Дэлхий дахинд
Ази оюутныг коронавирусний улмаас зоджээ
Английн Лондон хотноо суралцдаг 23 настай Жонатан Мок хэмээх Сингапур оюутныг коронавирусний улмаас зоджээ. Оксфордын гудамжинд алхаж явсан түүнийг нэгэн эр зодож эхэлсэн бөгөөд “Чиний коронавирус хэрэггүй”, “Коронавирус явж байна” гэх зэргээр арьс өнгөний үзэл гарган зодсон байна.
Тэрбээр энэ явдал болсны маргааш нүд нь хөхөрсөн зургаа өөрийн цахим хуудаснаа байршуулан болсон хэргийн тухай бичсэн нь олон хүний анхаарлыг татжээ. Мок нүүрэндээ хэд хэдэн бэртэл авсан бөгөөд мэс засалд орох шаардлагатай болсон байна. Тус хотод суралцаад хоёр жил болж байгаа тэрбээр Ази төрхтэйгөөсөө болж ялгаварлан гадуурхалд хэд хэд өртөж байснаа ч дурдсан байна. Түүнийг гэмтээсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа аж.
Коронавирус гарснаас хойш Еворпын олон оронд Азиудыг тус вирусний нэрээр нэрлэн ялгаварлах хандлага ихээр гарах болсон байна.