Дэлхий дахинд
ХОЙД СОЛОНГОС ПУУЖИН ТУРШИЖ МАГАДГҮЙ
БНАСАУ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг үүрэгт ажилдаа орсны дараа пуужингийн анхны туршилтаа явуулахаар бэлтгэж байж магадгүй гэж АНУ-ын тагнуулын алба үзэж байна.
Америкийн засаг захиргааны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Хойд Солонгосын эрх баригчид АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нарын Япон, БНСУ дахь айлчлалын үр дүнд үндэслэн пуужин турших эсэхээр эцсийн шийдвэрээ гаргах аж.
БНАСАУ пуужин харваж болзошгүй байгаатай холбоотойгоор АНУ-ын хэд хэдэн байгууллага хариу арга хэмжээ авах талаар зөвлөлдөж байгаа гэнэ. Ким Жон Ун пуужин эсвэл пуужингийн хөдөлгүүр туршина гэж АНУ-ын албаныхан таамаглаж байна.
Жо Байден өмнөх Ерөнхийлөгч Доналд Трампын БНАСАУ-ын талаар баримталж байсан бодлогыг хянаж байгаа аж. Тэрбээр БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын тулд Трампынхаас өөр арга барил ашиглах гэнэ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр21 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент23 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм23 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Дэлхий дахинд22 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм23 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм23 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Энтертайнмент22 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм23 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна