Дэлхий дахинд
Шинэ төрлийн коронавирус АНУ-д илэрлээ
АНУ-ын нутаг дэвсгэрт шинэ төрлийн “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний анхны тохиолдол илэрсэн нь батлагдсан тухай тус улсын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвийн төлөөлөгчид мэдээлжээ.
Уг вирусний халдварын тохиолдол Вашингтонд бүртгэгдсэн бөгөөд саяхан Хятадаас ирсэн 30 орчим настай эрэгтэйгээс илэрсэн байна. Түүний биеийн байдал одоогоор тогтвортой байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.
Үл мэдэгдэх уушгины хатгалгаа өвчин БНХАУ-ын төвийн нутагт орших Үхань хотод дэгдсэн тухай Хятадын эрх баригчид нэгдүгээр сарын 31-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлжээ.
Хятадын эрх баригчдын мэдээлснээр, 291 хүн шинэ вирусний халдвар авснаас зургаа нь нас баржээ. Коронавирус тус улсын Үхань, Бээжин, Шанхай, Шэньжэн болон бусад хотод илэрсэн байна.
Эх сурвалж: newsweek.com