Дэлхий дахинд
Химийн салбарын Нобелийн шагналыг Америк, Францын эмэгтэй эрдэмтэд хүртэхээр боллоо
Энэ оны химийн салбарын Нобелийн шагналыг АНУ-ын эрдэмтэн Женифер Дудна, Францын эрдэмтэн Эммануэл Карпентер нар хүртэхээр болсныг өчигдөр орой зарлажээ.
Тэд ДНХ тайрдаг “хайч” гэгддэг генийн өөрчлөлт хийх техник CRISPR-Cas9-ийг зохион бүтээснийхээ төлөө уг шагналыг хүртэхээр болсон байна.
“Энэхүү техникийн тусламжтайгаар эрдэмтэд амьтан, ургамал, бичил организмийн ДНХ-ийг маш өндөр нарийвчлалтай засварлах боломжтой болсон. Шинжлэх ухаанд хувьсгал хийсэн энэ технологийн ачаар хорт хавдрыг эмчлэх шинэ арга бий болж, цаашлаад удамшлын өвчнийг эмчилдэг болох мөрөөдөл биелэх цаг ойртож байна” гэж Нобелийн шагналын хороо дүгнэжээ.
51 настай Карпентер, 56 настай Дудна нар химийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн зургаа ба долоо дахь эмэгтэйчүүд болж байна.
Анх Карпентер нэгэн хортой бактерыг судлах явцдаа дархлааны системд нь агуулагдаж байсан, урьд нь мэдэгдэж байгаагүй молекулыг илрүүлж байжээ. Уг молекул нь гадны вирусийг ДНХ-гийнх нь хэсгийг таслах замаар аюулгүй болгодгийг мэдсэн байна.
Тэрбээр энэ нээлтээ 2011 онд сэтгүүлд хэвлүүлснийхээ дараа Дуднатай хамтран ийм зарчмаар дурын генетик материалд засвар хийх техникийг боловсруулжээ.
Өнөөдөр эрдэмтэд CRISPR Cas9 техникийг ашиглан үр тарианы генд өөрчлөлт оруулах замаар ган, хортон шавьжид тэсвэртэй болгон өөрчилсөн байна.
Мөн хорт хавдрыг эмчлэх шинэ аргыг үүний тусламжтай боловсруулсан бол удахгүй удамшлын өвчнийг эмчлэх арга бий болно гэж эрдэмтэд үзэж байгаа юм.
Карпентер, Дудна хоёр 10 сая швед кроны ($1.1 сая) мөнгөн шагналыг хувааж хүртэнэ.
Химийн салбарын Нобелийн шагналыг анх 1911 онд нэрт эрдэмтэн Мэри Кюри ради, полоний элементүүдийг нээснийхээ төлөө хүртэж байв.
Тэр 1903 онд физикийн салбарын шагналыг бас хүртээд байжээ. Сүүлд 1935 онд түүний ууган охин Айрен Жолио-Кюри мөн химийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн байна.
1901 оноос 2020 он хүртэл 112 удаа химийн салбарын Нобелийн шагнал олгоход зөвхөн Фредерик Сангер 1958, 1980 онуудад хоёр удаа энэхүү шагналыг хүртэж байжээ.
Эх сурвалж: AFP
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр4 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр4 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр3 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө