24 баримт
Намдаа хайртай ч, өөртөө “хайргүй” явган гишүүн
Намдаа хайртай ч, өөртөө “хайргүй” эрхэм
Анх жирийн ажилтнаар орсон Ц.Анандбазар “Сод Монгол Групп”-ийг өөрийн болгосныг янз бүрээр тайлбарладаг. Намынхаа нөлөө бүхий нөхдүүдтэй нийлж луйвар, дээрмийн аргаар “Сод Монгол”-ын толгойд гарлаа гэх нь олон байсан боловч энэ яриа хардлага сэрдлэг төдийгөөр дууссан юм даг.
Энэ эрхэм Москвагийн Утга зохиолын дээд сургуульд Н.Энхбаяртай хамт суралцсан нэгэн үе түүний шадар туслахаар нь ажиллаж байв.
Тиймдээ ч Ц.Анандбазарыг МАН-ын томоохон донор гэдгээс санал зөрөх хүн үгүй биз ээ. Олон жил намаа санхүүжүүлсэн тэрээр УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнөхөн “Булганы харьяат” хэмээн тодорсон биш “УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очиртой нударга зөрүүлж, бүр хутгалуулсан” гэх хэл үгэнд орооцолдсон. Ичсэндээ гэх үү эмээсэндээ УИХ-д биш орон нутгийн сонгуульд Булганыг биш, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийг сонгосон. Ингээд мань хүн сонгинохайрханчуудад “Би энэ дүүргийн нэгдүгээр хорооллын хүүхэд” хэмээн худал залсан гэх улс төрийн хөгтэй түүх түүнд бий.
Ингэж хөглөж явсандаа ичиж зовоогүй, харин ч эрэмшиж улайрсан гэлтэй. Анандбазар 2012 онд УИХ-ын сонгуульд Дорноговь аймагт нэр дэвшихийн тулд “Би Дорноговийн Сайхандулаан сумын хүүхэд” гэж ярьж явна гэх яриа мөн л олны чихийг дэлдийлгэсэн.
Үүнээс 10 шахам жилийн өмнө түүнийг Улсын мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн ЦЕГ-ын гуравдугаар тасгийнхантай хамтран ажил дээрээс нь баривчилж байсан аж. Тухайн үед холбогдох эх сурвалжууд “Ц.Анандбазарыг рецедив гэмт хэрэгтнүүдтэй бүлэглэн бусдыг дарамталсан гэх хэрэгт сэжиглэн эрүү үүсгэн шалгаж байгаа” хэмээн тайлбарлаж байлаа. Гэвч энэ сүржин асуудал нь “Түүнийг улс төрийн зорилгоор баривчилсан” гэх тайлбараар тун удалгүй солигдоод өнгөрсөн. Бодвол, хуулийнхан баривчилж сүржигнэсэн шигээ шалгаж нягтлаад гэм буруугүй гэдгийг тогтоосон байж таарна.
Энэ мэтчилэн сайн бус саар мэдээллээр олны танил болсон Ц.Анандбазар энэ жилийн УИХ-ын сонгуульд Булганаас хамгийн олон сонгогчийн санал авч, төр түшилцэх хүндтэй үүргийг хүлээсэн.
Сонгуулийн тухай хуулийн дагуу 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т цахимаар өгсөн. Энэ үеэр Ц.Анандбазар АТГ-т өгсөн ХОМ-тээ “Орон сууцгүй, хувьдаа машингүй, оффиссын барилгагүй” гээд “Жилийн нийт орлого 336 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 60 сая бол 569.2 сая төгрөг бүхий хурдан удмын адуу, малтай” хэмээн мэдүүлжээ. Тэрээр гадаадын банк санхүүгийн байгууллагад 2.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай бөгөөд дотоодын банкинд хадгаламжгүй гэжээ.
УИХ-ын дөрөвдүгээр тойргоос 15624 сонгогчийн санал авсан эрхэм гишүүний энэ мэдүүлэгт итгэх хүн байгаа гэж үү?
Эх сурвалж: Монголын Мэдээ сонин
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.