Нийгэм
Бүх нийтийн их цэвэрлэгээ боллоо

2017 оны 01-р сарын 21-ний өдөр ХУД-ийн ЗДТГ-аас их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ нь их цэвэрлэгээний хуваарь гарган хүн хүч, машин механизмаа бүрэн дайчлан ажиллалаа.
НБЦҮХ нь 45 хүн, 3 автомашины бүрэлдэхүүнтэйгээр өөрийн хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, авто зам, явган хүний замыг цэвэрлэн ажиллаж 4 рейсээр 9,5 тонн зам талбайн хог хаягдал ачиж тээвэрлээд байна. ХТҮХ нь 53 хүн, хог тээвэрлэлтийн 15 машины бүрэлдэхүүнтэйгээр орон сууц, гэр хороолол, ААНБ-ын цэвэрлэгээний хог хаягдлын ачиж тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэн 3 рейсээр 7 тонн хог хаягдал ачиж тээвэрлээд байна.
Мөн НБЦҮХ болон ХТҮХ-ийн машин техник, хүн хүчээ дайчлан ажиллаж өөрийн хариуцсан зам талбайд буюу Яармагийн зам, Үйлдвэрийн гудамжны зам, Дунд голын зам, Чингисийн өргөн чөлөө, Махатма Гандын гудамж, Хурд хорооллын зам зэрэгт их хэмжээгээр үүсээд байгаа цас, мөсийг арилгахаар төлөвлөн ажиллаж байна. ХТҮХ-ийн мэргэжилтнүүд их цэвэрлэгээний явцад хяналт тавьж ажиллалаа.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа

Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025.04.10/-ны байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 428-т хүрчээ. Үүнээс:
- Эмнэлэгт эмчлүүлж байгаа 125,
- Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 4
- Эдгэрсэн 299
- Сэжигтэй 35
- Хавьтал 10346 хүн байна.
Өвчлөлийн хувьд 10-14 насныхны дунд өндөр хувьтай хэвээр байна. Ихэвчлэн ЕБС-иудын дунд голомтлон халдварлаж байгаа тул халдвараас сэргийлэхийн тулд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаж, өөрийгөө болон бусдыг хамгаалахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Нийгэм
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна.
Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар санал асуулга авч эхэллээ.
Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжилнэ.
Иргэд та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.
Та бүхэн доорх линкээр санал асуулгад оролцоно уу.
Нийгэм
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хаврын хуурайшилт нэмэгдэж, салхи шуурга ихтэй байгаатай холбогдуулан онцгой байдлын байгууллагад өчигдөр долоон түймэр бүртгэгджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Сант, Төв аймгийн Өндөрширээт, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Архангай аймгийн Цэнхэр, Хэнтий аймгийн Баянхутаг суманд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймрийн шалтгааныг авч үзвэл ихэнх нь иргэн, аж ахуйн нэгж хогоо цэвэрлэж, шар өвсөө шатааснаас үүдэн гарчээ. Иймээс иргэд галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал гаргах, хог шатаах, үнс нурмаа ил задгай асгах, түймрийн эрсдэлтэй бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг16 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм18 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр18 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр17 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлнэ