Дэлхий дахинд
Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ
Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг түгшээжээ. Томуугийн вакцин хийлгэсний дараа нас барсан хүний тоо өнөөдрийн байдлаар 13-т хүрчээ. Үүнээс өмнө тус улсад 2005 онд вакцинтай холбоотой хамгийн өндөр нас баралт бүртгэгдэж байжээ. Тухайн жил зургаан хүн вакцин хийлгэсний дараа нас барж байсан аж.
Тус улсын Халдварт Өвчнөөс Урьдчилан Сэргийлэх Төвөөс эдгээр 13 хүний нас баралтын шалтгааныг тодруулахаар нарийвчлан шалгаж эхэлжээ. Гэхдээ урьдчилсан шатны дүгнэлтээр дээрх хүмүүсийн нас баралт томуугийн вакцинтай шууд холбоогүй гэж гарсан учир вакцинжуулалтыг зогсоохгүй үргэлжлүүлэхээр болжээ.
Нас барагсдын насны хувьд 17-78 насныхан байгаа бөгөөд хоёр нь “anaphylaxis shock” буюу дархлаа тогтсоны дараах харшлын гаралтай хариу урвалаас болж нас барсан байж болзошгүй байна. Мөн дээрх 13 хүний зарим нь архаг хууч өвчтэй байсан гэнэ.
Өмнөд Солонгосын засгийн газрын хэрэгжүүлж буй вакцинжуулалтын аянд өчигдрийн байдлаар 8.36 сая хүн хамрагдсан бөгөөд үүнээс 350 оричм хүнд хариу урвал илэрсэн байна. Тус улсын Засгийн газраас нийт 19 сая орчим хүнийг томуугийн вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөөд байгаа юм. Нас барсан иргэд “Korea Vaccine”, “Boryung Biopharma”, “LG Chem”, “SK Bioscience” компаниудын үйлдвэрлэсэн вакциныг хийлгэжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр5 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр5 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Нийгэм4 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр4 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө