Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Н.Мөнхзул: Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтаар мэдээлэл өгнө

Нийтэлсэн

-

Соёл урлагийн газрын соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Н.Мөнхзултай уулзаж ярилцав.

-Ойрын үед эрчимтэй хийж байгаа бодлогын чанартай ажлууд юу байна?

-Соёл урлагийн салбарт нэлээд том шинэчлэлтүүд хийгдэж байна. Соёл урлагийн байгууллагуудын менежментийн асуудал шинэ шатанд яригдаж байгаа. Олсон орлогыг буцааж өөрийнх нь хөгжилд зарцуулах асуудал яригдаад, Сангийн яам болон холбогдох салбар байгууллагуудын түвшинд яригдаад, шийдэгдээд явж байна. Энэ ажилтай холбоотой дүрэм журам эрх бүхий байгууллагуудын хамтарсан шийдвэрээр гарч байгаа. Урд нь манай мэргэжлийн урлагийн байгууллагууд орлогоо давуулсан орлоготойгоо нийлүүлээд улсад тушаачихдаг. Буцаагаад тэр мөнгөө зарцуулж чаддаггүй, давсан орлогоосоо тодорхой хэмжээнд үйл ажиллагаандаа зориулдаг байсан. Төсвийн шууд хараат байдал нь байгууллагын хөгжлийг хойш татаж байсан гэж болно. 2019 оноос байгууллага олсон орлогынхоо тодорхой хувийг хүний нөөц, нийгмийн асуудал гээд өөрсдөдөө зарцуулна. Тэгэхээр орлогыг нийтээр нь төвлөрүүлж байгаад, тэр хөрөнгөөс том төслүүд, доголдож буй салбаруудаа санхүүжүүлэх боломж бүрдэж байгаа.

Мөн Монголын соёл урлагийн байгууллагын гадаад харилцааг өргөжүүлэх ажлууд хийж байна. Монгол Улсын гадаад сурталчилгаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх ажлыг соёл урлагийн байгууллагуудаар дамжуулах, соёлын өвийг сурталчлах байдлаар явуулах юм. Ингэхдээ гадаад улсуудад үзэсгэлэн гаргах, яг зорилтот бүлэг рүү чиглэсэн урлагийн тоглолтуудыг зохион байгуулах, буцаад тэр үйл ажиллагаанаас орлого орж ирдэг байдлаар зохион байгуулна. Энэ ажиллагаа нь бусад салбаруудын хөгжилд ч нөлөөлж болно шүү дээ.

-Соёлын өвийг бүртгэлжүүлэх, тоолох, хараа хяналтад авах ажлууд хэр байгаа вэ?

-Манай соёл урлагийн газар байгуулагдаад хоёр жил болж байна. Бид 2018 онд соёлын өвийн асуудлыг цогцоор нь авч үзсэн. Үүнд соёлын биет бус өвийн болон соёлын өвийн, хөдлөх болон үл хөдлөх дурсгалын, музейн асуудал бүгд багтсан. Соёлын биет бус өвийн чиглэлээр “Нүүдэлчин Монгол” наадам хийсэн. Энэ наадмын үеэр ЮНЕСКО-гоос гаргасан зарчмын дагуу, таван ай савын хүрээнд соёлын биет бус өвийг ангилж гаргаж ирсэн. Соёлын биет бус өв нь урт удаан цаг хугацааг туулан хүнээр дамжиж, аман болон бичгээр уламжлагдаж ирдэг. Тэгэхээр Монголчуудын ахуй амьдрал, орчин, урлаг соёл, зан үйл гээд олон зүйл багтана. Бидний амьдралын салшгүй нэг хэсэг юм. “Нүүдэлчин Монгол” наадмаар энэ бүхнийг цогцоор нь харуулж чадсан. Таван ай сав гээд ёс заншил, байгаль ахуй, ардын язгуур урлаг, гар урлал, идээ ундаа гээд энэ бүгдийг нэг дор авчраад наадлаа. Жишээлбэл Сүхбаатар аймгийнхан шилийн сайн эр цайгаа хэрхэн болгож ууж байсныг харуулсан. Чулуугаа гал дээр халааж тагшинд хийгээд цайгаа үйчхэж байгаа нь маш хялбар, ямар ч техник хэрэгслийн тусламжгүй уламжлалт арга зүй байхгүй юү. За тэгээд Монгол эмэгтэй цайгаа чанаж байхдаа хэрхэн суудаг, самрахдаа нар зөв эргүүлэх, идээ ундаагаа дээр нь хийх, байгаль дэлхийдээ ёслол үйлдэж эх дэлхийдээ дээжээ өргөх энэ бүгдийг үзүүлсэн. Тэгээд дээрээс нь өвлөн уламжлагчид маань дараа үедээ уламжлуулж байна уу гэдгийг харуулсан. Ингээд соёлын биет бус өвөө сурталчилж, бүрэн дүүрэн харуулсан наадам хийлээ.

Мөн хаягдаж гээгдсэн, мартагдаж буй биет бус өвийг сэргээн судлах ажлууд байна. Манайд соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан гэж бий. Биет өвийг хөдлөх, үл хөдлөх гэж хуваадаг. Бид хөдлөх, үл хөдлөх дурсгалын газруудаа бүгдийг бүртгэчихсэн байгаа. 2019 онд орон нутгийн удирдлага, эрдэмтэн судлаачидтайгаа хамтран тухайн нутаг орон бүрт ажиллаж, дахин үзлэг хийгээд шинэчилж бүртгэнэ. Энэ ажлыг эхлүүлсэн. 2018 оны арван нэгдүгээр сарын нэгнээс 2019 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл Монгол улсын хэмжээнд түүх соёлын хөдлөх дурсгалын тооллого зохион байгуулж байна. Ингэж цэгцлээд зургаан сар гэхэд тайлан мэдээгээ Засгийн Газарт танилцуулна. Тэгээд олон нийтэд хэдэн өвтэй юм, бүрэн бүтэн байна уу, хэрхэн хадгалагдаж байна вэ гэдэг талаар мэдээлэл хүргэнэ.

-Соёлын өвийг хөндөж, устгаж байна гэсэн хэл ам их гардаг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Энэ бол Соёлын өвийн тухай хуулийн хэрэгжилтийн тухай л асуудал юм. Манай Соёл урлагийн газар хууль хэрэгжүүлдэг байгууллага. Соёлын өвийн тухай хуульд аль шатанд ямар байгууллага юу хийх вэ, ямар үүрэгтэй вэ гэдэг бүгд бичигдсэн байгаа. Харин хуулийн талаарх мэдлэг, салбар бүрт харилцан адилгүй байна. Үүнээс болоод асуудлууд үүсч байна. Жишээ нь энэ жил бид Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэр дэх Улсын эх дагина Догдогдулам хатны дурсгалт газар дээр авран хамгаалах ажиллагаа явуулсан. Дүүргийн холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд Соёлын өвийн тухай хуулиа мэдэхгүйгээс болоод тухайн газарт зөвшөөрөл олгосон. Бид ажлын хэсэг байгуулж ажиллаад газрын зөвшөөрлийг цуцлуулж, түүхийн дурсгалаа хамгаалалтад авсан. Энэ бол холбогдох албан тушаалтнуудын хууль, холбогдох журмаа мэддэггүй, уялдаа холбоогүй ажилладгаас үүдсэн асуудал. Цэг нь тогтоогдчихсон, мэдээллийн санд бүртгэгдчихсэн дурсгалт газар дээр л ийм асуудал үүсч байгаа нь шат шатандаа хуулиа судлах, сурталчлах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэйг харуулж байна.

-Та бүхэн энэ ажилд хэр анхаарч ажилладаг вэ?

-Бид арваннэгдүгээр сард “Соёлын өвийн анхдугаар зөвлөгөөн“ хийлээ. Зөвлөгөөнд соёлын өвийн чиглэлээр ажиллаж байгаа соёл урлагийн байгууллагын ажилтнууд болон соёлын өвтэй хамааралтай МХЕГ, ГЕГ, цагдаагийнхан, газар олгож буй эрх мэдэл бүхий хүмүүсийг оролцууллаа.
Тэгээд төрөөс түүхэн дурсгалт газруудаа хашаа барих төдийгөөр хамгаалах уу, олон нийтийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг ч ярьсан. Бид цаашдаа Дондогдулам хатны дурсгалт газрыг жишээ болгож бүр томоор ярина. Тэнд газрын зөвшөөрлийг нь цуцлуулсны дараа Түүх археологийн хүрээлэнгийн судлаачдыг оролцуулж дээж авч судалгаа хийсэн. Тэгэхэд шууд хатантай холбоотой дурсгалууд илэрч гарч ирсэн. Бид энэ газрыг хашаалаад орхивол дахин эрсдэлд орох магадлалтай учраас олон нийтийн оролцоотой хамгаалах, бүх нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгоё гэсэн төлөвлөлт хийгээд нийслэлд танилцуулж дэмжлэг авсан. Одоо архитекторын зураг төсөл нь гарч, төсөв нь шийдэгдсэн. Дараа жил энэ ажил бүрэн дүүрэн хийгдэнэ. Энэ бол хамгаалалт юм.

Бид ард иргэддээ соёлын өвийн талаар мэдлэг, мэдээлэл өгч, хайрлах хамгаалах дархлааг тогтоох хэрэгтэй байна. Манай улс маш их соёлын өвтэй. Энэ өвийг хэрхэн хамгаалж, хадгалж өвлөн уламжлуулах вэ гэдэг бидний бодох ёстой асуудал болоод байгаа юм.

-Байгалийн түүхийн музей хаалгаа бариад удлаа. Хэзээ энэ асуудал шийдэгдэх вэ?

-Байгалийн түүхийн музейн бүх үзмэрийг зохих стандарт, нөхцлийн дагуу найдвартай хадгалж хамгаалсан. Байшингийн асуудал яригдаж байна. Жирийн нэг обьект биш учраас зураг төсөл, хөрөнгө санхүүгийн асуудал нь гүйцэд шийдэгдээгүй байна.

Г.ПҮРЭВСҮРЭН

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр15 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент17 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр17 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм17 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм18 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм18 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд19 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм20 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм20 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм20 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим