Дэлхий дахинд
Харгис террорист халдлагын золиос болсон багшийн дурсгалыг хүндэтгэх жагсаал Парист болжээ
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Парисын захын дүүргийн дунд сургуулийн багш Самуэл Пати хичээлийнхээ үеэр Исламын шашны зөнч Мухаммедийн дүрийг үзүүлснээсээ болж хэрцгий террорист халдлагын золиос болон амиа алдсан юм. Тодруулбал тэрбээр үг хэлэх эрх чөлөөний жишээ болгож “Charlie Hebdo” сэтгүүл дээр гарсан Мухаммедийн зургийг сурагчдад үзүүлснийх нь дараа исламын хэт үзэлтэн, 18 настай этгээд гудамжинд түүний толгойг тасдан зэрлэгээр хөнөөсөн байна.
Тэгвэл өчигдөр буюу Ням гарагт, Парис хотын “Place de La Republique” талбай дээр мянга мянган хүн цуглаж, амиа алдсан багшийн дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ үг хэлэх эрх чөлөө, багш нарын эрхийг дэмжсэн тайван жагсаал хийжээ.
Жагсаалд Францын ерөнхий сайд Жан Касте болон боловсролын сайд Жан Мишель Бланке нар оролцсон байна.
Сэжигтэн нь Москвад төрсөн 18 настай чечень үндэстэн байсан бөгөөд гуравдугаар сард Францад дүрвэж ирснийхээ дараа 10 жил оршин суух эрх аваад байжээ. Францын мөрдөн байцаагчдын тогтоосноор сэжигтэн аллага үйлдсэнийхээ дараа твиттер хуудсанд хохирогчийн тасарсан толгойны зургийг нийтэлж, “Мухаммедыг доромжилж зүрхэлсэн Макроны нохдын нэгийг би цаазаллаа” хэмээн бичжээ.
Сэжигтэн баривчлах ажиллагааны үеэр цагдаа нарт буудуулан алагдсан юм. Одоогоор хэргийг шалгах ажил үргэлжилж байгаа тул түүний нэрийг зарлах боломжгүйг Францын терроризмтай тэмцэх газрын прокурор Жан Франсуа Рикард мэдэгдсэн байна.
Одоогоор сэжигтний эцэг эх, өвөг эцэг, 17 настай дүү зэрэг нийт есөн хүнийг баривчлаад байгаа гэнэ. Сэжигтний эцэг нэгтэй эгч 2014 онд Исламын Улс зэвсэгт бүлэглэлд элсэхээр Сири руу явж байсныг бас тогтоосон байна.
2015 онд “Charlie Hebdo” сэтгүүлийн газар зөнч Мухаммедын шог зургийг нийтэлснийхээ дараа халдлагад өртөж, 12 хүн амь үрэгдэж байв. Өнгөрсөн сард Пакистанаас цагаачилж ирсэн нэг залуу заазуураар зэвсэглэн “Charlie Hebdo” сэтгүүлийн редакцийн байрны гадна хоёр хүний биед халдаад баривчлагдаж байжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр5 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр5 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр5 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр3 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө