Дэлхий дахинд
ОХУ дөрөвдүгээр сарыг дуустал бүх нийтээр нь цалинтай амраах шийдвэр гаргалаа
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн дэгдэлтийн улмаас Орос даяар дөрөвдүгээр сарыг дуустал бүх нийтээр амраах шийдвэр гарсан талаар мэдэгдлээ. Энэхүү мэдэгдлийг тус улсын телевизийн сувгуудаар дамжуулсан байна.
Ерөнхийлөгчийн хэлснээр дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал амраахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр ажил хийдэг хүмүүсийн цалин хөлсийг олгох ёстой гэжээ. Энэ цаг үед иргэдийн орлого болон ажлын байрыг хадгалах нь чухал гэдгийг тэрбээр хэлсэн байна.
Халдварын дэгдэлт намжаагүй байна. Нэг долоо хоног бүх нийтээр амарсан нь вирусийн тархалттай тэмцэхэд тодорхой хэмжээгээр тус болсон гэдгийг Ерөнхийлөгч онцолжээ.
Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Путин гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 5-ны өдрүүдэд иргэдээ бүх нийтээр амраах шийдвэр гаргаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал хураалтын өдрийг хойшлуулах шийдвэр гаргасан талаар мэдэгдсэн.
Телевизээр дамжуулан мэдэгдэл хийснээс тав хоногийн дараа буюу гуравдугаар сарын 29-ний өдөр нийслэл Москва хот болон Москва муж даяар өөрийгөө тусгаарлах дэглэм тогтоосон юм.
Өнөөдрийн байдлаар Орост нийт халдварын 3548 тохиолдол бүртгэгдэж, 30 хүн нас бараад байна.
Эх сурвалж: ВВС
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Нийгэм1 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм59 мин өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм38 мин өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм33 мин өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент13 мин өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо