Дэлхий дахинд
Ухань: “тахлын” өмнө ба одоо
ӨМНӨ
Хятадын Хубэй мужийн төв Ухань нь Хятадын хурдацтай хөгжиж буй ирээдүйн гол тоглогч хотуудын нэг байв.
Ухань хот нь хэдэн мянган жилийн түүхт гурван хотын туурь дээр боссон.
Тус хотын дундуур Азийн хамгийн том Хөх мөрөн урсдаг.
Ухань хот нь 3500 жилийн түүхийнхээ хугацаанд Манжийн Чин гүрний үеийн хотын туурь, хэрэмтэйгээс гадна Их Британийн колоничлолын нөлөөгөөр олон соёлыг өөртөө багтаасан жуулчдын ихээр зорчдог газар.
Тан гүрний үеийн алдартай найрагч Цуй Хаогийн шүлгээс санаа аван босгосон Шар тогорууны сүмээрээ Ухань хот алдартай.
Хятадын төв хэсгийн хамгийн том, хүн ам ихтэй Ухань хотод 11 сая орчим хүн оршин суудаг.
Тус хот нь Хубэй мужийн бусад хотыг холбодог тээврийн гол зангилаа.
Уханьд 89 их сургуульд жил бүр 1,3 сая гаруй оюутан суралцдаг.
Уханьд амьдралын өртөг Бээжин, Шанхайг бодвол харьцангуй хямд.
ОДОО
Ухань хотноо коронавирусийн халдвар өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард гарснаас хойш тус хотод 4100 гаруй хүн өвчилж, 224 хүн нас бараад байна.
Хятадын Засгийн газраас халдвар тархалтыг зогсоохын тулд өнгөрсөн нэгдүгээр сард Ухань хотод хөл хорио тогтоож, нийтийн тээврийн ихэнх хөдөлгөөнийг хаасан.
Ингэснээр оршин суугчдын олонх нь эмнэлэгт хүрэхийн тулд зарим тохиолдолд хэдэн цагаар алхаж байна.
Уханийг тусгаарласнаар эм, эмчилгээний хэрэгсэл, вирусийн халдварын оношлуур зэргийг нисдэг тэргээр зөөвөрлөж байна.
Гэсэн ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ор, оношлуур бусад эмчилгээний багаж хүрэлцэхгүй байгааг эмч нар хэлжээ.
Улмаар Хятадын Засгийн газраас 1000 хүний ортой хоёр давхар эмнэлгийг Уханьд 10 хоногийн дотор барьж ашиглалтад оруулсан.
Шинэ эмнэлэгт Хятадын армийн 1400 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна.
Хүмүүс халдвар авсан эсэхээ тогтоолгох эсвэл эмчлүүлэхээр эмнэлэгт урт дараалал үүсгэжээ.
Оршин суугчдыг аль болох гэрээсээ гарахгүй байхыг сануулснаар Ухань эзэнгүй хот болон хувирчээ.