Улс төр
“Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулах бол аравдугаар сар хүрнэ”

УИХ дахь МАН-ын бүлэг гурван асуудлаар хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар, Б.Саранчимэг, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал, ажлын хэсэг байгуулах зэрэг асуудал юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын 64 гишүүн өргөн барьсан. Хуулийн төслийг энэ долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ. Иймд бүлгийн хуралдаанаар авч хэлэлцэж, бүлгийн гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.
Гэхдээ гишүүд МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээсээ асуух зарчмаар явуулна гэж оруулсан учраас санал авах нь зөв гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ, харин батлахдаа ард нийтээс санал авах нь зөв гэж шийдвэрлэсэн. Хуулийн төслийг хэлэлцэх үе шат нь энэ долоо хоногоос эхэлж, ард нийтээс санал асуулга авна гэж үзвэл аравдугаар сар хүртэл үргэлжилнэ.
Дараагийн хэлэлцсэн асуудал бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт байлаа. Өнгөрсөн тавдугаар сарын эхээр бүлгийн хурлаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг авч хэлэлцээд, Бүлгийн дэд дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан.
Ажлын хэсэг сар шахам ажиллаж Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үнэлгээ, дүгнэлт, цаашид анхаарах ёстой шийдлүүдийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэр гаргах нь зөв гэж үзлээ.
Гурав дахь асуудал нь өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хориг тавьж, УИХ хүлээж авсан. Хориг тавьсан учраас төсөл бэлтгэх ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсгийг Х.Нямбаатар гишүүн ахалж ажиллахаар болсон” гэв.
Хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хаврын чуулган хугацаандаа завсарлаж чадах уу?
Д.Тогтохсүрэн:-Хаврын чуулганаар Үндсэн хуулийг хэлэлцэнэ. Үндсэн хууль нь дөрвөн хуулиар зохицуулагддаг. Хуулийн төслийг хэлэлцэх хугацааг авч үзэхээр хаврын чуулганд багтахгүй. Хэлэлцэж байгаад хаврын чуулганаа хааж, ээлжит бусаар хуралдах шаардлага үүсч байна. Ард нийтээр хэлэлцүүлэхгүй УИХ баталлаа гэж үзэхэд долоодугаар сарын 25 хүрнэ. Санал асуулга авлаа гэж үзэхэд аравдугаар сар гарах байх. Бүлгийн хурлаар гишүүд ард нийтээс санал авах нь зөв гэдэгт санал нэгдсэн.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт одоо хэдэн хувьтай байна вэ?
Я.Содбаатар: -2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг нэлээд нарийн дүгнэж байгаа. Засгийн газар анх ирүүлэхдээ 50.4 хувийн биелэлттэй байна гэж үзсэн. ЗГХЭГ анх 68 хувийн биелэлттэй ирсэн. Яг бодитой газар шорооны ажил эхлээд хүний гарт баригдахаар ажлуудыг хийсэнд тооцож дүгнэлтээ гаргасан. Өмнөх парламентын дүгнэдэг жишгээр авч үзвэл 60 гаруй хувьтай байгаа юм.
Хэдийгээр ТЭЗҮ хийгдсэн ч хэрэгжих хугацаа нь 2020 оны нэгдүгээр сараас гэж байгаа бол 0 хувийн биелэлттэй гэж үзсэн. Гурван чиглэлд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт харьцангуй сайн байна гэж гарсан. Макро эдийн засгийн үзүүлэлт эрс сайжирсан.
Тухайлбал, ДНБ-ий өсөлт 2016 онд 1.2 хувьтай байсан бол 2018 оны жилийн эцсээр 6.9 хувьтай, 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 8.6 хувьтай гарч байна. Гадаад валютын нөөц 2016 оны долдугаар сард 1.2 тэрбум байсан бол энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 3.8 тэрбум ам.долларт хүрсэн, төсвийн тэнцэл 2016 онд 3 их наядаар тасарч байсан бол энэ онд нэмэх гарсан.
2016 онд 18 цэцэрлэг ашиглалтад оруулж байсан бол 2019 онд 132 сургууль ашиглалтад оруулах гэж байна. Харин 2016 онд 15 ЕБС ашиглалтад оруулж байсан бол 2019 онд 63-ыг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна.
-Үндсэн хуулийг хэлэлцэхэд шаардлагатай зардлын талаар мэдээлэл өгнө үү?
Д.Тогтохсүрэн:-Одоогоор зардлын асуудал яригдаагүй, хуулийн төслийг дөнгөж өргөн бариад байна. Мэдээж ард нийтийн санал асуулга явуулбал зардал гарна. Үүнтэй холбоотой асуудлыг СЕХ, УИХ-ын Тамгын газраас бэлтгэж байгаа. УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ.

Улс төр
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар нар 2025 оны 04 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд ОХУ-ын Волгоград хотноо зохион байгуулагдсан “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад оролцлоо.
Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярын өдрийг угтсан энэхүү арга хэмжээнд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд, Европ, Ази, Латин Америкийн найрсаг орнуудын парламентын төлөөлөгчид болон түүхч, судлаач, эрдэмтдийн төлөөлөл оролцов. Чуулга уулзалт салбар болон өргөтгөсөн хуралдаануудаар зохион байгуулагдаж, өргөтгөсөн хуралдааныг ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нээсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ, өнөөдөр бид Волгоград баатар-хотод чуулж байгаа нь санамсаргүй хэрэг биш юм. 200 өдөр, шөнө үргэлжилсэн Сталинградын тулалдаан Аугаа их эх орны дайн болон Дэлхийн II дайны үр дүнг тодорхойлсон эргэлтийн цэг хэмээн тодотгож, дэлхий дахинаа энх тайван тогтоох үйлсэд орон орны оруулсан баатарлаг гавьяа, хувь нэмрийг онцлон, түүхийг гуйвуулахгүй байх нь зүйн хэрэг гэв. Тэрбээр, дайны жилүүдэд монголын ард түмний оруулсан хувь нэмэр үнэлэгдэшгүй байсныг цохон тэмдэглэсэн юм.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж тус чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдааны үеэр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, дэлхий дахины тэр дундаа оросын ард түмний түүхийн нэг гол үйл явдал нь 1941-1945 онд болсон Аугаа их эх орны дайн юм. Тэртээ 80 жилийн өмнө болсон энэхүү дайны түүхийг оросын ард түмэн санан дурсаж, дайнд амь үрэгдсэн сая сая эх орончдынхоо алдар гавьяаг бахархан мөнхжүүлсээр ирсэн.
Аугаа их эх орны дайн эхэлсэн өдөр буюу 1941 оны зургадугаар сарын 22-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс Зөвлөлт Холбоот Улсыг бүрэн дэмжихээ илэрхийлсэн. Монгол Улс дайны туршид ЗХУ-ын холбоотон улс нь байж, “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” гэсэн уриан дор Зөвлөлтийн ард түмэнд туслах хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, галт тэрэгний зургаан удаагийн цуваагаар тусламж хүргүүлсэн. Үүнд, мах, сүү, гурилан бүтээгдэхүүн, мөн нэхий дээл, эсгий гутал болон алт, үнэт эдлэл болоод бусад бэлэг сэлт байснаас гадна монголчууд 517 мянган агт морьд нийлүүлсэн.
Сталинград (эдүгээ Волгоград баатар-хот) хотын дэргэд болсон ширүүн тулаанд монголын ард түмнээс илгээсэн дулаан хувцастай улаан армийн цэргүүд Дэлхийн II дайны цаашдын хувь заяаг бүрэн эргүүлж чадсан юм. Дайн дуусахтай зэрэгцэн Монголчуудын энэ их ач тусын хариуд Зөвлөлт Холбоот Улс Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийн бусад улс гүрнээр хүлээн зөвшөөрүүлж, 1961 онд НҮБ-ын гишүүн орон болоход чухал нөлөө үзүүлсэн гэдгийг монголын ард түмэн үргэлж санаж, талархдаг. Өвөг дээдсийн маань “Аугаа их өв”, өнөөдрийн харилцан итгэлцэл, бидний хойч үеийн “Хамтын ирээдүй” нь мөнхийн хоёр хөршийн эрх тэгш, гүн бат найрамдал мөнхжин орших болтугай гэлээ.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтын үеэр “Сталинградын тулалдааны баатрууд” түүх-дурсгалын цогцолбор дахь мөнхийн галд цэцэг өргөх ёслолд оролцсон юм.
“Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтын хаалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко нар оролцож, зочид, төлөөлөгчдөд хандан үг хэлсэн. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Беларусь, Оросын Холбооны Парламентын Ассамблейн дэргэд Түүхэн дурсамжийг хамгаалах байнгын хороо байгуулахыг санал дэвшүүлж байв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн ээлжит хуралдаанаар:
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д заасан татварын хөнгөлөлтийн хэрэгжилтийн талаар
- Татварын реформын талаар
- Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар
- Нийгмийн даатгалын реформын талаар
- Эрчим хүчний салбарын реформын талаар зэрэг 24 хэлэлцэх бөгөөд танилцах юм байна.
Улс төр
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.30/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Төсвийн байнгын хороо | · Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд өөрчлөлт оруулах тухай/ · Бусад |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Хууль зүйн байнгын хороо | · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
· Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ · Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл · Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан |
11.30 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Төрийн байгуулалтын байнгын хороо | · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
· Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан |
14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
4 | Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо | · Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мега төслүүдийн хэрэгжилтийн явцын талаарх Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсох
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ |
15.00 | “Их засаг” |
5 | Эдийн засгийн байнгын хороо | · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/
· Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эзэмшлийн болон “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүртгэлтэй хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах бэлтгэл ажлын явц, хөрөнгийн үнэлгээний талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэдээллийг сонсох |
15.30 | “Их Эзэн Чингис хаан” |
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ | ||||
1 | Хууль зүйн байнгын хороо | Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага | 09.00 | “Их засаг” |
-
Нийгэм11 цаг өмнө
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна
-
Нийгэм14 цаг өмнө
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм15 цаг өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!
-
Нийгэм16 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Эдийн засаг15 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ
-
Улс төр15 цаг өмнө
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив
-
Улс төр17 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Нийгэм15 цаг өмнө
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа