Нийгэм
‘ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ’-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөдөлмөр эрхлэлтийн талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Нэг өрх-нэг ажлын байр” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Уг хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг ханган нэг цэгээс цогц үйлчилгээг хүргэх зорилготой “Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” байгуулан үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Төвийн нээлтийн арга хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй нийслэлийн төр захиргааны байгууллагын төлөөлөл, ХНХЯ-ны ахлах мэргэжилтэн, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Хадхүү, ХХҮЕГ-ын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга Ч.Саналбаяр, мэргэжилтэн Т.Лхагвасүрэн, Н.Алтансувд ГХАН-ийн мэргэжилтэн Г.Сара, Швейцарийн Засгийн газрын санхүүжилттэй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн зөвлөх Иван Такач, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, 9 дүүргийн ХХҮХ-ийн дарга зэрэг албаны хүмүүс, нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцлоо.
Нээлтийн арга хэмжээний үеэр “Старт ап” ТББ залуучуудад Гарааны бизнесийн тухай ойлголт,ы Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн Их дээд сургуулийн оюутан залууст Ажлын ярилцлагад хэрхэн бэлтгэх талаар, мэргэжлийн сэтгэл зүйч үйлчлүүлэгчдэд оношлогоо хийн, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын төлөөллүүдэд эмэгтэйчүүдийг хэрхэн чадавхижуулах боломжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч 32 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд 36 ажил хайгчийг бүртгэж, 48 үйлчлүүлэгчид нээлттэй ажлын байрны мэдээллийг өгч холбон зуучлах үйлчилгээ үзүүлсэн байна.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.
Нийгэм
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Нийгэм
Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна.
Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.
Иймд хогийн суваг, хогийн цэгт ил гал гаргахгүй, тамхины ишийг бүрэн унтрааж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
-
Нийгэм14 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Бусад9 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Улс төр17 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр16 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм14 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм16 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм14 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ