Дэлхий дахинд
Эквадорт хэдэн арван хоригдол шоронгоос оргон зугтжээ
Эквадорт хэдэн арван хоригдол шоронгоос оргон зугтсан тухай тус улсын Дотоод хэргийн сайд Мария Паула Ромо мэдэгджээ. Энэ хэрэг Портовьехо хотод болсон байна.
“Улс оронд эсэргүүцэл болж байгаа энэ үед хоригдлууд шоронгоос оргон зугтжээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд 50 гаруй хүний барьж чадсан бөгөөд цагдаа нар одоогоор оргон зугтсан өөр гэмт хэрэгтнүүд байгаа эсэхийг олж тогтоохоор ажиллаж байна” хэмээн тэрбээр ярьсан байна.
Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено дизель түлш болон бензинд олгох татаасыг энэ сарын 3-наас эхлэн цуцлах захирамжид гарын үсэг зурсны дараа түлшний үнэ 120 хувиар өссөн байна. Үүний улмаас Засгийн газрыг эсэргүүцэгчид зарим хотод эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Морено онц байдал зарласан байна.