Дэлхий дахинд
ДЭМБ: Коронавирус өвчинтэй холбогдуулан олон улсын хэмжээнд онц байдал зарлахад эрт байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид /ДЭМБ/ “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины шинэ хэлбэрийн хатгалгаа өвчин БНХАУ-д дэгдсэнтэй холбогдуулан олон улсын хэмжээнд онц байдал зарлах нь эрт байна гэж үзжээ.
Энэ тухай ДЭМБ-ын ерөнхий захирал Аддан Гебрейесус Женев хотод хоёр өдөр үргэлжилсэн яаралтай хуралдааны дараа мэдэгдсэн байна.
ДЭМБ-ын Онцгой байдлын хорооноос Хятад улсад коронавирус тархах эрсдэлийг бууруулахад авж буй арга хэмжээнийхээ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, тус улсад шинэ тохиолдлуудыг илрүүлэхэд нэмэлт хүчин чармайлт гаргах, тус байгууллагатай үргэлжлүүлэн хамтран ажиллах, өвчний бүх тохиолдлын талаар мэдээлэл өгөх, нисэх онгоцны буудлуудад үзлэгт хамруулах ажлыг үргэлжлүүлэхийг зөвлөсөн байна.
Уг өвчнийг үүсгэгч нь “2019-nCoV” төрлийн коронавирус болохыг шинжээчид урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооны хамгийн сүүлийн мэдээллээр, тус улсын янз бүрийн мужуудад шинэ вирусийн хадвар авсан хүний тоо 600 давж, 18 хүн нас баржээ.
Эх сурвалж: cnn.com