Дэлхий дахинд
Турк улс 90 мянган хоригдол суллах хууль баталлаа
Турк улсын эрх баригчид шоронгуудын ачааллыг бууруулж, коронавирусийн халдвар тархахаас сэргийлэх үүднээс өчигдөр /2020.04.13/ олон мянган хоригдлуудыг түр болон бүр мөсөн суллах хуулийн төслийг баталжээ. Ингэснээр тус улсын өнцөг булан бүрт байгаа шоронгуудаас 45 мянга орчим хоригдол бүр мөсөн, мөн тооны хоригдол түр хугацаагаар гээд нийт 90 мянга орчим хоригдол суллагдахаар болж байна.
Уг хуулийн төслийг гишүүдийн 279 нь дэмжиж, 51 нь эсэргүүцсэн ба тавдугаар сарын сүүлч хүртэл хоригдлуудыг суллах арга хэмжээг зохион байгуулах юм байна. Түр суллагдсан хоригдлуудыг нийгэмд сул чөлөөтэй байлгах хугацаа нь тахлын нөхцөл байдлаас хамаарах ба Хууль зүйн яам энэ хугацааг дахин хоёр удаа сунгах эрхтэй аж. Хоригдлуудыг сул байлгах хугацааг нэг удаадаа дээд тал нь хоёр сараар сунгахаар заажээ.
Тус улсад одоогийн байдлаар нийт 61 мянга орчим хүн халдвар авч, 1,300 орчим хүн нас бараад байгаагаас шоронгуудад 17 тохиолдол бүртгэгдэж, гурван хоригдол нас барсан байна. Түүнчлэн шоронгийн ажилтнуудын дотроос 79 хүн, шүүх прокурорын 80 ажилтан халдвар аваад байгаа гэнэ.
Энэ хуулийн төсөлд терроризмийн ялтай хоригдлуудыг /50 мянга орчим/ хамруулаагүйг сөрөг хүчнийхэн хүчтэй шүүмжилж байгаа ба ийм ялтай хоригдлуудын ихэнх нь 2016 оны төрийн эргэлтэд оролцсон гэж буруутгагдсан улс төрчид, сэтгүүлчид байгаа юм. Төрийн эргэлтийн дараа нийт хоригдлын тоо 300,000 хүрчээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм5 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр3 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав