Дэлхий дахинд
Коронавирусээс хамгаалахын тулд үрэвсэл намдаах эм ууж болохгүй
Үхлийн аюулт коронавирусын халдвар авсан үедээ үрэвсэл намдаах эм хэрэглэж болохгүй гэдгийг Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Тэрбээр өвчний энэ үед үрэвсэл намдаагч (ибупрофен, кортизон, …) зэрэг эм уувал халдварыг улам дордуулах хүчин зүйл болж болзошгүй юм. Иймд хэрэв халуурч байвал парацетамол уухыг санал болгожээ. Мөн аль хэдийн дээрх эмүүдийг хэрэглэсэн эсвэл халуурч байгаа бол эмчид түргэн хандахыг зөвлөсөн байна.
⚠️ #COVIDー19 | La prise d’anti-inflammatoires (ibuprofène, cortisone, …) pourrait être un facteur d’aggravation de l’infection. En cas de fièvre, prenez du paracétamol.
Si vous êtes déjà sous anti-inflammatoires ou en cas de doute, demandez conseil à votre médecin.— Olivier Véran (@olivierveran) March 14, 2020