Нийгэм
НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРЭГ, МОНГОЛЫН ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭДИЙН ҮНДЭСНИЙ ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Хан-Уул дүүрэг нь Аз жаргалтай хотын “Эко дүүрэг” болох зорилт дэвшүүлэн, нийслэлийн хэмжээнд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр дундаа тэргэнцэртэй иргэдтэй хамтран ажиллахаар “Монголын Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”-той хамтын ажиллагааны гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд тус дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбогдох болон тэдэнд чиглэсэн ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр харилцан тохиролцов.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд жил бүрийн 09 дүгээр сард “Тэгш , Хүртээмжтэй-Хан-Уул” аяныг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахаар харилцан тохиролцов. Үүнд:
- Дүүргийн харьяа олон нийтийн үйлчилгээний байгууллагуудын орчны хүртээмжийг сайжруулах, тэргэнцэртэй иргэдэд тусгайлан зориулсан дэд бүтэц болон авто тээврийн хэрэгслийн зогсоолыг бий болгох чиглэлээр ажиллах
- “Бэрхшээл ба Нийгмийн загвар” сургалтыг хороодын Засаг дарга нарын дунд зохион байгуулах
- “Хаягдсан Эрдэнэс” хоёрдогч түүхий эд ашиглан хийсэн гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулах
- Хороодод жил бүр төрийн албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бүрдсэн багуудыг байгуулж, тэдгээр багуудын дунд “Нисдэг таваг-2020” нөхөрсөг тэмцээнийг тус тус зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Хамтын ажиллагааны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн идэвх оролцоо, нийгмийн амьдралд оролцох, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, барилга байгууламж, зам талбайн орчинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн стандарт хангагдах зэрэг ач холбогдолтой юм.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа

Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025.04.10/-ны байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 428-т хүрчээ. Үүнээс:
- Эмнэлэгт эмчлүүлж байгаа 125,
- Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 4
- Эдгэрсэн 299
- Сэжигтэй 35
- Хавьтал 10346 хүн байна.
Өвчлөлийн хувьд 10-14 насныхны дунд өндөр хувьтай хэвээр байна. Ихэвчлэн ЕБС-иудын дунд голомтлон халдварлаж байгаа тул халдвараас сэргийлэхийн тулд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаж, өөрийгөө болон бусдыг хамгаалахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Нийгэм
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна.
Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар санал асуулга авч эхэллээ.
Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжилнэ.
Иргэд та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.
Та бүхэн доорх линкээр санал асуулгад оролцоно уу.
Нийгэм
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хаврын хуурайшилт нэмэгдэж, салхи шуурга ихтэй байгаатай холбогдуулан онцгой байдлын байгууллагад өчигдөр долоон түймэр бүртгэгджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Сант, Төв аймгийн Өндөрширээт, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Архангай аймгийн Цэнхэр, Хэнтий аймгийн Баянхутаг суманд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймрийн шалтгааныг авч үзвэл ихэнх нь иргэн, аж ахуйн нэгж хогоо цэвэрлэж, шар өвсөө шатааснаас үүдэн гарчээ. Иймээс иргэд галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал гаргах, хог шатаах, үнс нурмаа ил задгай асгах, түймрийн эрсдэлтэй бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг16 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм18 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр18 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр17 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлнэ