Connect with us

Нийгэм

Бензинээс илүү МӨНГИЙГ ЗОГСООЛД зарцуулдаг хотынхон

Нийтэлсэн

-

Нийслэлчүүдэд тохиолддог түмэн зовлонгийн нэг нь автомашины зогсоолын асуудал болоод байна. Түгжирч, түгжирч явчихаад дахиад 20-30  минутыг зогсоол хайхад зарцуулна. Ажилдаа очих, албан газраар үйлчлүүлэх, үзвэр үйлчилгээний газар, зах худалдааны төвүүдээр үйлчлүүлэх бүртээ л энэ бэрхшээлийн өмнө нүүр тулгарна. Хэдийгээр том, том бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа ч ихэнх нь зогсоолын асуудлаа цогцоор нь шийдэж чадаагүйгээс иргэд зогсоолын асуудалтай өдөр бүр, цаг тутам тулгарч байгаа юм. Гэтэл энэ байдлыг зарим нэг газрууд овжин гэгч нь ашиглаж, газар түрээслэж, авто зогсоолоор бизнес хийх байдал нэлээн газар авчээ. Мэдээж үнэ, төлбөрийг нь цаанаас нь журамлаж, тогтоосон зүйл гэж байхгүй. Тухайн газар өөрсдийнхөө дураар л өдрийн тэд, цагийн эд гэж үнэ тогтооно.

Үүнийг дараад төр, хувь гэлтгүй л авто зогсоолын бизнес эрхэлж, иргэдийнхээ халаас руу өнгийж байна. Тодруулбал, авто зогсоол нь тухайн байгууллагын хувьд зүгээр сууж байгаад л хэдэн зуугаар нь мөнгө олох бизнес болчихоод байна. Нэг жишээ дурдахад л, Сүхбаатарын талбайн урд хэсгийг нийтийн эзэмшлийн талбай болгож, 200 гаруй автомашины үнэгүй зогсоол байгуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргасан байдаг. Гэтэл төд удалгүй хувийн аж ахуйн нэгжийн газар болж, үнэ төлбөртэй ашиглуулсаар байна. Тэрхүү зогсоолд иргэд машинаа тавьсан бол цаг тутамд 1000 төгрөг төлж байна.

Ингээд энэ талаарх иргэдийн байр суурийг сонслоо.

Б.Сайнжаргал: Албан байгууллагууд зорилтот хүмүүстээ л зогсоолоор үйлчлэх хэрэгтэй

Нэгдүгээр эмнэлгийн зогсоолд нэг цагийн 1000 төгрөгөөр машинаа тавиад эмнэлэг рүү орж хүн эргэх гээд явж байна. Сая ороход зогсоол нь дүүрсэн гэж байна. Гэхдээ орж байгаа хүмүүсийн зорилгыг нь асууж байж оруулах хэрэгтэй юм шиг санагдлаа. Төлбөртэй байсан ч яах вэ, төлбөргүй бол хамаа хамаагүй хүн орж ирээд машинаа тавиад байх байлгүй. Ер нь гадуур яваад ажил хөөцөлдөхөд төлбөртэй зогсоолд л машинаа тавихгүй бол цаг хугацаа их алддаг. Би байнга гадуур явдаггүй ч зогсоолын төлбөрт өдөрт 5000 төгрөг зарцуулдаг. Уг нь ингэж хаа сайгүй зогсоол хийж иргэдийн халаасыг тэмтэрч байхаар газар доорх зогсоол хийж зөвхөн зорилтот хүмүүстэй үйлчилдэг бол зүгээр юм шиг санагддаг.

Б.Мөнхбат: Бензинээсээ гадна 10 мянган төгрөгийг зогсоолын төлбөр зарцуулдаг

Төлбөртэй зогсоолуудыг хязгаарлах цаг нь болсон. МУИС-ийн хоёрдугаар байрны урд талын талбай хүртэл төлбөртэй зогсоол болчихсон байна лээ. Тэнд очоод зогсоолд л тавихгүй бол өөр зогсох газаргүй болчихсон байх жишээний. Ер нь өдөрт бензиний мөнгөнөөс гадна 10000 төгрөгтэй явахгүй бол хаана ч очоод ажлаа бүтээхэд машинаа байрлуулж чадахаа больчихсон байна. Энд, тэнд явахдаа нэг удаад дор хаяж 1500, 2000 төлбөртэй зогсоолуудад машинаа тавьж байна. Гучин минут нь 500 төгрөг гээд төлбөр нь минутаар өсдөг шүү дээ. Нэг газар ороод ажлаа бүтээгээд гараад ирэхэд хоёр, гурван цаг болж 2500 төгрөг зогсоолын төлбөрт өгөх гэх мэтээр өдөрт заавал зогсоолын төлбөрт 5-10 мянган төгрөг зарцуулж байна. Тиймээс энэ төлбөртэй зогсоолд хязгаарлалт хийж, төлбөргүй зогсоолынхоо тоог нэмэгддүүлэх хэрэгтэй байна.

Б.Баттөр: Зах, худалдааны төвүүдээр үйлчлүүлс.нийхээ төлөө авто зогсоолын төлбөр төлөх ёсгүй

Би төлбөртэй зогсоолын зовлонг сайн мэдэхгүй л дээ. Ажил гэрийн хооронд грашаас гарш хүрдэг. Гэхдээ зарим үед амралтын өдрөөр зах худалдааны төвөөр ч юм уу, гадуур явах ажил гарна. Энэ үед зогсоолууд нэг бол дүүрчихсэн гээд оруулахгүй, эсвэл 1000-2000 төгрөг нэхдэг болчихсон байна лээ. Би худалдааны төвөөр орж үйлчлүүлж тэдний бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авч орлого оруулах гэж байхад надаас зогсоолын төлбөр нэхэж байгааг ер ойлгоогүй. Та манайхаар үйлчлүүлэх бол машиндаа 1000, 2000 төгрөгийн татвар төлөх ёстой гэдэгтээ адилхан байна шүү дээ. Тэгэхээр ядаж зах, худалдааны төвүүд авто зогсоолоо үнэ төлбөргүй болгох хэрэгтэй. Дээрээс нь мөнгө авч байгаа бол хангалттай зогсоолтой байх хэрэгтэй. Хэдхэн машин оруулаад л дүүрчихсэн гэх юм бол зогсоол байгуулж яах юм бэ тийм биз дээ.

Ч.Батмөнх: Зай, завсаргүй баригдсан барилгаас болж бид зогсох газаргүй болчихоод байна

Иргэдэд ер нь зогсох газар олдохоо больчихоод байна. Төлбөргүй, төлбөртэй аль ч зогсоол нь олдохгүй юм. Улаанбаатар хотод зай завсаргүй шамбааралдан баригдсан барилгууд их болж байна. Үүнээс болж л орон сууц нь ч тэр, албан газруудын хувьд ч иргэд машинаа зогсоолд тавихад бэрх болоод байна. Сүхбаатарын талбайд иргэддээ зориулаад төлбөргүй зогсоол байгууллаа гээд л сайхан, сайхан яриад байсан. Удсан ч үгүй нөгөөх нь төлбөртэй болчихсон байгаа байхгүй юу. Үүнийг нь мөнгө олох гэсэн нэг арга гэж л харж байгаа. Ер нь төлбөртэй зогсоол бол ашигтай хэрнээ эрсдэлгүй бизнес болчихлоо шүү дээ. Үүнийг шийдвэр гаргах түвшний байгууллагууд анхааралдаа авч цэгцлэх л хэрэгтэй.

Нийслэлийн авто замын хөгжлийн газраас төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэх гэрээг нийт 39 үйлчилгээ эрхлэгчтэй хийсэн байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд дараах нэр бүхий 39 байршлаас бусад нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй гэсэн үг юм.


Хэрэгжүүлэгч байгууллага
Үйлчилгээ эрхлэгч Хаяг, байршил  
1 НАЗХГ “Ханбүргэдэй” ХХК Баянгол дүүргийн 4-р хороо, “Ханбүргэдэй” ХХК-ны зүүн талд байрлах нийтийн эдэлбэрийн 465 м2 газарт тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
2 НАЗХГ Иргэн З.Бэрцэцэг Чингэлтэй дүүргийн 4-р хороо, 3 яамны орчимд нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
3 НАЗХГ “Чингэс колл” ХХК Сонгино-Хайрхан  дүүргийн 16-р хороо,  Хархорин захын хойд талын нийтийн эзэмшлийн зам талбайд  тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
4 НАЗХГ “Гурван Гал” ХХК Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Гурван гал худалдааны төвийн баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
5 НАЗХГ Иргэн Ш.Баатархуяг Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тусгаар тогтнолын талбай орчимд  нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
6 НАЗХГ “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ Баянгол дүүргийн 5-р хороо, 3-р эмнэлгийн урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
7 НАЗХГ “Бодь цамхаг” ХХК Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жигжиджавын гудамж-3 Бодь Цамхгийн талбайн орчимд нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
8 НАЗХГ “Туушин зочид буудал” ХХК Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж Туушин зочид буудлын урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
9 НАЗХГ “Акела секьюрити” ХХК Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Амарын гудамж, “НИК” ХХК-ийн зүүн талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
10 НАЗХГ “Бэрцэцэг холбоо” ТББ Чингэлтэй дүүргийн 2-р хороо, Бөмбөгөр худалдааны төвийн урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
11 НАЗХГ “Улаанбаатар Синема” ХХК Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тэнгис кино театрын урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
12 НАЗХГ “Гоо мөнх фарм” ХХК Чингэлтэй дүүргийн 3-р хороо, “Урт цагаан” үйлчилгээний төвийн баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
13 НАЗХГ “Өсөх дэлгэрэх ирээдүй” ХХК Чингэлтэй дүүргийн 3-р хороо, “Урт цагаан” үйлчилгээний төвийн зүүн талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
14 НАЗХГ “Эрин Монгол Групп” ХХК Хан-Уул дүүргийн 11-р хороо, “Noble” хотхоны баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
15 НАЗХГ “ИЙСТ ГАРДЕН” ХХК Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж -25 ”Дэм” худалдааны төвийн хашаан доторх нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
16 НАЗХГ “Минж өгөөж” ХХК Сонгино-Хайрхан дүүргийн 17-р хороо, Москвагийн гудамж 43Б байрны урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
17 НАЗХГ “Скай пийпл” ХХК Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Амарын гудамж “Модерн Номадс” рестораны урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
18 НАЗХГ “ТЭМЖИН” ХХК Чингэлтэй дүүргийн 4-р хороо, ЧД-н ЗДТГ-ын байрны урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
19 НАЗХГ “ДИ ЭЙЧ ТИ ”ХХК Баянгол дүүргийн 13-р хороо, Ард аюушийн өргөн чөлөө SOLO MALL худалдааны төвийн баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
20 НАЗХГ “Ногоон тэнгис”ХХК Чингэлтэй дүүргийн 4-р хороо,  Барилгачдын талбай орчимд нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
21 НАЗХГ “Нийслэлийн Өргөө

амаржих газар”

Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 1-1 хаягт байрлах өөрийн ы болон нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
22 НАЗХГ Автотээврийн “Тав” ХХК Сонгино-Хайрхан дүүргийн 18-р хороо,   Автотээврийн “Тав”-ний байрны зүүн талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
23 НАЗХГ “Монголын Үйлдвэрчний Эвлэлийн соёлын төв ордон” Баянгол дүүргийн 2-р хороо, МҮЭ-ийн соёлын төв ордны хойд болон зүүн талын өөрийн болон нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
24 НАЗХГ “Галхувь” ХХК Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Ж.Самбуугийн гудамж 19/2 тоот байрлалтай  “Галхувь” ХХК урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
25 НАЗХГ “Хөрс Автосервис” ХХК Сонгино-Хайрхан дүүргийн 29-р хороо, Москвагийн гудамж 125 тоот “Хөрс” төвийн урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
26 НАЗХГ “Викторицентр” ХХК Чингэлтэй дүүргийн 5-р хороо, 6-р хороолол Тусгаар Тогтнолын талбай 3/1 “Викторицентр” ХХК урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
27 НАЗХГ “БСБ электроникс” ХХК Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Цагдаагийн гудамж 100 айл, БСБ суперстор баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
28 НАЗХГ “ЗСНБ” ХХК Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Сүхбаатарын гудамж, “Метромолл” Их дэлгүүрийн баруун болон урд талын өөрийн болон нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
29 НАЗХГ “Номадс Хоспиталити” ХХК Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 6-р хороо, BD`s, Салм паб, Модерн Номадс-1 ресторануудын хойд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
30 НАЗХГ Иргэн Ю.Батсайхан Чингэлтэй дүүргийн 4-р хороо,Самбуугын гудамж 1/3 нутаг дэвсгэр байрлах “Эс Девеломент” ХХК-ийн өөрийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
31 НАЗХГ Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний нэгдсэн  Авто бааз” ОНӨААТҮГ Баянзүрх дүүргийн 13-р хороо Энхтайваны өргөн чөлөө БЗД-ийн ЗДТГ-ын хойд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
32 НАЗХГ “БСБ электроникс” ХХК Чингэлтэй дүүргийн 3-р хороо, баруун 4 зам “Элба төв” өөрийн байрны хойд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
33 НАЗХГ “Улаанбаатар зам засвар арчлалтын газар”ОНӨААТҮГ

 

 

Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Замын цагдаагийн газрын урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
34 НАЗХГ “Бий секьюрити”ХХК

 

Сонгино-Хайрхан дүүргийн 19-р хороо, СХД-ийн ЗДТГ-ын зүүн талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
35 НАЗХГ “Түрэлт” ХХК Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу, Ж.Самбуугийн гудамж-32, БльюМон төвийн зүүн талын “Улаанбаатар хотын банк” ХХК-ний эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
36 НАЗХГ “Маргад шилтгээн” ТББ Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол Гранд Плаза цогцолборын хойд болон зүүн талын өөрийн болон нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
37 НАЗХГ “Рокмон” ХХК Баянгол дүүргийн 2-р хороо, Үндсэн Хуулийн гудамж-24 “Рокмон Бюлдинг” оффис төвийн хойд талын өөрийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
38 НАЗХГ “Сонгинохангай” ХХК Сонгино-Хайрхан дүүргийн 12-р хороо, 1 дүгээр хороолол, Саппоро үйлчилгээний төвийн зүүн болон урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол
39 НАЗХГ Иргэн А.Сэлэнгэ Сонгино-Хайрхан дүүргийн 29-р хороо Москва хороолол 18070, Москва гудамж 157 тоот “Гар утас худалдаа” төвийн баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

Жолооч нар хүснэгтэд байгаа 39 зогсоолоос бусад нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөр төлөхгүй байх эрхтэй. Гэтэл өнөөдөр жолооч нар дэлгүүрт орлого оруулсаныхаа төлөө, зах худалдааны төвийг нь сонгон үйлчлүүлснийхээ төлөө 500-3000 төгрөг төлж, автомашинаа зогсоолд байрлуулж байна. Дээрээс нь авто зогсоолын бизнес нэлээд газар авч, жолооч нар шатахууны мөнгөнөөс ч их төлбөрийг зогсоолд зарцуулж байгааг иргэд хэлж байна. Тиймээс энэ авто зогсоол гэх ашигтай хэрнээ эрсдэлгүй бизнест хяналт тогтоож, цэгцлэх цаг хэдийнээ болжээ.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр1 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм1 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр1 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр2 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр2 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм2 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр2 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр2 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм2 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим