Дэлхий дахинд
Халдвартай өвчтөнийг тээвэрлэх тухай Олон улсын дүрэм
ДЭМБ-ын гишүүн 194 улс, (+2) нийт 196 улс 2005 онд гарын үсэг зурж баталсан Олон улсын эрүүл мэндийн дүрэм нь хууль зүйн хувьд заавал дагаж мөрдөх баримт бичиг юм. Энэ дүрэмд халдварт өвчний ялангуяа амьсгалын зам, агаар дуслаар халдварлах өвчний дэгдэлтийн үед дэлхийн аль ч улс оронд халдварын баталгаажсан тохиолдлыг тухайн иргэн оршин буй улс орны эрүүл мэндийн байгууллагаас нэн даруй эмнэлгийн тусгаарлалт, хяналтад оруулах үүрэгтэй.
Халдвар шинжилгээгээр баталгаажсан иргэнийг аль ч улс орны эрүүл мэндийн байгууллага хүн амын дунд халдвар тархах, эрүүл мэндийн ноцтой байдал үүсэхээс урьдчилан сэргийлж халдвартай тохиолдлыг бусдаас тусгаарлана.
Аль ч улсын харьяат халдвартай хүнийг өөрийн улсаас гаргах үйлдэл хийх эрх улс орнуудад байдаггүй.
Шинэ коронавируст халдварын цар тахлын үед олон орны эрүүл мэндийн байгууллага боломжоо шавхаж, эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа тул хөнгөн өвчтөнүүдийг гэрийн тусгаарлалтад байлгаж хянаж байна. Гэвч энэ нь сул чөлөөтэй явуулж байна гэсэн үг биш. Тухайлбал, Япон, Солонгос, Их Британи, Франц, Герман зэрэг халдварын тархалт өндөр байгаа улсуудад онош батлагдсан ч биеийн байдал хөнгөн үед гэртээ хүрэх зам мөрийг нь нарийвчлан зааж өгөхөөс эхлэн гэрийн карантинд байх бүхий л хугацаанд тухайн хүнд өдөр бүр хүнс, зайлшгүй шаардлагатай эм хэрэгслийг тогтмол хангаж үүдэнд нь хүргэх, хог хаягдлыг нь тусгай уутанд авч устгалд оруулж байна.
Улс орнууд өөрийн иргэдээ тусгай чиг үүргийн онгоцоор татан авах ажил дэлхий даяар үргэлжилж байна. Нисэх онгоц болон бусад төрлийн тээврийн хэрэгслээр иргэдийг авах ажлыг зохион байгуулахдаа тухайн тээврийн хэрэгслийн бүхээгт оруулах буюу суулгах цорын ганц шалгуур нь “халдваргүй байх” явдал юм. Зорчигч нэг бүрээс эрүүл мэндийн асуумж бөглүүлж, биеийн халууныг хэмжиж онгоцонд оруулж байгаа нь чухамдаа халдваргүй гэдгийг нотлох зорилготой. Энэ нь бусад бүх хүний эрүүл мэнд, цаашилбал амь насыг эрсдэлд оруулахаас сэргийлэх зорилготой.
БНХАУ өнгөрсөн хугацаанд уг зөвлөмжийг чанд мөрдөж өөрийн орноос гадаадын сэжигтэй иргэдийг гаргаагүй байна.
Иргэдээ татаж авч байгаа улс орон бүр зөвхөн халдваргүй хүмүүсийг тээвэрлэх зарчмыг чанд баримталж байна. Тухайлбал, Япон Улсын Йокохама боомтод зогссон “Даймонд Принсесс” хөлөг онгоцонд Япон, Хятад, Америк, Канад, Австрали, Филиппин зэрэг 50 гаруй улсын зорчигчид, хөлгийн ажилтнууд байснаас халдвартай бүх тохиолдлыг хүндэрсэн бүх тохиолдлуудыг Япон Улсын эмнэлгүүдэд эмчлэх арга хэмжээг зохион байгуулж, эмчилгээний дараа тээвэрлэнэ гэдгээ улс орнууд нээлттэй зарласан.
“Даймонд Принсесс” хөлөг онгоцноос зөвхөн шинжилгээний “сөрөг хариу”-г үндэслэж Солонгос, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конг, Тайвань, Австрали, Канад, Израиль, Их Британи, Филиппин, Итали зэрэг эрүүл мэндийн тогтолцоо болон эдийн засгийн өндөр хөгжилтэй улс орон иргэдээ татаж авсныг дурьдаж болно.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм6 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм6 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр4 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав