Дэлхий дахинд
Дэлхийн хамгийн өндөр настай хосууд хуримынхаа 80 жилийн ойг тэмдэглэжээ
Дэлхийн хамгийн өндөр настай хосууд болох 106 настай Жон Хендерсон, 105 настай Шарлотта нар хуримынхаа 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлжээ. Тэднийг эсэн мэнд байгаа дэлхийн хамгийн өндөр настай хосууд хэмээн Гиннесийн номонд бүртгээд байгаа юм.
Хосууд анх 1934 онд Техас мужийн их сургуульд танилцаж байсан бөгөөд 1939 онд гэрлэсэн байна.
Гэхдээ Жон, Шарлотта нар ихэнх хүмүүсээс өөр амьдралыг туулсан. Тэд ганц ч хүүхэдгүй бөгөөд одоо Остин хотын тэтгэвэрт гарсан хүмүүсийг асардаг нийгэмлэгийн байранд амьдарч байгаа аж. Хамт олон нь хуримынх нь 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх орчныг бүрдүүлэн өгчээ.

Жон яг л анхны болзоо шигээ гэргий Шарлоттаг 1920 оны загварын хоёр хүний суудалтай автомашинаар ёслолын ажиллагаа руу хүргэж, баглаа цэцэг бэлэглэжээ. Тэд найзууд, хамаатнуудын хамт бяцхан үдэшлэг хийсэн байна.
“Тэд гэрлэлт хүнийг хэчнээн аз жаргалтай болгодгийг үлгэрлэн харуулсан гайхалтай хосууд. Бие биенийхээ дэргэд байж, хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлдэг” хэмээн Жоны хамаатны дүү Жесон ярьсан байна.
Хосууд хүлээцтэй байж, бие биенээ хайрлах нь гэр бүлийн урт удаан, аз жаргалтай амьдралын нууц хэмээн үздэг аж.
Эх сурвалж: Fox news, CNN