Дэлхий дахинд
Австралид гүзээлзгэнэ дотроос дахин зүү илэрчээ
Викториа мужийн оршин суугчид сүүлийн хоёр долоо хоногт хоёр ч удаа супермаркетаас худалдаж авсан гүзээлзгэнээс нь зүү илэрсэн тухай гомдол мэдүүлжээ.Энэ хэргийн мөрдөн байцаалт явагдаж байна. Хохирогчдын нэгний ярьснаар тэрээр хүүхдүүдээ хооллох гэж байхдаа жимсэн дотроос зүүг олжээ.
Анх өнгөрсөн оны есдүгээр сарын 13-нд Австралид ийм гэмт хэрэгт бүртгэгдэж томоохон хэмжээний мөрдөн байцаалт эхэлсэн байдаг.Тухайн үед Квинслэндийн хэд хэдэн иргэн дэлгүүрээс худалдаж авсан гүзээлзгэнэ дотроос зүү олсон юм. Дараа нь алим, гадил, лийрээс ч зүү гарч ирэх болжээ.
Цагдаагийн байгууллагад нийтдээ жимс, жимсгэнээс зүү илэрсэн гэсэн 230 дуудлага бүртгэгдсэн байна.Хожим цагдаа нар өс хонзонгийн сэдлээр уг хэргийг өдүүлсэн эмэгтэйг баривчилж чадсан юм.
Үүнтэй төстэй хэрэг Шинэ Зеландад ч бүртгэгдэж байв.