Дэлхий дахинд
“Toyota” компани ухаалаг хот байгуулна
Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл, ухаалаг технологи, робот турших 2000 оршин суугчтай хот байгуулах төлөвлөгөө боловсруулснаа АНУ-ын Невада мужийн Лас-Вегас хотноо болж буй Хэрэглээний цахилгаан барааны үзэсгэлэнгийн (CES) үеэр танилцуулсан байна. “Toyota” компани “ухаалаг хот” төслөө ирэх оноос хэрэгжүүлж эхлэх аж. Хотыг Токио хотоос 100 орчим километр зайд буюу Фүжи уулын бэлд байгуулах ажээ. “Toyota” компанийн тэргүүн Акио Тоёдагийн мэдээлснээр, шинэ хотод судлаач, эрдэмтэд, инженерүүд шинэ үеийн технологоо турших боломжтой гэнэ.
Оршин суугчдын орон сууц болон тээврийн хэрэгсэл бүгд хоорондоо холбогдсон байх бөгөөд мэдээлэл, мэдрэгчдийн тусламжтайгаар холбоо тогтоох боломжтой гэнэ. Мөн “ухаалаг хот”-ын эрчим хүчийг устөрөгчийн түлш болон нарны зай хураагууруудаар хангаж, зөвхөн автомат жолоодлоготой, хорт утаа ялгаруулдаггүй тээврийн хэрэгслүүд зорчихыг зөвшөөрөх тул байгальд орчин маш ээлтэй гэдгийг Тоёда онцолжээ.
Эх сурвалж: https://edition.cnn.com/style/article/ces-toyota-big-smart-city/index.html