Нийгэм
ХУД-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” арга хэмжээг зохион байгууллаа

Оюуны өмч улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын “Эрхзүйн шинэчлэл” зорилт, төрөөс өмчлөх эрхийг баталгаажуулж эхэлсний 20 жилийн ойн хүрээнд Хан-уул дүүргийн Улсын Бүртгэлийн Хэлтсээс нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтэд улсын бүртгэлийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, иргэдэд хууль эрхзүйн мэдлэг, мэдээлэл хүргэх, улсын бүртгэлийн зөрчлийг арилгах, өмчлөх эрхийг бүртгэж баталгаажуулах, байгууллагын чиг үүрэг, зорилго зорилт, улсын бүртгэлийн ач холбогдлыг таниулах зорилгоор 2017 оны 1-р сарын 27-ны өдөр “Нээлттэй хаалга өдөр”- арга хэмжээг зохион байгуулав.
Уг арга хэмжээний хүрээнд төлөвлөгөө боловсруулан гаргаж, төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:
- Үйлчилгээний танхимыг “Нээлттэй хаалганы өдөр” бүхий анонс, банер, хүндэтгэлийн шаараар чимэглэж тохижуулснаас гадна “Гараас гарт” үйлчилгээнд нийцүүлэн хүлээн авах, олгох цонхыг үйлчилгээний танхимд бүртгэгч нарт ойртуулан байрлуулсан.
- Цахим дэлгэцээр хэлтсийн 2016 оны тайлан, улсын бүртгэлийн талаарх мэдээ, мэдээллийн материалыг бэлтгэж, иргэдэд сурталчлан таниулсан ба эд хөрөнгө, иргэний улсын бүртгэлийн талаарх гарын авлага тараах материал 580 ширхэгийг бэлтгэж иргэдэд тараалаа.
- Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр “Гараас гарт” үйлчилгээг хэрэгжүүлэн нийт 117 бүртгэлийг шуурхай /10-20 минутанд/ бүртгэж иргэдийн гар дээр хүргэсэн. Үүнд:
- Анхны бүртгэл – 35
- Худалдах худалдан авах гэрээ – 12
- Барьцааны гэрээ – 21
- Лавлагаа – 18
- Барьцааны гэрээ дуусгавар – 25
- Хуулбар – 3
- Хөрөнгөтэй эсэх лавлагаа – 1
- Үрэгдүүлсэн мэдүүлэг – 1
- Урьдчилсан тэмдэглэгээ – 1
- Мөн иргэний бүртгэлийн чиглэлээр гадаад паспорт болон хоёрдогч бүртгэлээр /эцэг тогтоолт, гэрлэлт цуцлалт, төрөлт гэх мэт/ нийт 70 бүртгэлийг “Гараас гарт” үйлчилгээг хэрэгжүүлж /10-20 минутанд/ бүртгэж үйлчлэв.
- Иргэдэд төр-иргэний хоорондын харилцааг бэхжүүлэх, иргэдээс улсын бүртгэлд хүндэтгэлтэй хандах хандлагыг бий болгох үүднээс улсын бүртгэлийн гэрчилгээг ёслол хүндэтгэлтэй гардуулах үйл ажиллагааг зохион байгуулав. Үүнд: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2206050000 дахь дугаар олгогдсон иргэн Б.Ганзулд Улсын бүртгэлийн гэрчилгээ, батламж, үнэс бүхий зүйл, тус дүүргийн 399 дахь төрсний бүртгэлд төрсний гэрчилгээ, батламж бүхий “Гэрэгэ”, үнэ бүхий дурсгалын зүйлийг ОӨУБЕГ-ын ЭХЭБГ-ын дарга Д.Батболд, Хан-уул дүүргийн Засаг дарга Алдаржавхлан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Цэрэн тэргүүтэй удирдлагууд ёслол хүндэтгэлтэйгээр гардууллаа.
- Тус дүүргийн өрх толгойлсон эцэг болох иргэн Доржбаатарын Баасандоржийн 13-9 насны 2 хүүхэд эхээр овоглож байсныг эцэг тогтоосны бүртгэлд үнэ төлбөргүй бүртгэж, нийгмийн халамжинд хамрагдах нөхцлийг бүрдүүлж ажиллав.
- “Нээлттэй хаалга өдөр”- арга хэмжээний хүрээнд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх арга хэмжээг “ТV-5” телевиз, Монголын Үндэсний олон нийтийн радиотай хамтран зохион байгуулж ярилцлага, сурвалжлага өгч ажиллав.
- Уг арга хэмжээний хүрээнд нийт 91 иргэнээс санал асуулга авч ажилласан ба эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр 40, иргэний бүртгэлийн чиглэлээр 51 иргэнээс санал асуулга өгсөн байна. “Гараас гарт” үйлчилгээний талаар үнэлгээ 100 хувь “А” үнэлгээг өгсөн байна. /Санал асуулгын хуудсыг ЭХЭБГ-т хүргүүлэв/.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа

Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025.04.10/-ны байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 428-т хүрчээ. Үүнээс:
- Эмнэлэгт эмчлүүлж байгаа 125,
- Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 4
- Эдгэрсэн 299
- Сэжигтэй 35
- Хавьтал 10346 хүн байна.
Өвчлөлийн хувьд 10-14 насныхны дунд өндөр хувьтай хэвээр байна. Ихэвчлэн ЕБС-иудын дунд голомтлон халдварлаж байгаа тул халдвараас сэргийлэхийн тулд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаж, өөрийгөө болон бусдыг хамгаалахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Нийгэм
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна.
Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар санал асуулга авч эхэллээ.
Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжилнэ.
Иргэд та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.
Та бүхэн доорх линкээр санал асуулгад оролцоно уу.
Нийгэм
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хаврын хуурайшилт нэмэгдэж, салхи шуурга ихтэй байгаатай холбогдуулан онцгой байдлын байгууллагад өчигдөр долоон түймэр бүртгэгджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Сант, Төв аймгийн Өндөрширээт, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Архангай аймгийн Цэнхэр, Хэнтий аймгийн Баянхутаг суманд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймрийн шалтгааныг авч үзвэл ихэнх нь иргэн, аж ахуйн нэгж хогоо цэвэрлэж, шар өвсөө шатааснаас үүдэн гарчээ. Иймээс иргэд галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал гаргах, хог шатаах, үнс нурмаа ил задгай асгах, түймрийн эрсдэлтэй бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг16 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм18 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр18 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр17 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлнэ