Улс төр
НИТХ-ын төлөөлөгчид
Хүнсний механикч Д.Бямбадорж
Эдийн засагч гэхээсээ энэ нэршил түүнд илүү зохих юм шиг санагдлаа. Амьдралынхаа хамгийн идэвхитэй үеийг хүнсний салбарын хөгжилд зориулсан учраас ийн дүгнэсэн хэрэг. Тэрбээр ирэх жил 50 насны босго алхана. Монгол цаг тооллоор шүү дээ. Б.Бямбадорж Хөнгөн хүнсний техникумыг 1991 онд төгсчээ. Магадгүй энэ салбараас улс төр хөөсөн цөөн хүний нэг нь энэ эрхэм буй за. Харин мань хүний намтрыг сонирхон уншгиж байхад, ажил амьдралынхаа гарааг аль нэг хүнсний үйлдвэрээс бус цэргийн байгууллагаас эхэлсэн тухайгаа онцолсон байна лээ. Алтан саа бүхий ахлагчийн мөрдөсөөр дөрвөн жил гангарсан азтай эр. Магадгүй түүн шиг цэргийн хуаранд дөрвөн жил амьдарсан нөхөр НИТХ-ын төлөөлөгч дунд хэд байгаа бол. Байхгүй аваас тэр л он жилүүд эдүгээ давуу тал болж таарна. Бямбаа төлөөлөгч улсад ажилласан байдлаа “1991-1994 онд “Монгол барилга” компанид ахлагч, 1994-1997 онд “Моки Трейд” ХХК-д ерөнхий менежер, “Монгол Маркет” ХХК-ийн ерөнхий захирал, 2010 оноос Нийслэлийн хот тохижилтын газрын даргаар 2012 оны найман сар хүртэл, 2012 оноос “Монгол Маркет” ХХК-ийн ерөнхий захирал, 2016 оноос есдүгээр сараас Хот тохижилтын газрын дарга ” хэмээн танилцуулжээ. Нөгөөтэйгүүр, шулуухан хэлэхэд, Бямбадорж гишүүн төдийлөн олонд танигдаагүй төлөөлөгч. Тойргийнх нь сонгогчид дүүрэг нь л таних байх.
Физикээс урваж, улс төрийг сонгосон төлөөлөгч
НИТХ Боловсролын их сургуулийн “цуглуулга” гэж егөөдөж болохоор. Б.Мөнхбат ч тэрхүү цуглуулгын нэг. Харамсалтай нь мань эр намтартаа МУБИС гэж бичсэн атлаа ямар анги дүүргэсэн, юуны багш болохоо огт дурдаагүй байх юм. Гэхдээ ажилласан байдал гэх заалтаас Багшийн их сургуулийн. физикийн анги дүүргэсэн болохыг мэдэж авлаа. Жаахан евроод үзэх аваас Мөнхбат төлөөлөгч физикийн багш мэргэжлээсээ ичдэг байхыг үгүйсгэхгүй. Үүнийг нь баримтаар нотлох аваас “Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол” гэсэн хэсэгт “ Дээд, удирдахуйн ухааны магистр, докторант” хэмээсэн байх ажгуу. Гэхдээ тэр зарим хүн шиг мэргэжлээ усанд чулуудаж орхиогүй. Бас ч гэж, боловсролын салбарт тодруулбал, Чингэлтэй дүүргийн 23-р сургуульд Физикийн багшаар хоёр жил ажилласан байна лээ. Дараа нь мэдээж улс төр рүү хөл тавьсан. Харин хэн түүнд нөлөөлөв, гараас нь хөтлөв гэх тухайд хоёр ч эрхмийн нэр яригддаг. Б.Мөнхбат төлөөлөгчийн тойрог бол Чингэлтэй дүүрэг. Тэр ч утгаараа сүүлийн арав гаруй жил тойргийнхоо халуун тогоонд буцалж, өөрийнхөө хэмжээнд тордож яваа нэгэн. Түүний дүүрэгт ажил эрхэлсэн тухайд, Чингэлтэй дүүргийн ЗДТГ мэргэжилтэн 2004-2008, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга 2008-2009, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Нийгмийн даатгалын хэлтсийн дарга2009-2011, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга2011-2013, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дарга2013, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор 2013-2016 он хүртэл тус тус ажилласан байх жишээний. Нөгөөтэйгүүр, мань төлөөлөгчийг хүний аргыг маш сайн олдог гэлцэх юм билээ. Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны даргаар ажиллаж байсан юм чинь залуучуудын учрыг олж, ямар үед хөлд нь сууж, ямар үед дарга нь байхаа мэдэхтэйгээ байлгүй дээ.
Хөдөөг бус нийслэлийг хөгжүүлнэ Б.Отгонсүх
Наяад оны залуучууд улс төрд хүчтэй орж ирж байгаагийн нэгэн төлөөлөл бол Б.Отгонсүх төлөөлөгч. Нутаг усны тухайд Өвөрхангайн уугуул, нийслэлийн суугуул иргэн бололтой. Тэрбээр Удирдлагын академи, АНУ-ын “ ST.TOMAS university”-ийг тус тус төгссөн. Нийгмийн ухааны магистр, Олон улсын хүний эрхийн хуульч. Б.Отгонсүх ажлынхаа гарааг БГД-ийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнээс эхэлж улмаар Өвөрхангай Хархорин сумын Засаг даргын орлогч, Өвөрхангай хархорин сумын Засаг дарга, Хөдөлмөрийн яам сайдын зөвлөхөөр ажилласан. Намтрын хувьд ингээд л болоо. Сонгуульт ажлын тухайд бусад төлөөлөгчдөөс ялгагдах зүйлгүй. БГД-ийн МАН хороо улс төрийн ажилтан, БГД НАМЗХ тэргүүн, Нийслэлийн НАМЗХ тэргүүлэгч, НИТХ-ын төлөөлөгчөөр 2016 оноос хойш ажиллаж байна. Мөн л нийслэлд танигдаагүй эрхэм. Хөдөө голдуу ажиллаж байгаад нийслэлд хөл тавьсан улстөрчийг захын хүн танина гэдэгт итгэхэд бэрх. Нас залуу хүний хувьд хийж бүтээснээрээ олны танил болох цаг хугацаа байгаа шүү дээ. Уг нь Хархорин сумаа орон даяар дуурсагдах хүртэл хөгжүүлчихээд нийслэлд хөл тавьсан бол УИХ –д нэр дэвших эрх нь нээлттэй байж мэдэх санагдах юм.
“ Суман гүн”-ий Б.Сүхбаатар
Түүнийг БЗД-ийн мөнгөтэй, босс төлөөлөгч нарын нэг хэмээн журмын нөхөд нь өгүүлсэн. Хүнсний салбарын нүүр царай болсон “Суман гүн” ХХК-ийг үүсгэн байгуулагч Сүхээ гуайн хүүгийн алган дээр мөнгө эргэлдэхгүй бол хэн мөнгөтэй байх билээ дээ. Тэр их хожим дээд боловсрол олж авчээ. Тодруулбал, Аялал жуулчлалын удирдлагын дээд сургуулийг 1998 онд, Удирдлагын академийг 2008 онд, бизнес удирдлагаар , төрийн удирдлагын ангийг 2014 онд тус тус төгссөн байна.Түүний ажлын гараа компаний захирал. Амандаа аалтан бумбатай төрнө гэдэг энэ. “Суман гүн трэйд” ХХК-д бизнесийн болоод удирдахуйн ухааны дадлагатай болж авсан тэрбээр төрийн албанд хөл тавьж, “Улаанбаатар Бизнес хөгжлийн төв” НӨҮГ –ын дэд захирлаар ажиллаж байгаад хэвлэл мэдээллийн салбарт хүч сорин TV10 телевизийн захирлаар хоёр жил ажилласан. Тэрбээр эдүгээ “Эрүүл хүнс” ХХК-ий захирлаар ажиллаж буй. Гэхдээ тэр хаана ч ажилласан тэр газартаа нэр хүндтэй. Хүнлэг гэдгээрээ бусдаар ямагт хүрээлүүлж байдаг сайн талтай. Б.Сүхбаатар аль заваараа амжуулдаг юм бол гэмээр олон сонгуульт ажлыг хашсаар иржээ. Тодруулбал, БЗД-ийн 24-р хорооны ИНХ-ын дарга, БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, МАН- ын бүлгийн дарга, Говь-Алтай аймгийн “Ирээдүй Алтай Залуучуудын холбоо”-ны Тэргүүн, БЗД-ийн МАН-ын хорооны тэргүүлэгч, МАН-ын бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн улмаар 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгч, тэргүүлэгч гишүүнээр, сонгогдсон. НИТХ-ын Өргөдлийн хорооны даргаар ажиллаж буй. Биенесийн салбарт мань эр одтой яваа ч хот хэмээх их айлын тухайд яалт ч үгүй төрийн албаны туршлага дутах вий.
Зангараг нь хаа гэж
Түүнийг түмэн мэднэ. Нийслэлийн иргэд хэдийнэ энэ эрхмийг андахгүй болсон. Ялангуяа Сүхбаатар дүүргийн иргэд. НИТХ-ын төлөөлөгч дунд түүн шиг 10 жил дүүргийнхээ МАН-ын даргаар ажилласан хүн байхгүй билээ. Улс төрийн тогтворгүй ийм цаг үед хамгийн олон гишүүнтэй дүүргийн намын хороог залж, чиглүүлнэ гэдэг нийгэмд ямархан цар хүрээтэйгээ харуулах тод жишээ ч байж болох юм. Тэрбээр цэргийн автоинженер. Энэ мэргэжлийг тухайн үеийн ЗХУ-д эзэмшсэн юм билээ. Цэргийн дарга нарын яс зан түүнээс үнэртэх нь бий. Яг одоо түүнд эл зангараг нь их хэрэг болж байгаа байж мэднэ. Ажил, үр дүн нь минутаар хэмжигдэх нийтийн тээврийн үйлчилгээг хариуцаж, кабиндаа суун, жолоогоо мушгисан бол өөрөө өөртөө дарга байдаг жолооч нарыг нэгэн шугамд зэрэгц команд дор жагсаана гэдэг амаргүй. Төмөрбаатар хувийн хэвшилд ажиллаж үзсэн толгой. Тэр утгаараа хувиараа бизнес эрхлэгчдийн зовлонг сайн мэддэг байж таарна. Энэ эрхмийг автоинженер, компаний захирал, төрийн өмчит аж ахуйн нэгжийн дарга, захирал, улстөрч гэх тодотголуудын алинаар нь ч харсан өөрийн гэсэн өнгө аяс, байр суурьтай нэгэн зогсч байх вий. Тийм имижийг өөртөө нааж чадсан эр. Зангараг нь ч анзаарагддаг. НИТХ-ын төлөөлөгч дундаа ч насаар ахмад нь. Туршлага энэ тэрийн тухайд түүнтэй мөр зэрэгцэж ирээд шөргөөх төлөөлөгч бараг л гарахгүй болов уу. Харин өрсөлдөгчид бий. Түүний гаргасан жимээр олон МАН-ын олон залуу лидерүүд улс төрд хөл тавьсан гэлцэх юм билээ. Залуучуудаа халамжилж, өвгөдөө түшсэн түүнд итгэл хүлээлгэсэн байхад буруудах юун. Цаг нь ч ирсэн юм билүү хэн мэдлээ.
Залуу Даш-Ёндон
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д. Амарбаясгаланг намын ахмад гишүүд ийн хүндлэх нь бий. Мэргэжил боловсрол, улс төрийн карьер энэ тэрийн тухайд түмэн мэдэх хүний тухайд энд дахин нурших нь илүүц. Баттай хэлэх зүйл бол тэр улс төрийн ийм эгзэгтэй цаг үед намын эв нэгдлийг сахих өндөр хариуцлага хүлээн ажиллаж байгаа тул нийслэлийн гал тогоог барина гээд харайлгахгүй нь лавтай.
Д.Баярсайхан
НИТХ дахь хамгийн ахмад төлөөлөгч. Дунд мэргэжлээс эдийн засагч, төрийн удирдлагын менежер хүртэл өөрийгөө боловсруулж чадсан ижий бурхан. Ажил амьдралынхаа гарааг ч эгэл жирийн нормчноос чанар шалгагч цаашлаад худалдаа бэлтгэлийн трестийн орлогч дарга, компаний ерөнхий захирал, дүүргийн Засаг даргын орлогч, ИТХ-ын дарга, Нийслэлийн Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооний дарга, Нийслэлийн ЖДҮДТ-ийн дарга , СХД-ийн МАН-ын хорооны хэрэг эрхлэх газрын даргаар ажиллах хүртлээ ажил мэргэжил дээрээ өсч өндийсөн бүсгүй. Төр, засаг ч түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрийг нь мялаасан байдаг. Түүний энгэрт хос Алтан гадас одон зэрэгцэн гялалзаж байдаг юм билээ. Монгол Улсын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хүчээ өгөхийн хэрээр туршлага хуримтлуулж, хэний ч өмнө нүүр бардам зогсох эрхийг өөрөө олж авсан түүнийг бүсгүйчүүд хайрлахын дээдээр хайрладаг. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Засаг даргаар тоонийг сонгогдсон байхад үгүй хэмээн тэрийж хэвтэх хүн тийм ч олон байхгүй л болов уу.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр16 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент18 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм18 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент17 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм19 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд17 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ