Улс төр
АРДЧИЛСАН НАМ “БУРУУТАЙ”

МАНай нам байгуулагдаад 100 жил болж байна. Аан тэгэхдээ энэ 100 жилийн хугацаанд болсон бүхий л муу, муухай зүйлсэд Ардчилсан нам дангаараа буруутай. Эхний 70 жилийн муу, муухай бүх зүйлсэд, ардчилсан нам байгуулагдаагүйнхээ төлөө тэд буруутай. Яагаад ер нь 100 жилийн өмнө намаа байгуулж, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээл, иргэний нийгмийг тунхаглаагүй юм. Тиймээс тэд л буруутай.
МАНай намын үед лам, ноёдыг буудсан нь үнээн. Тэгэхдээ Ардчилсан намынхан байгуулагдаад хүний эрхийг хамгаалж байсан бол бид юу гэж хүн буудаад суух вэ дээ. Тийм биздээ, нохоод? Бишээ нөхөөд? Аан та нар биднээс 2008 оны сонгуулиар 5 хүнийг алсаныг тавлан ам асууж байна уу. Тэрэнд чинь хүртэл Ардчилсан нам буруутай. Буутай хүний урдуур гэм зэмгүйгээр зугтаж гүйдэг чинь яаж байгаа юм. Хоосон буунаас хорин хүн айдаг байхад сумтай буунаас айх л ёстой шүү дээ. Хурдан гүйж зугтаагүй учраас Ардчилсан нам буруутай. Бид харин буутай. Бас сумтай.
МАНай намын үед гадаад битгий хэл дотооддоо зөвшөөрөлгүй явуулдаггүй байсан нь үнээн. Тэгэхдээ л Ардчилсан нам буруутай. Ер нь дарга нараас өөр хүн гадаад битгий хэл дотоод явуулахыг одоо ч бид эсэргүүцдэг. Худлаа гэвэл бид хөдөө орон нутгаас хот руу нүүж ирэхийг 2017 оноос эхэлж хориглочихсон байгаа. МАНай намын үед өмчийг зөвшөөрдөггүй байсан нь үнээн. Мөн л үүнд Ардчилсан нам буруутай. Чөлөөт зах зээлийг тэр үед дэлгэрүүлэх чинь яагаа вэ. Тэгж ярих юм бол МАНай намын Сүр дарга, бишээ Сүх дарга одоо ч чөлөөт зах зээл гэж юм байдаггүй гэдэгт итгэдэг юм шүү.
За сүүлийн 30 жилд Ардчилсан нийгэмд шилжсэнд бас л Ардчилсан нам буруутай. Улсын хэмжээнд бид 22 жил засагласан ч, тэр хорин хоёр жилд болсон бүхий л муу, муухай зүйлсэд ардчилагчид буруутай. Гэр хороололд гэр хорооллынхон амьдарч байгаад Ардчилсан намынхан буруутай. Ардчилсан намын гишүүд хангалттай хэмжээгээр байшин барихгүй, барилгачин болохгүй байна шүү дээ. Ямар МАНай намын дарга нар барилгачин болж байшин барилтай биш. Тийм биздээ. Гэр хорооллын яндангаас утаа гарч буйд тэд буруутай. Тиймээс бид энэ жилээс зөв бодлого гаргаж Ардчилсан намын гишүүдийг тусгайлан яндан хөөлөгчөөр ажилд авч байна. МАНай дарга нар ямар яндан хөөлөөд явалтай биш. Аан харин сайн зүйл болсон бол бид тэрийг чинь хийсэн юм шүү. Тухайлбал, бид баяжсан. Энэ бол яалтачгүй МАНай намынханы хийсэн зүйл. Боловсруулсан бодлого. Аан бас, бид хотоо хоёр хуваасан. Хоёр гүүр давсан ба хоёр гүүрнээс хойших хэсэг гэж хуваасан. Энэ бол маш зөв зүйтэй бодлого байсан юм шүү. Үнэндээ бол МАНай намын дарга нар ба ардчилагчид гэж ангилж буй нь тэр.
За тэгээд Улаанбаатар хотод гэхэд бид дангаараа 26 жил ноёрхлоо. Миеэгомбын Энхболд МАНайх, улаан хацар Батбаяр МАНайх, Сундуйн Батболд, Сандуйтайгаа МАНайх, Самарсайхан МАНайх. Бишээ САмарсайхан гэнэ шүү. Үгний алдаа гаргалаа. Хийсэн ажлыг нь биш нэрийг нь хэлэх гэж байгаа юм. С.Амарсайхан МАНайх, Бадамжунайгийн туслах хүү Батбаясгалан МАНайх. За ер нь бүх л дарга нар МАНайх л даа. Аан нээрээ Бат-үүл баатар л тАНайх байсан юм байна. Ер нь уур хүрчихлээ. Ардчилсан нам буруутай.
Хотын түгжрэлд ардчилсан нам буруутай. Өмчийг хүлээн зөвшөөрөөгүй бол өдийд юу гэж түгжирч байх билээ. Хойд солонгосыг хар. МАНай намтай үзэл баримтлал адил газар түгжрэхгүй байгаа биз. Тиймээс л Ардчилсан нам буруутай. МАНай нам орц, гарцыг хааж барилга барьсан нь үнээн. Тэгэхдээ л тэд буруутай.
Хамгийн сүүлийн жишээ татахад ХҮН-ыг нийслэлийн сонгуульд бүртгэж аваагүй нь Ардчилсан намын буруу. МАНай дарга нарын томилсон Нийслэлийн сонгуулийн хороо ийм шийдвэр гаргасан бөгөөд энэ шийдвэрт хэн нэгэн буруутай байх учиртай тул Ардчилсан намын буруу. Хуульд заасан бичиг баримт бүрдүүлээгүй, хоёр тамгатай гэж шүүхээс бас тогтоол гарсан байна лээ. Бас л гудамжинд яваа ардчилсан намынханы буруу. Ардчилсан намынхан тийм л хүний эрхийг дээдэлдэг, сонгох сонгогдох эрхийг ярьдаг чинь үнэн юм бол МАНай ХҮН намын залуучуудын бичиг баримтыг хуулийн дагуу бүрдүүлээд өгөх чинь яасан юм. Хоёр тамгатай намыг нэг тамгатай ор гэж ятгаж, сэнхрүүлж, ухуулж болох л байсан шүү дээ. МАНай ХҮН намын Нийслэлийн намыг ч хуулийн хугацаанд нь байгуулж өгөөгүйнхээ төлөө тэд буруутай. Тиймээс л МАНай намын дэмжлэгээр байгуулсан ХҮН нам “Ардчилсан намаас ардчилалаа хамгаалья” гэж лоозон барьж жагсаж байгаа биздээ. Хараа биз? Аан тийм “Ардчиллаа” гэхийг “Ардчилалаа” гэж буруу бичсэн харагдана лээ. Кэмбрэжийн боловсролтой болохоор аргагүй дээ хөөрхий, тэд маань. Үүнд ч бас Ардчилсан нам буруутай.

Улс төр
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах талаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар холбогдох D-өргөдөл цахим системд иргэн Р.Шинэгэрэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай өргөдлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байршуулсан. Уг өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 100187 хүн дэмжсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.1-т заасан шаардлагыг хангасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж, Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Иймд уг саналыг тус Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэх зохицуулалтайг гишүүдэд танилцуулав.
Улсын Их Хурлын даргын захирамжаар Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Иймд дээрх өргөдлийг тус ажлын хэсэгт шилжүүлэх саналтай байгааг Байнгын хорооны дарга мэдэгдсэн.
Уг асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд иргэн Р.Шинэгэрэлийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлыг ажлын хэсэгт шилжүүлье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Улс төр
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ

ОУПХ-ны 150 дугаар Ассамблейд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл танилцууллаа

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж буй Олон Улсын Парламентын Холбооны (ОУПХ)-ны 150 дугаар Ассамблейн үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл тавьж, үг хэллээ. Дэлхийн 140 улсын 1700 гаруй төлөөлөгчид оролцож буй уг Ассамблейн үеэр нийт 90 гаруй хэлэлцүүлэг, салбар хуралдаанууд зохион байгуулагдаж байгаа юм.
“Нийгмийн хөгжил, шударга ёсны төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдэвт үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа үг хэлэхдээ, эрх тэгш байдлыг дээдэлж, олон талт оролцоог хангасан парламент нийгмийн хөгжлийг түргэсгэж, шударга ёсыг тогтооход чухал үүрэгтэйг онцоллоо. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд парламентын төлөөллийн чадамжийг сайжруулах нөхцөл бүрдэж, улмаар 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн шинэ парламентын 126 гишүүнээс 32 нь эмэгтэй гишүүн сонгогдсоныг цохон тэмдэглэв. Түүнчлэн нийгмийн бүлгүүдийн олон талт оролцоог хангасан шинэ үеийн парламент 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө хүний эрхийг дээдэлсэн хуулийн үзэл санаанд тулгуурлан, үндсэн 5 зорилгыг дэвшүүлсэн хэмээн танилцууллаа.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хэлэхдээ, дээрх стратегийн хүрээнд иргэний эрх ашгийг тэргүүнд тавьж, хууль тогтоомжийн тоо бус чанарыг чухалчилсан, олон ургальч үзэлд тулгуурлаж, шинжлэх ухаанч шийдлийг дэвшүүлдэг парламент болохоор зорьж байгааг дурдлаа. Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан онцлох чиглэлүүдийг танилцуулахын сацуу авилгагүй, цахим засаглалыг бэхжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, процессын дахин инженерчлэлийг бүх шатанд эхлүүлэхээр ажиллаж буйг тодотгов. Үр дүнд нь хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал харилцан уялдаатайгаар цогц ажлуудыг эрчимжүүлснээр нийгэмд үүсээд буй авлига, хүнд суртал, хүний эрхийн зөрчил зэрэг асуудлыг хамтад нь шийдвэрлэх боломжтойг тэмдэглэлээ.
Илтгэлийнхээ төгсгөлд, 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, улмаар нийгмийн хөгжлийг хурдасгаж, шударга ёсыг тогтоохын тулд ОУПХ болон түүний гишүүн орнуудтай харилцан туршлага солилцож, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг18 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм19 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр20 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр18 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа