Дэлхий дахинд
Сүм цуглаануудыг үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулаад байна
БНСУ-д одоогийн байдлаар 32,422 хүн Covid-19 (коронавирусний) шинжилгээ өгч хариугаа хүлээж байна. Солонгост өдөрт маш олон хүнийг шинжилгээнд хамруулж, хариуг нь гаргаж чадаж байгаа юм.
Хэрвээ коронавирусын халдвар илэрсэн тохиолдолд шууд тусгаарлаж байгаа явдал нь цаашид халдварын тархалтыг зогсооход нөлөөлнө хэмээн үзэж байгаа юм.
Засгийн газрын зүгээс халдварын голомт болоод байгаа Тэгү хотод бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Эхний ээлжинд иргэдээ маскаар хангах, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, вакциныг яаралтай гарган авах зэрэг олон арга хэмжээг аван ажиллаж байна.
Мөн иргэдээ онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх, ариун цэврийг чанд сахихыг зөвлөөд байна.
Халдвар хурдацтай тархах болсон шалтгааныг Шинчонжитой шууд холбон үзэж байгаа бөгөөд сүм цуглаануудыг хэсэг хугацаанд үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулаад байна.