Connect with us

Нийгэм

Төрсөн нутаг усандаа хүндэтгэл үзүүлэх, залбирахын утга учир юунд оршино вэ?

Нийтэлсэн

-

Манба Дацан МУЭСТ-ийн Тэргүүн, Оточ Манрамба Их Сургуулийн захирал, МУ-ын хүний гавъяат эмч, Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдорж

Монголчууд бидний хувьд төрсөн нутаг, газар усныхаа талаар ихэд хүндэтгэн, санан дурсаж, ном сударт бичих, дуу шүлгэнд мөнхлөх, бие сэтгэлээрээ хүрэлцэн очиж, эргэл мөргөл хийх, хөрвөөх, сан, хүж тавих, идээ будааны дээж өргөх зэрэг зан үйлийг олон зууны турш хийсээр ирсэн. Энэхүү зан уламжлал нь өнөөдөр ч бидний дунд оршсоор байна. Гэтэл үүний гүн утга учрыг лам хуврага, ард иргэдээс асууж лавлахад төрсөн газар орон чухал байх, газар устай нь холбоотой байх, ер нь төрсөн газартаа очиход сайхан байдаг, хүч энерги авсан мэт санагддаг хэмээн ярьж, энэхүү зан үйлийг хийдэг мөртлөө гүн утга учрыг нарийвчлан мэдэхгүй байгаа нь ажиглагдсан. Тиймээс би бээр буддын гүн ухаан, анагаах ухаан, зурхайн ухаан, бурхан сахиус, ном сударт хэрхэн бичсэн талаас нь судлаж мэдэхийг эрмэлзсэн бөгөөд олж мэдсэн зүйлээ маш товчоор та бүхэндээ сонордуулахыг хүссэн болой.

Аливаа байгаль ертөнц, амьд организм бүхэн шороо, ус, гал, хий, огторгуй гэсэн таван махбодиос үүсэж буй болно. Байгаль, амьд амьтад нь шалтгаан, үр болон шүтэн барилдахуй зэрэг хүн байгалийн хуультай гүн нарийн уялдаа хамааралтай. Хүний бие нь таван махбодиос гадна намшэ (сүнс, сэтгэл)-ийн зургаан махбодь төгөлдөр юм. Сайн цагийн мянган бурханы дөрөв дэх нь болох Бурхан багш бээр 3000 их галавт див, хилэнц түйтгэрийг арилгаж, буян цаглашгүйг бүтээснээр дээд бодьсадва болж, Гандан диваажингийн оронд номоо номлож байсан бөгөөд урьдын их ерөөл, буянаар замбуулин тивд морилон ирж, ялж төгс нөхцсөн бурханы хутгийг олж, зургаан зүйлийн хамаг амьтанд гэгээрэлд хүрэх номоо номлосон.

Бурхан багшийн айлдсанаар амьтан бүхэн бурхан болж гэгээрэх, буяны үндэс, хөрөнгөтэй байдаг. Гэхдээ энэ нь сайн үйлийн үр, буянаас шууд хамааралтай бөгөөд зөвхөн хүний төрөлд л амьтан бүхний тусын тулд бурханы хутгийг олж гэгээрэлд хүрч болохыг судар номд олонтаа бичиж бидэнд сануулсан билээ.

Хүний төрлийг олж төрөх нь маш ховорхон тохиох, олдохдоо бэрх бөгөөд төрж өсөж, өвдөж өтлөж, үхэл, мөнх бусыг үзүүлэхдээ амархан, эмзэг төрөл юм. Хүмүүний төрөл нь сайн, муу үйлийг сонгож амьдрах шалгуурын төрөл юм. Эрдэнэт хүмүүний төрлийг олж төрсөн хүнд энэхүү замбуулин тивийн орчлонгийн зовлонт замаар замнах эсвэл тэрхүү сайн төрлөө улам сайжруулах буяны зам мөрд орох гэсэн хоёр зам угтан хүлээж байдаг. Орчлонд зүүний үзүүрийн төдий ч амгалан үгүй хэмээсэн. Бид орчлонгийн үйл явдлаа амар амгалан хэмээн эндүүрэх нь бидний мунхаг сэтгэл юм. Бид амьдралынхаа ихэнх нас, цаг хугацааг зовлонгийн мөн чанартай орчлонгийн ажил үйлд зарцуулж, буянтай сайн төрлийнхөө үүргийг умартдаг талтай. Бид зовлонт орчлонд амьдарч байгаа ч буян сүжгийн хүчээр бурхан ном, шашин дэлгэрсэн газар төрж, буян хийж болох буяны шалтгаан нөхцлийг бүрдүүлж чадна. Иймд хэн боловч эрдэнэт хүмүүний сайн төрлийг олоод дээрх хоёр замын алинаар нь явж байгаагаа бодож, үнэлж дүгнэх нь чухал юм. Хүний төрлийг олсон бидэнд цөвийн цагийн нийтийн болоод хувь хүний үйлийн үр, үр дагавар ихээхэн нөлөөлдөг.

Хүний төрөл, энэ нас нь урьд, хойдох төрөл бүртэйгээ харилцан шууд хамааралтай. Сайн цагийн 1000 бурхан ч гэсэн ямар гараг ертөнцөд, ямар эрин цаг үед, ямар язгуур, удам угсаа, эцэг эхийг сонгож төрж мэндлэн номоо номлох ёсыг үзүүлдэг байна. Үүн лугаа адил хүмүүний тухайд ч гэсэн үйлийн үр, шүтэн барилдахуй, сайн буян заяагаараа эрдэнэт хүмүүний сайн төрлийг олж төрөхдөө мөн л төрөх он, цаг хугацаа, хаана, ямар газар оронд, ямар язгуур, удам угсаанд, ямар эх, эцгийн үр хүүхэд болж төрөх нь нарийнаас нарийн үйлийн үр, шүтэн барилдахуйтай шүтэлцэн хамааралтай байна.

Монголчууд бидний хувьд дэлхийн ард түмэнд соён гэгээрүүлэх ертөнцийн бодит үнэнийг зааж сургах ёс заншил, зөв ухамсартай амьдралын утга учир, үнэ цэнийг бурханы шашны ном сургаалиар заалгаж сурсан давуу тал байна. Үүний нэгэн тод илрэл нь монголчууд төрсөн газар орноо хайрладаг, очиж хүндэтгэл үзүүлдэг, төрсөн газар орондоо мөргөж залбирдаг, хөрвөөдөг уламжлал өнөөдөр ч бидний өв соёлд бий. Гэхдээ үүнийхээ гүн нарийн утга учрыг бид ихэс дээдсээсээ сурч, мэдэж авсангүй бөгөөд гүн утга учрыг ойлгохгүйгээр зан үйлийг нь бие, сэтгэлдээ тээж, үе удамдаа үлдээсээр байна.

Хүн уйлж төрдөггүй, харин ухаарал, гэгээрлийн тарнийг уянгалуулан төрдөг

Хүн төрөх агшин, эх орон, нутаг усаа олж төрдөг, түүндээ эргэж, түүнийгээ зүрх сэтгэлдээ санагалзан, эргэж мөргөдөг, хүндэтгэл үзүүлдэг ёс уламжлалын гүн утга учрыг сайтар ойлгох нь ухаант монголчуудын нэгэн давуу тал байх ёстой тул буддын сургааль, гүн ухааны үүднээс авч үзлээ.

Хүмүүс хүүхдийг төрөхөд “Аа” хэмээн уйлж төрлөө гэдэг. Энэ ойлголт нь учир дутагдалтай юм. Хүн уйлж төрдөггүй, харин ухаарал, гэгээрлийн тарнийг уянгалуулан төрдөг байна. Хүн “Аа” хэмээх гүн утгатай дуу авиаг гаргаж төрдөгийг гүн утгынх нь үүднээс авч үзвэл “Би бээр бурханы хутгийг олж чадах сайн төрлийг олж төрлөө” гэсэн сайны бэлгэ тэмдэг, баяр баясгалангийн дуу авиа юм. “Аа” авиа нь үсэг бүгдийн дээд бөгөөд бүх дуу авиа нь “Аа” амьтай. “Аа” авиа үсэг нь юмс бүгдийн гүн утга санааг дээд зэргээр судлан мэдэж болох билгэ билгүүн, хоосон чанар, нинж асрал, сэтгэл гэгээрлийн зам мөрийн тухай олон утга учрыг агуулсан болой.

Энэ талаар олон судар номыг шүүн тунгааж үзэхэд гарцаагүй үнэн баталгаатай гүн ухагдахуун байна. Арга ч үгүй биз дээ. Урьд урьдын төрлүүддээ сайн буяныг бүтээж, арван хар нүгэл хилэнцийг тэвчиж, арван цагаан буяныг хураан бий болгосны үр дүнд хүмүүний төрлийг олдог хэмээн Үйлийн үрийн сударт бий.

“Жамбалцанжод” сударт Зогби санжай Аа-лай жүн. /Туулсан бурхан ч “Аа” -аас гарсанАа-ни иг врү гүнжи чог. ( “Аа” нь үсэг бүгдийн дээд нь мөн./ хэмээсэн. /Энд хэлж, ярьж буй “Аа” нь санскрит хэлний “Аа” үсэг авиа юм./ Үүнээс харахад хүн төрөхдөө “Аа” хэмээх дуу авиаг анх цуурайтуулдаг дээд төрөлхтөний төрмөл шинж тэмдэг, мөн чанартай. “Туулсан бурхан ч “Аа”-аас гарсан” гэдэг нь эрдэнэт хүмүүний төрлийг авч төрж буй та бид бүгдэд гаслангаас гэтэлж, бурхан болж гэгээрэх маш гүн гүнзгий буянт номын мөн чанар бидний бие, сэтгэлд байгаа гэдгийг эхээс төрөхдөө гаргаж буй анхны дуу авиагаараа зөвхөн эрдэнэт хүмүүний төрөлд л бурхан болох нь гарцаагүй гэдгийг батлаж буй. Хэн болов ч эрдэнэт хүмүүний төрлийг олж төрөхдөө өөрт нь бурхан болох үндэс ариун мөн чанар буй гэдгээ илэрхийлж, зарлан тунхаглаж төрдөг байна. Та бурхан болж болох чухал төрлийг авч төрлөө, буян номд сайн шамдаж амьдраарай, бүтээгээрэй хэмээсэн дохио тэмдэг байна.

Сандуйн жүд сударт: “Ум” нь бурхадын лагшины дээд, “Ум-Аа” нь бурханы зарлигийн зам мөр. “Аа-Хум” нь билгүүн таалал мөн хэмээсэн. “Аа” үсэг авиаг машид сайтар бясалгаж үйлд хэмээн айлдсан байна. “Аа” нь бодьсад, би үгүй гэж айлдсан. “Аа” нь бодьсадын явдал мөр, бодь сэтгэл, би үгүйн утгыг онож мэдээд гэгээрэлд хүрэхийн бүхий л гүн утгыг агуулсан байна. Мөн энэхүү сударт бие, хэл, сэтгэлдээ “Аа” үсэг авиаг санаж бясалгаваас галавт оршино. Хэн боловч “Ум-Аа-Хум” хэмээх тарнийг санаж бясалгаваас 1060 зэрэгтэй /Галав/ тэнцэх хэмжээнд буян нь шамшигдахгүй хүч чадал, адис жинлав нь оршиж байхыг илэрхийлж байна. Үүнээс үзэхэд эрдэнэт хүмүүний төрөлтэй хэн боловч “Ум-Аа-Хум” хэмээх бурхадын гүн утга, адис жинлавтай тарни номыг унших нь зохилтой юм.

Хүн төрөхөөсөө насан хутагийг олох хүртлээ амин хий-тэй хүйн холбоотой байдаг

Уламжлалт анагаах ухаанд эцэг эхийн эрүүл дусал, цус болон намшэ /сүнс/ үйл нисванисаар өдөөгдөж, таван махбодьтой сүлэлдэн хүн болох эх үүсвэр буй болдог гэж үздэг. Эрүүл хий, шар, бадганы үйл ажиллагаа хамт үүсдэг. Хүний бие, сэтгэл анхлан үүсэхэд хүйсэнд Ум, Жанма, Рома гурван судаснаас салбарласан 72,000 судас бидний бие, сэтгэлтэй зохилдон тогтдог. Энэ нь энэ эрин цаг үед Замбуулингийн хүн төрөлхүйтэн 100 нас, түүнээс дээш наслах шалтгаан нөхцлийг бүрдүүлж байдаг.

Хүний бие, сэтгэл анх бүрэлдэн бий болоход амин хий нь эцэг эхийн цагаан, улаан дусалтай холилдон, эвсэлдэж “Аа”-гийн дүрс хэлбэртэй оршино хэмээсэн. Амин хийнээс бүх хий салбарлан үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн хүний биед намшэ, нисванисын намшэ, бүгдийн суурь намшэ, сэтгэлийн намшэ гүйх зэрэг олон судас намшэ буюу сүнстэй холбоотой.

“Анагаах ухааны Цог төгөлдөр дөрвөн үндэс”-ийн “Номлолын үндэс”-т “Өвчин бүгдийн шалтгаан нь ганц болно. Би үгүйн утгыг онож мэдээгүй мунхаг хэмээсэн”. Энэ нь дээр дурдсан “Аа”-гийн би үгүйн гүн үзэл онолтой холбогдож байна.

Судас, хий, дусал бүгдийг үүсгэж, амьдруулдаг амин судал нь хүйсэнд түшиглэдэг юм. Хүнийг төрөхөд амин хий анх хүйсэнд түшиглэн тогтдог бөгөөд хожим хойно үхэл, мөнх бусыг үзэхэд таван махбодь амин судаст хурж, тэргүүний оройгоос намшэ нь юүлэгдэнэ. Тийм ч учраас уламжлалт анагаах ухаанд ялгавартай амь баригч хий нь тэргүүний оройд байрлаж орших бөгөөд амьсгалыг авах, гаргах, оюун санаа, эрхтэнүүдийг тодруулан, сэтгэлийг барьж үйлдэнэ хэмээсэн. Үүнээс харахад хүн төрөхдөө амин хийг “Аа” хэмээх дуу авиатай хамт гаргаж төрдөг байна. Хүнийг насан эцэслэхэд амьсгалын тоо дууслаа хэмээдэг нь гол судсанд амин хийгээ хурааж, намшэ биеэс салж буй үйл явц юм. Хүн төрөхөөсөө насан хутагийг олох хүртлээ амин хий-тэй хүйн холбоотой байдаг. Иймээс Монголчууд хүйн цус дуссан, хүйгээ дарсан газар шороо нутаг минь хэмээн ярьдаг. Энэ нь цаагуураа амь нас болоод бидний ДНХ-тэй нарийн уялдаа холбоотой. Монголчууд хүүхдийнхээ хүйг авч хадгалдаг, домнодог уламжлалтай. Энэ нь тухайн хүүхдийн амин хүйг насан туршид нь эрхэмлэж буй дээд мэдлэг ухаан юм.

Төрсөн нутаг орон нь бидний амин нутаг юм. Амин нутагтаа очиж амь нас, хүч чадлыг авдаг далд хүч нөлөөлөл байна. Тиймээс бид төрсөн амин нутагтаа эргэн очиж эрч хүчийг авч байгаа нь маш гүн онол юм.

Хүний төрсөн газрын байршилтай хамааралтайгаар насны зурхайг зурдаг уламжлал бий

Монголчууд “Төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гараг” хэмээн үзэж, хэлж, ярьж ирсэн нь буддизм болон зурхайн ухаантай холбоотой. Зурхай болон уламжлалт анагаахын шинжлэх ухаанд төрсөн он, сар, өдөр, цаг минут, тэр өдрийн мэнгэ, суудал гээд олон зүйлийг хүний эрүүл мэнд, амь настай холбож үзсэн бөгөөд хүний төрсөн өдрийн дээрх мэдээллүүдээс гадна тухайн хүний төрсөн газрын уртраг, өргөрөг байршилтай хамааралтайгаар зурхайн онолын дагуу насны зурхайг зурж гаргадаг уламжлал өнөөдөр ч бидэнд өвлөгдөн үлдсэн. Хүн төрөх газар орноо олж төрдөг тавилантай. Та бидний төрсөн нутаг, газар, шороо, ус, мод, ургамал, цэцэг нь бидний амьдралд уялдаа холбоотойг газар орныг шинжлэх судар номонд дэлгэрэнгүй бичсэн байдаг. Насны зурхайд урьд төрөл, энэ төрөл болон хойд төрлийн уялдаа холбоог гаргаж тодруулахаас гадна энэхүү насандаа ямар он жилүүдэд юу тохиолдох зэрэг бүхий л мэдээллүүдийг багтаасан байдаг нь хүний төрсөн өдөр, гарсан гараг гэдэг үгний утга учрыг бүрэн тайлах боломжтой юм.

Байгаль ертөнц, хүний бие, өвчин эмгэг, өвчнийг анагаах эм тан, хий, шар, бадган, гэгээрэлд хүрэх дияан бясалгал, тарнийн ухаан ч таван махбодийн онолтой маш гүн гүнзгий уялдаа холбоотой. Үүнээс үзэхэд хүн байгаль, эх дэлхийтэйгээ зүй зохистой харьцаж, өвчин эмгэгээ байгалийн цэвэр ургамал, эрдсийн эм тангаар эмчлэн эдгээх, тарни номыг уншиж, бясалгал бүтээл хийх нь дээдийн дээд мэдлэг ухаан гэдгийг харуулж байна.

Хүмүүний насан эцэслэх ойрын шинж тэмдэгт таван махбодь хэрхэн хураагддаг талаар айлдахдаа шорооны чадал усанд шингэхэд дүрс алдагдан хураагдана, галын чадал хийнд шингэхэд илч дулаан нь хураагдана, хийн чадал огторгуйд шингэхэд гадаад амьсгал тасарна хэмээсэн. Мөн таван мэдрэхүй ч бие биедээ нөлөөлөн хураагдаж, насан эцэслэдэг талаар онол шүн бий.

Зурхай болон уламжлалт анагаах ухааны сударт эхлээд намшэд шүтсэн “Аа”-гийн дүрс хэлбэрт Амин хий нь огторгуй махбодийн мөн чанартай хэмээжээ. Энэ нь их хөлгөний номын дагуу авч үзвэл анхдугаар дияан бясалгалын шатнаас эхлүүлээд дияаны арван газрыг олох үе шатыг хүртэл таван махбодь нь бие биедээ уусан шингэж, дүрс үгүй оронд хий, огторгуй махбодь чухал үүрэгтэйг номлосон байдаг. Хүний төрөлд ч насан эцэслэхэд амин хий, огторгуй махбодь маш чухал болохыг “Хийн чадал огторгуйд шингэж, амьсгал тасран хураагдана” хэмээн айлдсан. Хүн төрөхдөө “Аа” хэмээн амьсгалаа гаргаж, насан эцэслэхдээ амьсгал, амин хий-гээ дотогшоо хураадаг жамтай. Хүний нас богинохон хэмээснийг нэгэн амьсгал гаргаж, авахтай зүйрлэж ойлгодог тал ч бий. Эх орон, газар шороо нь бидний амьдралд мартагдахын аргагүй үнэ цэнэтэй өлгий юм.

Эрдэнэт хүмүүний төрлийг олсон хэн боловч энэ амьдралдаа Лха таван тэнгэрээ тахиулж байх хэрэгтэй

Хүмүүнийг төрөхөд дадлага туршлага сайтай, нинж асрал төгөлдөр, өөрийн гадаад төрхөө үзэсгэлэнтэй, дотоод сэтгэлээ бодьсадын сэтгэлээр баялаг болгож, эрдэнэт хүмүүний төрлийг угтан хүлээж авах нь бидний буяны нэгэн үйл болно.  Хүний төрлийг олж төрөхөд анх харагдсан дүр төрх, дүрс хэлбэр, ойр орчны сайхан цэмцгэр байдал, яруу сайхан дуу авиа, дээдийн ном, судар тарнийн ёсыг уншиж угтан авах нь юу юунаас чухал юм. Монголчууд “Эх нь булингартай бол адаг нь булингартай”, Морьдохын хазгай” гэх мэт үг, сургаальтай. Дээр өгүүлсэнчлэн эрдэнэт хүмүүний төрлийг олж төрөхөд нь таван мэдрэхүйд нь /харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэхүй/ тааламжтай зохистой бүгдийг нь буй болгох үүргийг хүлээн авч эрхэмлэх ёстой.

Бидний ёсзүйгүйгээс болж хүүхдийг төрөх үед болон амьдралд нь муу, муухай үг хэллэг хэлэх, догшин хэрцгий, гоо бус дүр байдлыг хүүхэд таван мэдрэхүйдээ тааламжгүйгээр хүлээн авах бөгөөд насан туршийн амьдралд нь гэм учруулахыг ч үгүйсгэх аргагүй. Бид энгийн үг хэллэгдээ “Ямар муухай хүүхэд вэ” гэж өхөөрдөж байгаа мэт боловч эрдэнэт хүмүүний төрлийг олж төрсөн хэнд ч “муухай” гэх зэрэг муу үг хэллэгүүдийг сонсгож үл болно. Хүн төрөхдөө таван мэдрэхүй, бие, сэтгэлээрээ бүгдийг хүлээн авч, мэдэрч чаддаг.

Замбуулин ертөнцөд буян төгөлдөр төрөлхтөнүүд орчлон мөнх бусыг үзүүлж бурханы оронд төрөхөд бурхадууд тойрон хүрээлж, хүндэтгэл үзүүлэн хүлээж авдаг жам ёс бий.

Манла бурханы зарлигт бурханы тарни номыг уншиж, бичиж, хэвлэж, судлаж, бясалгаж, мөргөж, тахиж шүтсэн буян төгөлдөр хэн ч болов орчлонгоос үхэл еэгүтгэн диваажингийн ариун оронд төрөхөд олон бодьсадва нар түүний хажууд морилон ирээд мутраа дэлгэн асар нигүүлсэнгүйн сэтгэл хийгээд баясан мишээхүйн дүрээр түүнд “Аяа буянтан хөвгүүн та үнэхээр сайн ажгуу, сайн ажгуу. Та урьд төрөлдөө сайн буян үйлдсэнээр эдүгээ бурхадын ариун оронд морилон төрсөн буй. Эдүгээ авралт бурханд мөргөж, ном сонсохтун. Таны хүссэн хамаг хэрэг тус бүгд бүтэх болно” хэмээн айлдан хүлээн авдаг.

Тэгвэл Замбуулинд төрсөн эрдэнэт хүмүүнийг буянтан эмч, анагаах ухаантнууд, эцэг, эх, элгэн садан нь угтан авахаас гадна тэр хүний язгуурын бурхан сахиус болон ялгавартай таван сахиус нь угтан тосож авдаг байна.

Хүнийг төрсөн цагаас нь цаг үргэлжид нөхөрлөж, харж хандаж сүүдэр мэт даган, нөхөрлөж, өмгөөлж, хамгаалж, аварч туслах үүрэг хүлээсэн таван сахиусан тэнгэр байх бөгөөд бид үүнийг Говийн лха хэмээн нэрлэдэг. Үүнд:

  1. Орны сахиус: Төрсөн газар орныг сахих ч амьдруулж үйлдэх үйл ажиллагааг хариуцдаг
  2. Эр сахиус: Хүмүүнийг аварч хамгаалдаг
  3. Дайсан сахиус: Хүмүүнийг аварч үйлддэг
  4. Их сахиус: Нөхөр, хань болж үйлддэг
  5. Амин сахиус: Хүмүүнийг цаг үргэлжид харж, сахиж үйлддэг сахиуснууд багтана.

Уламжлалт анагаах ухааны эх барихын онол шүн болон Сандуйн жүд хөлгөн сударт айлдсан эрдэнэт хүмүүнийг төрөхөд унших энэхүү “Дагий вү чод нинлай жэйва ен. Ложа цошин донжа тон жүржиг. Цэрин балтов ангү түвба дан. Минор дашэ дэжид пунцаг шог. Доржэ сүмбо хаа даби. Жанчүв дэви товбар жүр. Жанчүв сэмба жал жамцо. Доржэ сэмби цэ дэ тов” хэмээх зарлигийг уншиж, адислах нь маш чухал тул эрхэмлэн уншиж байхыг хүсэн ерөөе.

Эрдэнэт хүмүүний төрлийг олсон хэн боловч энэхүү амьдралдаа Лха таван тэнгэрээ тахиулах хэрэгтэй. Өнгөрсөн түүхээс харахад монгол айл өрх болгон Говийн лха тахиулдаг байсан нь гэр бүлээ амар амгалантай байлгах номт зан үйл юм. Дашзэвэг найман гэгээнийг уншуулах буюу түүний адис жинлавтай арвай будааг төрсөн нутаг газар орондоо өргөх нь чухал. Дашчийрэвийн сан, сэржим болон тухайн орны лус савдгуудад хүндэтгэл үзүүлж, идээний дээж, Шивдагийн балин өргүүлэх зан үйл нь зохистой. Төрсөн газрынхаа гол горхинд лусын эм болон Бурхадын хот мандлын дүлцон өргөх нь сайн ажгуу.

Эрхэм Монголын ард түмэн та бүхэн сайхан наадаж, баярлан цэнгэж, цог золбоо нь дэлгэрч, эрүүл энх, урт наслаж, буяны сайн үйлийг цаг үргэлжид бүтээж байхын ерөөл өргөе.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын 1.3-т “Хүнсний ногооны урамшууллыг тухайн бүтээгдэхүүний хүнсний хангамжийн зорилтот түвшинд хүрсэн тохиолдолд үргэлжлүүлэн олгохгүй бөгөөд төрөөс олгож буй дэмжлэг, урамшууллын үр дүн, үр нөлөөнд үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр салбарын дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан, урамшуулал олгох зайлшгүй шаардлагатай хүнсний ногооны нэр төрлийг жил бүр тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасантай холбоотойгоор 2025 оны 06 дугаар сарын 01-ээс эхлэн дараах төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.

Урамшуулалд хамрагдах хүнсний ногооны төрөл:

  1. Байцаа
  2. Сонгино
  3. Саримс
  4. Чинжүү
  5. Улаан лооль
  6. Өргөст хэмх
  7. Навчит ногоо
  8. Шар лууван (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд )
  9. Хүрэн манжин (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд )

Журамд заасны дагуу мөнгөн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгч дараах шаардлагыг хангасан байна.

  1. Тариалан эрхлэгч нь өөрийн өмчлөлийн, эзэмшлийн болон түрээсийн газарт тариалалт эрхэлдэг, тухайн газар нь газрын мэдээллийн нэгдсэн систем (e-gazar.gov.mn)-д бүртгэлтэй байх;
  2. Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмын дагуу тариалалт, талбайн арчилгаа, пестицид болон бордооны зарцуулалт, ургац хураалт, бэлтгэсэн уриншийн мэдээг Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан (plant.mofa.gov.mn)-д тогтмол оруулан хөтөлж бүртгэсэн, гарал үүслийн цахим гэрчилгээг авсан байх;
  3. Татварын цахим төлбөрийн баримтын систем (e-barimt.mn)-д өөрийн нэр, регистрийн дугаараар бүртгэгдсэн байх ба бүтээгдэхүүн худалдах тухай бүрт энэ журмын хүснэгт-1-ийн дагуу урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний кодоор и-баримтыг үүсгэж, худалдан авсан, худалдсан хоёр тал төлбөрийн баримтыг баталгаажуулсан байх;

Дээрх журмын шаардлагыг хангаж холбогдох мэдээллийг цаг тухайд нь бүртгүүлж. урамшуулалд хамрагдах хүсэлтээ uramshuulal.gov.mn-д цахимаар илгээж урамшуулалд хамрагдахыг анхаарууллаа.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Эрүүл мэндийн сайд, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын хамтарсан 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн А/27, А/25 дугаар тоот ‘’Эрүүл шүд’’ арга хэмжээний төлөвлөгөөг 2024-2027 онд хэрэгжүүлэхээр баталж, 6 зорилтын хүрээнд 40 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан.

”Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд 2025 онд амны хөндийн өвчлөлийг бууруулах, иргэдэд амны хөндийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, урьдчилан сэргийлэлтийн үйл ажиллагааг сайжруулж Монгол Улсын нийт хүн амын амны хөндийг эрүүлжүүлэх, эрүүл мэндийн боловсролыг олгох, шүд цоорох өвчний тархалтыг бууруулахад нөлөө бүхий ‘’Бэлгээ бэлдье’’ арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Жил бүрийн 6 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг орон даяар өгөн хүрээтэй зохион байгуулан хүүхдийн бэлэг дотор агуулагдах сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэх нь амны хөндийн өвчлөлийг нэмэгдүүлээд зогсохгүй ерөнхий биеийн өвчлөл, дархлаа тогтолцоо зэрэгт сөргөөр нөлөөлдөг байна.

Тус арга хэмжээний хүрээнд хүүхдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт болгон өгч буй бэлэг нь эрүүл мэндийн үзлэг, эрүүл мэндийн боловсрол, нөлөөллийн арга хэмжээ юм.

Энэхүү арга хэмжээний хүрээнд эхний үзлэгийг Хан-Уул дүүргийн 12-р хорооны ерөнхий боловсролын 10-р дунд сургуулийн 1070 хүүхдэд шүд, нүд, гэмтэл, хоол зүй, арьс харшил, хүүхдийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замд үзлэг хийгдэж байна.
Цас их хэмжээгээр орж замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн байгаа тул хол замд зорчигч тээврийн хэрэгслийн жолооч нар анхаарал болгоомжтой, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж зорчино уу.
Цаг агаарын байдлыг харгалзан үзэж хол замд зорчихгүй байхыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас анхааруулж байна.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Эдийн засаг6 цаг өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр6 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр6 цаг өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр6 цаг өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм6 цаг өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм6 цаг өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм6 цаг өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм6 цаг өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг6 цаг өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм8 цаг өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм9 цаг өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм9 цаг өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Нийгэм9 цаг өмнө

Солонготын даваа цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна

Нийгэм10 цаг өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас “Гранд плаза”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна

Нийгэм10 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1410 болжээ

Улс төр11 цаг өмнө

Засгийн газар хуралдаж байна

Улс төр11 цаг өмнө

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

Улс төр11 цаг өмнө

Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг сонслоо

Улс төр11 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд

Эдийн засаг1 өдөр өмнө

Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ

Нийгэм1 өдөр өмнө

Эзэнгүй нохой, муур барих ажлыг бүсчилсэн байдлаар зохион байгуулан ажиллаж байна

Нийгэм1 өдөр өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийгэм1 өдөр өмнө

Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хаана

Улс төр1 өдөр өмнө

Монгол, Ираны Гадаад харилцааны яам хоорондын II зөвлөлдөх уулзалт болов

Эдийн засаг1 өдөр өмнө

Тавдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

Улс төр1 өдөр өмнө

ТББХ: Төрийн албаны зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв

Нийгэм1 өдөр өмнө

“Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгаалал” төсөл2 хэрэгжүүлж байна

Нийгэм1 өдөр өмнө

“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнэ тариф

Нийгэм1 өдөр өмнө

“Хамрын таславч тэгшлэх, хамрын амьсгал сэргээх” мэс ажилбарыг амжилттай хийжээ

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 885 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад3 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр3 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм11 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим