Оросууд Курилын арлуудад цэргийн хээрийн сургууль хийж эхэлснийг япончууд эсэргүүцэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр санал бодлоо илэрхийлсээр байна. “Йомиури симбун”, “Хоккайдо симбун”, сонин, японы мэдээллийн томоохонд ордог Yahoo News Japan сайт, телевизийн TBS (Tokyo Broadcasting Corporation) болон Hokkaido UHB News сувгууд Өмнөд Курилын арлуудад оросуудын цэргийн сургуулийн талаар материалуууд нийтэлж байна.
Бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгсэл тус аралд цэргийн сургууль хийх тухай Оросын Батлан хамгаалах яамны албан ёсны мэдэгдлээс иш татан мэдээлж байна. ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ сургуулилтаа төлөвлөгөөт ажил гээд, бүр эртнээс анхааруулж байсан гэжээ. Ганцхан японы уншигчид үүнийг анхаарахгүй байна.
Зарим уншигч оросын энэ сургуулилт нь япон руу довтлох бэлтгэл ажил гэж ойлгоод урьтаж хөдлөхийн уриалж байна. “Оросууд ерөөсөө л бидэнтэй дайн хийхэд бэлтгэж байна. Тэгэхээр бид тэдэнтэй байлдахад бэлтгэх хэрэгтэй” гэж imo хэвлэлд бичжээ.
“Юуных нь “Хойд нутгаа” эргүүлэн авах. Энд Оросууд Хоккайдог эзлэн авах тухай яриа явж байгаа юм биш үү” гэж niw хэвлэл бичсэн байна.
“За, ахиад эхэллээ. Энэ бүх өдөөн хатгалга Хоккайдо аралтай л холбоотой. Хэрэв оросууд Хоккайдо руу жолоочгүй танк, дронуудаар дайраад орж ирвэл яах вэ, юу хийх вэ гэдэг талаар эрх баригчид хэдийнээ бодох ёстой байсан юм” гэж VOID хэвлэл түгшин бичсэн байна.
“Дайны сүүлчээр алдсан бүхнээ, зөвхөн дайнаар л эргүүлж авч болно. Бид Оростой ойлголцоно гэж хууртах хэрэггүй. Харин оросуудад дарамт шахалт үзүүлэхийн тулд тэдний ойр очиж цэргийн сургуулилт хийх хэрэгтэй” гэж Kurowaka сонин санал болгожээ.
“Өнгөрсөн дайны үед Зөвлөлт Холбоот улс “умард арлыг” эзлэн авч Японы эсрэг завсрын талбар болгосон. Түүнийг Японд хэзээ ч эргүүлэн өгөхгүй. Одоо харин Оросууд түүн дээрээс Япон руу довтлохоор бэлтгэж байна” гэж hid хэвлэлд бичиж.
Зарим уншигч Оростой тэмцэхийн тулд илүү бүтээлч арга зам санал болгон бичсэн байна.
“Хамгийн аймшигтай нь бидний яг хажуу бөөрөнд байгаа “умардын арлууд” өнөөдөр оросын хүчирхэг бааз, дархан газар болж хувираад байна. Оростой хэлэлцээр хийхээ яахав үргэлжлүүлж болох юм. Гэхдээ илүү үр дүнтэй арга хэрэгтэй. Бид Оросыг дотроос нь задлан бутаргах олон агент илгээвэл үр дүнтэй юм биш үү” гэж уриалсан байна.
“Оросын ийм үйлдлийг өршөөж болохгүй. Экспортоо хязгаарлаж, импортын өндөр татвар тавих зэргээр эдийн засгийн хувьд түүнийг боомилох хэрэгтэй” гэж bpd сайт санал болгожээ.
ОХУ-ын хувьд Япон улстай газар нутгийн ямар нэгэн маргаан асуудал байхгүй, ганцхан Дэлхийн хоёрдугаар дайны дараа энхийн гэрээ байгуулаагүйгээс болоод олон жилийн туршид Москва Токио хоёр ийм гэрээ байгуулах талаар ярьж байгаа юм.
Энэ бол Өмнөд Курилд хамаарах Кунашир, Шикотан, Итуруп, Хабомаи арлуудын тухай яриа гэсэн үг. Япончууд үүнийг 1855 оны хил болон худалдааны тохиролцоогоор өөрийн гэж үздэг бол Москва энэ арлууд нь дайны үр дүнгээр Зөвлөлт Холбоот улсын бүрэлдэхүүнд орсон, Оросын тусгаар улсын нэг хэсэг гэж үздэг юм.
Энхийн гэрээ байгуулсан тохиолдолд Москва, Хабомаи, Шикотан хоёр арлыг эргүүлэн өгөх боломжийг судална хэмээн Зөвлөлт Холбоот улс, Япон хоёр 1956 онд хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан. Харамсалтай нь өнөө болтол энхийн гэрээ байгуулаагүй байгаа юм хэмээн оросын РИА Новости агентлаг хоёр дугаар сарын 28-нд нийтэлсэн байна.
#МонголМэдээСонин #Дэлхий