Эдийн засаг
АНУ Нефть экспортлогч орнуудын байгууллагын эсрэг тэмцэнэ гэв үү

Дэлхий дахины газрын тосны зах зээлд ОПЕК буюу нефть экспортлогч орнуудын байгууллагын үзүүлэх нөлөөллийг хязгаарлах зорилгоор хуулийн шинэ төсөл боловсруулахаар АНУ-ын Хуульзүйн яам ажиллаж байна гэж нэрээ дурдаагүй эх сурвалжаас авсанаа Блумберг агентлаг дамжуулжээ.
“Нөхцөл байдлыг судалсаар л байна, даанч нефть олборлох хэмжээндээ квот тогтоох замаар газрын тосны үнэд нөлөөлөх гэсэн эрмэлзэл нь америкийн хэрэглэгчдийн зардлыг улам нэмэгдүүхэлэд хүргэж байна” гэж эх сурвалж хэлсэн гэнэ.
Америкзинй хоёр намын төлөөлөгчдийн дэмжлэг аваад байгаа ОПЕК-ийн нөлөөллийг хязгаарлахад чиглэсэн хуулийн төслийг төлөөлөгчдйин танхим, Сенатад хоёуланд нь өргөн барьсныг конгрессынтанхимын нэг нь ч ийм арга хэмжээ авъя гэж санал гаргаагүй байгаа гэж агентлаг бичжээ.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын хуулийн хороо өнгөрсөн зургадугаар сарын дундуур Огайо мужаас сонгогдсон конгрессын гишүүн Стив Чаботын санаачилсан ОПЕК-ийн орнуудын үйлдлийн эсрэг америкт мөрдөж байгаа хуулийн хүрээнд арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн хуулийн төслийг баталсан юм.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ч нефть экспортлогч орнуудын байгууллагыг үнэ нэмэгдүүлж байна хэмээн нэг биш удаа буруутгаж, гишүүн орнуудыг нь газрын тос олборлох хэмжээгээ нэмэгдүүлэхийг шаардаж байсан юм.
ОПЕК болон энэ байгууллагад ордоггүй орнууд 2016 оны сүүлчээр Вена хотноо чуулж олборлох нефтийн хэмжээг хоногт 2016 оны аравдугаар сарынхаас 1,8 сая баррелиэр бууруулахаар тохиролцсон юм. Энэ хэлэлцээр 2017 оны эхнээс хэрэгжиж эхэлснийг, 2018 оны эцэс болтол сунгасан байна. Хаин 2018 оны зургадугаар сард ОПЕК хэлэлцээрийн нөхцөлийг давуулахаас зайлсхийх зорилгоор дахин тохиролцоо хийсэн. Тэгэхэд хязгаарласан хэмжээ бүр 47 хувьд хүрээд байсан юм. Одоо бас оролцогч орнууд 2019 онд зах зээл дээр нийлүүлэлт хэт өндөр байх эрсдэлийн талаар ярьж эхлээд байгаа юм.
Сүүлийн 3-4 жилд нефтийн зүнэ өссөөр энэ намар хамгийн өндөр буюу Brent маркийн баррель нефть 78 ам.долларт хүрсэн. Ажиглалтаар 2019 онгы зун гэхэд энэ үнэ 90 ам.долларт хүрч магадгүй байна. Баррель нефть 40-50 доллар байх боломжтиой байхад энэ бол хэт өндөр үнэ гэж шинжээчид ярьж байгаа юм.
ОПЕК ч үүнтэй уялдуулаад ирэх 2019 оны нефтийн үнийн талаарх төсөөллийг хэдэн сар дараалуулан багасгаж байна. Өнөөгийн үнэ нь олон улс оронд өр нэмэгдэх, зах зээлийн эрэлт өсөх үндэс болж дэлхийн эдийн засгийн чөдөрлөх хүчин зүйл болж байна гэж үзэж байгаа юм байна. Шинжээчид 2019 онд нефтийн зах зээл ирэх 2019 онд хоногт 1,41 сая баррель нефть хүсэх байх гэж байгаа нь өмнө нь төлөвлөж байснаас 20 мянгна баррелиэр бага байгаа юм. Гэхдээ ОПЕК-ийн орнуудын тухайд хоногт 20 мняган баррель гэдэг юу болох билээ дээ.
АНУ-ын нефтийн нөөц нэмэгдсэнтэй холбогдоод пүрэв гарагийн арилжаагаар газрын тосны үнэ буурч баррель нь 63,29 ам.доллар боллоо гэж Взгляд мэдээлж байна. АНУ-ын арилжааны нефтийн нөөц өнгөрсөн долоо хоногийн эцэс гэхэд 4,9 сая баррелиэр нэмэгдэж 446,9 сая баррель болсон гэж ПРАЙМ мэдээллээ.

Эдийн засаг
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг өнөөдрөөс олгож эхэллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэнд 121,500 төгрөг тараасан. Үүний дараа цагаан сарын баярын өмнө 100,006 төгрөгийн ногдол ашиг олгосон билээ.
Иргэн та Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаатай бол татварын дараах дүнгээр 93.5 мянга орчим төгрөг авна. Хэрэв та 750 ширхэг хувьцаатай бол 75 мянган төгрөгөөс татвар суутгаад 69 мянган төгрөг авах юм байна.
Эдийн засаг
Экспортын орлого 237 сая доллар болж өмнөх долоо хоногоос 9 хувиар өсөв

Экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийн IV хурал боллоо. Сангийн яамны Санхүү төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо Монгол Улсын экспорт, импорт, гадаад валютын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
Тэрээр, Монгол Улсын экспортын орлого өмнөх 7 хоногтой харьцуулахад 237 сая ам.доллараар буюу 9 хувиар өссөн. Үүнд: зэсийн баяжмалын экспорт 26 хувиар, төмрийн хүдрийн экспорт 4 хувиар өссөн нь нөлөөлсөн бол гадаад валютын нөөц өнөөдрийн байдлаар 5.0 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн 7 хоногийн түвшинд хэвээр хадгалагдаж байна гэв.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Засгийн газраас төрийн өмчийн уул уурхай компаниудад өгсөн чиглэлийн дагуу хэрхэн ажиллаж байгаа талаар танилцуулсан юм.
Тухайлбал, экспортоо 442.5 сая ам.доллароор нэмэгдүүлж, 137.2 ам.долларын өртөг бүхий зарим томоохон хөрөнгө оруулалтаа хойшлуулах байдлаар 580 сая ам.доллар бүрдүүлэхэд анхаарч байна.
Түүнээс гадна төслийн хөрөнгө оруулалт татах чиглэлд 220 сая ам.доллар, “Ногоон зээл” урьдчилгаа төлбөрийн санхүүжилт татах хүрээнд 200 сая ам.доллар зэрэг нийтдээ валютын нөөцийг 1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна хэмээн танилцуулав.
Хуралдаанаар агууламж багатай нүүрс, төмрийн хүдрийг биржээр арилжаалах боломжийг судлах, орон нутгийн чанартай автозамаар тээвэр хийх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Ажлын хэсгийн хурлыг Сангийн сайд Б. Жавхлан даргалж, Сангийн яамын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С. Наранцогт, ГЕГ-ын дарга Р. Отгонжаргал, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х. Мөнхжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Арилжаанд 5 оролцогч оролцож 94.3 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 128 удаагийн арилжаагаар 2.88 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.5 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.
Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорж байна. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.
-
Дэлхий дахинд16 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг20 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм23 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Нийгэм22 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Улс төр23 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлнэ
-
Улс төр21 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм21 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ