Улс төр
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 22 дугаар хуралдаан боллоо

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 22 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.
Хуралдаанаар боловсрол, шинжлэх ухаан, бүс нутаг, хил орчим, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны Дэд комисс, Ажлын хэсэг хуралдаж тодорхой тохиролцоонд хүрэв.
Тухайлбал олон жил яригдсан “УБТЗ” ХНН-ийн хэрэгцээнд нийлүүлж байсан дизель түлшний онцгой албан татвар болох 100 орчим тэрбум төгрөгийн асуудлыг бүрэн шийдвэрлэлээ. Ингэснээр төмөр замын суурь бүтцийг шинэчлэх санхүүжилтийн таатай боломж бүрдэж байна.
Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа ОХУ-ын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлаар нэгдсэн шийдэлд хүрснээр эхний ээлжинд 550 айл одоо амьдарч байгаа орон сууцаа өмчилж авах үндэс бүрдлээ. Үлдэх орон сууц, барилгын өмчлөлийг үе шаттайгаар шийдвэрлэхээр болов.
Хуралдаанаар мал эрүүлжүүлэх хамтарсан хөтөлбөрийн гуравдугаар шатыг хэрэгжүүлэх, өнгөрсөн оны байдлаар 1.8 тэрбум ам.доллар байсан худалдааны хэмжээг 2020 он гэхэд хоёр тэрбум ам.долларт хүргэх болон эрчим хүч, уул уурхай, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцэв.
22 дугаар хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг тусгасан протоколд Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.В.Гордеев нар гарын үсэг зурав.
Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаанаас гаргасан шийдвэрүүд амжилттай хэрэгжсэн гэж талууд дүгнэв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Улс төр
Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн ээлжит хуралдаанаар:
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д заасан татварын хөнгөлөлтийн хэрэгжилтийн талаар
- Татварын реформын талаар
- Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар
- Нийгмийн даатгалын реформын талаар
- Эрчим хүчний салбарын реформын талаар зэрэг 24 хэлэлцэх бөгөөд танилцах юм байна.
Улс төр
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.30/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Төсвийн байнгын хороо | · Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд өөрчлөлт оруулах тухай/ · Бусад |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Хууль зүйн байнгын хороо | · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
· Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ · Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл · Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан |
11.30 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Төрийн байгуулалтын байнгын хороо | · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
· Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан |
14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
4 | Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо | · Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мега төслүүдийн хэрэгжилтийн явцын талаарх Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсох
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ |
15.00 | “Их засаг” |
5 | Эдийн засгийн байнгын хороо | · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/
· Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эзэмшлийн болон “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүртгэлтэй хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах бэлтгэл ажлын явц, хөрөнгийн үнэлгээний талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэдээллийг сонсох |
15.30 | “Их Эзэн Чингис хаан” |
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ | ||||
1 | Хууль зүйн байнгын хороо | Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага | 09.00 | “Их засаг” |
Улс төр
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав

Монгол Улсын Эрчим хүчний реформын үндэсний хороо, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч компаниудын нэг болох UPC Renewables компанитай өнөөдөр Нью-Йорк хотноо Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулав.
Тус компани Дундговь аймагт нийт 2,400 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ.
Төслийн гол зорилго нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг үр ашигтай ашиглах, үйлдвэрлэсэн цэвэр эрчим хүчийг бүс нутгийн зах зээлд, тэр дундаа БНХАУ-д экспортлох, дотоодын эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлэх, мөн Монгол Улсын нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулахад оршино.
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний реформын Үндэсний хорооны дарга Т.Доржханд “Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их боломжоо бүрэн ашиглах түүхэн алхмыг хийж байна. Бид цэвэр эрчим хүчний экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн ногоон хөгжилд хувь нэмэр оруулан, эдийн засгийн шинэ боломжуудыг нээхийг зорьж байна” гэв.
UPC Renewables Asia Pacific компанийн Гүйцэтгэх захирал Эндрю Жон Сазерленд “Энэхүү түншлэл нь Дундговь аймгийн дэлхийн хэмжээний салхины нөөцийг үр ашигтай ашиглан, БНХАУ-д экспортлох, мөн Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн найдвартай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн, найдвартай, өрсөлдөхүйц үнэ бүхий цэвэр эрчим хүч нийлүүлэх боломжийг бүрдүүлж байна. Бид Монгол Улсад олон улсын хөрөнгө оруулалтыг татаж, тогтвортой аж үйлдвэрийн хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө тууштай ажиллах болно” гэлээ.
Төслийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний байгууламжийн тодорхой бүрэлдэхүүн хэсгүүдийг Монгол Улсад дотооддоо үйлдвэрлэх, мөн төслийг барьж байгуулах, ашиглалтад оруулахад шаардагдах ур чадваруудыг эзэмшүүлэх сургалтын төв байгуулах зорилт тавиад байна гэж Эрчим хүчний реформын үндэсний хорооноос мэдээллээ.
-
Нийгэм22 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Эдийн засаг23 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм22 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Нийгэм24 цаг өмнө
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
-
Нийгэм24 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Нийгэм23 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Энтертайнмент23 цаг өмнө
Б.Тэгшбаяр “Tour of Bostonliq-2025”-ын эхний гараанд түрүүлэв
-
Энтертайнмент24 цаг өмнө
Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа