Дэлхий дахинд
ДЭМБ: Зөвхөн хөл хорионд найдаж болохгүй
Дэлхийн улс орнуудад шинэ коронавирусийн халдварын тархалтыг хязгаарлахын тулд хөл хорио тогтоох хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр байгаа ч тархалтыг зогсоох найдвартай арга биш гэдгийг ДЭМБ анхаарууллаа.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус энэхүү хөл хорио тогтоосон цаг хугацаагаа халдварын тохиолдлуудыг илрүүлэх, тусгаарлах, шинжилгээ авах, эмчлэх, ойрын хавьтлыг тогтооход ашиглаж, вирусийг нухчин дарахыг уриалсан байна.
Тэрбээр улс орнуудын авч хэрэгжүүлэх хэрэгтэй зургаан алхмыг нэрлэжээ. Үүнд:
- Ойрын хавьтлуудыг тусгаарлах тодорхой төлөвлөгөө боловсруулах
- Засгийн газар “COVID-19” халдварын тархалтыг хумьж, хяналтад авахад дахин анхаарал хандуулах
- Халдвар авсан байх магадлалтай бүх сэжигтэй тохиолдлыг илрүүлэх системийг хэрэгжүүлэх
- Шинжилгээний оношлуурын үйлдвэрлэл, хүчин чадал болон хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх
- Өвчтөнүүдийг эмчлэх, тусгаарлахад ашиглах байгууламжуудыг тодорхойлж, тоноглох
- Эмнэлгийн байгууллагын ажиллах хүчнийг өргөжүүлж, сургаж, байршуулах зэрэг ажлууд багтжээ.
Эх сурвалж: NDTV
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Нийгэм36 мин өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм34 мин өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм12 мин өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм8 мин өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна