Дэлхий дахинд
Дэлхий нийт гараа байнга угааж, эргэн тойрноо халдваргүйжүүлж байхад Энэтхэгийн худалдаачид тавгаа шалбаагт угаасаар байна
Энэтхэгчүүд бохир заваанаараа аль хэдийнэ алдаршсан. Гэхдээ энэ бичлэгээс харахад тэдний бохир заваан туйлдаа хүрчээ. Гудамжны худалдаачин булингартай бохир усанд хоол аягалж зардаг тавгаа угааж байна.
Өнөөх угааж буй усанд нь цаас, гялгар уут, хуванцар сав зэрэг хог хаягдал байх аж. Мэдээж тэр тавгаа тэрхүү бохир устай саваар угаасныхаа дараа өөр арай цэвэр усаар зайлдаг. Тэгээд л хүмүүст хоол аягалж зардаг байна.
Сонирхолтой нь бохир усаар угаасан хэрнээ тавагнууд нь гялалзаж гялтганадаг нь энэтхэгчүүд шууд гялалздаг металл сав суулга хэрэглэдэгтэй холбоотой.
Тиймээс Энэтхэгт гудамжны хоол хүнс хэрэглэхээсээ өмнө сайтар бодож үзээрэй.
Тайландад байдал арай дөнгүүр. Зочид буудлуудад цэвэр ус өгдөг бөгөөд бохир аягануудыг хувинд зайлаад дараагийн үйлчлүүлэгчдээ өгдөг байна. Хамгийн гол нь хувин дахь усаа ховорхон сольдог болохоор жимсний зөөлөн эдээр дүүрчихсэн байдаг гэнэ.