Дэлхий дахинд
Дэлхийн хамгийн хүчирхэг нь АНУ, шилдэг нь Швейцарь
Дэлхийн хамгийн хүчирхэг орнуудын жагсаалтыг энэ жил АНУ дахин тэргүүлж, ОХУ хоёрдугаар, БНХАУ гуравдугаар байраа хадгалж үлджээ. Дэлхийн хамгийн хүчирхэг орнуудын жагсаалтыг Америкийн “News & World Report” сэтгүүлээс жил бүр гаргадаг. Түүнчлэн тус сэтгүүл дэлхийн шилдэг орны жагсаалт гэж гаргадаг. Шилдэг улсын жагсаалтад 73 орон багтсан бөгөөд 2018 онд тэргүүлж байсан Швейцарь нэгдүгээрт, Канад хоёрдугаарт, Япон гуравдугаарт оржээ. Харин дөрөв, тавдугаарт Герман, Австрали жагссан байна. Жагсаалтын сүүлийг Оман, Серби болон Ливан Улс мушгисан. ОХУ энэхүү жагсаалтад нэг байраар дээшилж 23 дугаарт, АНУ долдугаарт оржээ. Шинжээчид уг жагсаалтыг гаргахдаа 65 шалгуураар үнэлдэг. Түүнчлэн бүх шалгуураа есөн үндсэн ангилалд хуваадаг бөгөөд дэлхийн тавцан дахь нөлөөлөл хамгийн чухал. Үүнээс гадна, аялал жуулчлалын салбарын хөгжил, инновац, соёл урлаг, эдийн засгийн өсөлтийн хурд, бизнес эрхлэхэд таатай байдал, хүн амын амьжиргааны ерөнхий түвшин, түүхэн өв уламжлалын байдлыг ерөнхий шалгуурт тооцдог байна. Шилдэг улсуудын жагсаалтыг “News & World Report” сэтгүүлийнхэн “BAV Consulting” компани болон Пенсильванийн их сургуультай хамтран гаргажээ. Ингэхдээ мөн тэд дэлхийн 36 улсын 21 мянга орчим хүний дунд явуулсан нийгмийн судалгааны дүнг харгалзсан байна.
chi