг өмнө

Энэ зун орон сууцны халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарь гарлаа

Нийгэм10 цаг өмнө

БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!

Нийгэм10 цаг өмнө

“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа

Улс төр10 цаг өмнө

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив

Эдийн засаг10 цаг өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ

Нийгэм11 цаг өмнө

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Нийгэм12 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ

Нийгэм12 цаг өмнө

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

Энтертайнмент12 цаг өмнө

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хийнэ

Улс төр12 цаг өмнө

Засгийн газар хуралдаж байна

Энтертайнмент13 цаг өмнө

Монголын морьт барилдааны баг тамирчид Ази тивд дэд байрт шалгарав

Нийгэм13 цаг өмнө

Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно

Улс төр13 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Улс төр13 цаг өмнө

АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав

Нийгэм1 өдөр өмнө

Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийгэм1 өдөр өмнө

“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

Эдийн засаг1 өдөр өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Нийгэм1 өдөр өмнө

Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Энтертайнмент1 өдөр өмнө

Б.Тэгшбаяр “Tour of Bostonliq-2025”-ын эхний гараанд түрүүлэв

Нийгэм1 өдөр өмнө

Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь

Улс төр2 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Нийгэм2 өдөр өмнө

Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм11 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим