Дэлхий дахинд
“MFC-3” холимог тулааны олон улсын тэмцээн “АСА цирк”-д болно
“MFC-3” холимог тулааны олон улсын тэмцээн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ирэх хоёрдугаар сарын 1-нд “АСА цирк”-д болно.
Уг тэмцээний зорилго нь мэргэжлийн тамирчдаа дэмжиж, энэ төрлийн спортыг хөгжөөн дэмждэг залууст болон олон нийтэд мэргэжлийн спортыг эерэгээр таниулах, нийгэмд сайн үйлс түгээх хандлагад тамирчдын оролцоог нэмэгдүүлэхэд оршиж буй гэнэ.
Тэмцээнд АНУ, Япон, ОХУ, Буриад, Тува Улсын шилдэг тамирчид оролцох аж.
Харин манай улсаас өнгөрөгч оны зургаадугаар сард “MFC” холбооны хөнгөн жингийн анхны аваргын бүсийн төлөө тулалдсан Н.Отгонбаатар, М.Нандин-Эрдэнэ нар оролцох юм байна.
Мөн Д.Батсүмбэрэл, “Ангууч” хочит Б.Баттөр, Б.Бүрэнзориг, Т.Ариунболд, А.Гантүлхүүр нар өрсөлдөнө.
Дашрамд дуулгахад, “MFC-3” тэмцээний орлогоос тодорхой хувийг сайн үйлсийн аянд хандивлахаар төлөвлөжээ.