Дэлхий дахинд
Европын холбоо BREXIT-ийн төслийг хүлээж авсангүй
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өнгөрсөн лхагва гарагт эцсийн байдлаар BREXIT-ийн хэлэлцээрийн төслийг Европын холбоонд танилцуулсан. Гэвч Европын холбоо BREXIT-ийн төслийг хүлээж авсангүй. Борис Жонсон BREXIT-ийн асуудлаар Европын холбоотой хэлэлцээрт хүрэхийг зорьж байгаа юм. Харин Европын холбооноос түүний танилцуулсан төсөлд маргаан дагуулсан асуудлууд байгааг тодотгосон байна. Европын Комиссын тэргүүн Жан-Клод Юнкер хил гаалийн хяналт, Ирланд, нэг зах зээлийн зохицуулалттай холбогдсон асуудлуудаар зөвшилцөх зүйлс байгаа талаар онцолжээ. Борис Жонсон Европын холбоотой хэлэлцээр хийж чадахгүй бол Их Британийн Парламентын гишүүдийн хүсэлтээр шүүхэд дуудагдах юм. Улмаар хэлэлцээргүй BREXIT-ийг явуулах эсэх нь шүүгчдийн шийдвэрээс хамаарна. Европын холбооны зөвлөл 17,18-нд хуралдах товтой байгаа. Харин Их Британи аравдугаар сарын 31-нд Европын Холбооноос гарахаар төлөвлөөд буй. Хэлэлцээргүй BREXIT тохиовол Их Британийн боомтуудын үйл ажиллагаа, бизнесийн нийлүүлэлтийн гинж, хүнсний аюулгүй байдал, шатахуун, цэвэр усны нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-europe-49915660