Дэлхий дахинд
Коронавирусийн эсрэг гурван вакцин боловсруулж байна
МОСКВА, 3-р сарын 30 – РИА Новости. ОХУ-ын Шинжлэх ухааны академийн эрдэмтдийн оролцоотойгоор «COVID-19» коронавирусийн халдвараас үүдэлтэй өвчний эсрэг үйлчилгээтэй хамгийн ирээдүйтэй гурван вакциныг ОХУ-д боловсруулж байна гэж Оросын ШУА-ийн дэд ерөнхийлөгч, биологийн болон анагаах ухааны тэнхимийн эрхлэгч, академич Владимир Чехонин РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа хэллээ.
«Новосибирск мужийн «Вектор» төв шинэ вакцин боловсруулж буй тухай их бичсэн учир өдгөө энэ тухай хүн бүр мэдэж байгаа. Тиймээс би энэ удаад инновацийн бусад шинэлэг аргуудын талаар ярьж өгье. Тухайлбал, Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн Биологийн факультетын эрдэмтэн судлаачид академич Михаил Кирпичниковын удирдлага дор прототип боловсруулж байгаа. Би давтан хэлье. Энэ нь өнөөдөр тархаад байгаагаас гадна бусад өргөн хүрээний буюу бүх төрлийн коронавирусийн эсрэг үйлчлэх олон талт буюу поливалент вакцины анхдагч прототип юм» хэмээн тэрээр тайлбарлав.
Шемякин болон Овчинников нарын нэрэмжит Биоорганик химийн хүрээлэнд академич Александр Габибовын удирдлаган дор «Коронавирусийн уургийн рекомбинант фрагментийг ашиглан вирустэй төстэй тоосонцор дээр суурилсан COVID-19-ийн эсрэг орчин үеийн өндөр технологийн вакцин» боловсруулж байна. Энэ бол маш сонирхолтой инновацийн шинэлэг технологи бөгөөд түүний ачаар бидэнд хэрэгтэй вакциныг зохиож чадна гэдэгт би итгэлтэй байна» гэж Чехонин ярьж байна.
«ДНХ-ийн вакцинжуулалтын чиглэлээр ажилладаг манай хамгийн том мэргэжилтэн, профессор Козловоор ахлуулсан Вавиловын нэрэмжит Ерөнхий генетикийн хүрээлэнгийн ажлын талаар дурдалгүй өнгөрч болохгүй. Тэдний боловсруулж буй вакцин нь гадаргуу дээрээ коронавирусийн гурван уургийг тээж байгаа нь поливалент вакцин гаргаж авахад тусална. Бид энэ чиглэлийн ажилд маш их анхаарал хандуулж байгаа» гэж Оросын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч нэмж хэлэв.
Мөн Чехониний хэлснээр ОХУ-ын Шинжлэх ухааны академи болон Боловсрол, шинжлэх ухааны яамны хамтран хэрэгжүүлж буй эдгээр гурван төсөл нь Эрүүл мэндийн яамны анхаарлыг ихэд татаж байгаа юм байна. «Эцсийн эцэст бид зөвхөн COVID-19-ийн эсрэг бус бусад коронавирусийн халдварыг анагаах өргөн хүрээний үйлчилгээтэй, үр дүнтэй вакциныг гарган авч чадна гэдэгт би итгэлтэй байна» гэж Чехонин цохон тэмдэглэв.
Гуравдугаар сарын 11-нд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага шинэ коронавирусийн халдварын тархалтыг цар тахлын хэмжээнд хүрснийг мэдэгдсэн билээ. ДЭМБ-ын хамгийн сүүлийн мэдээгээр дэлхий даяар 634 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 30 мянга орчим хүн нас баржээ.
ОХУ-д болон дэлхий дахинд COVID-19-ийн байдалтай холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг стопкоронавирус.рф сайтаас авна уу?
Эх сурвалж: ria.ru
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Нийгэм1 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм1 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм45 мин өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм40 мин өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент20 мин өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо