Дэлхий дахинд
“Ялалтын баярыг тэмдэглэдгээрээ тэмдэглэнэ”
Covid-19 вирусийн халдвар, тархалттай холбоотойгоор Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баяр хэрхэх бэ гэдэг нь дэлхий нийтийн анхааралд байна. Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ “Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баяр болон Ялалтын парадыг заавал тэмдэглэн өнгөрүүлнэ” гэжээ.
Тэрбээр Первый каналд өнгөрсөн Баасан гаригт өгсөн ярилцлагадаа “Ялалтын парад болон 75 жилийн ойн баярт зориулсан арга хэмжээг цуцлах эсвэл хойшлуулах шийдвэр одоогоор гараагүй байна. Нөхцөл байдал хэрхэхээс цаашид шийдвэр гарна. Бид баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тал дээр боломжит бүхий л хувилбарыг судалж байна. Гэхдээ хэнд ч Ялалтын баярыг тэмдэглэх эсэх асуудал дээр ямар ч эргэлзээ байх ёсгүй. Баярыг тэмдэглэдгээрээ тэмдэглэнэ. Харин тавдугаар сарын 9-нд тэмдэглэх үү эсвэл хойшлуулах уу гэдгийг би мэдэхгүй байна. Ямартай ч баяр болдгоороо болно. Учир нь бидэнд үүнээс өөрөөр өөрсдийгөө илэрхийлэх боломж байхгүй. Ялалтын баяр бол түүхийн томоохон илэрхийлэл” гэжээ.
Үүнээс гадна, одоогоор 20 гаруй орны төр засгийн тэргүүн энэ баярт оролцохоо илэрхийлсэн бөгөөд нөхцөл байдалтай холбоотойгоор хэн ч татгалзсан хариу өгөөгүй байна гэв. Гэхдээ нөхцөл байдлыг харгалзан тэдний гаргах шийдвэрийг бид ойлгох болно гэдгээ Дмитрий Песков мэдэгджээ.
ОХУ-д covid-19 вирусийн халдвараар 2186 хүн шинээр өвчилж, нийт халдварын тоо 15 мянга 770 -д хүрчээ. Үүнээс 1291 хүн эдгэж, 130 хүн хорвоог орхижээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр4 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр5 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна