Дэлхий дахинд
ПУТИН ДАХИН ДАЙН ЭХЛҮҮЛЭХ ҮҮ?
ЗХУ-ын үед КГБ-ын бэлтгэгдсэн офицер байсныхаа хувьд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сэтгэл хөдлөлөө маш сайн нууж чаддаг нэгэн. Гэхдээ 2013 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама түүнийг “Ангийн хамгийн хойно уйдаад сууж байдаг хүүхэд шиг харагддаг” хэмээн ярьсан нь Путины уурыг илэрхий хүргэж байжээ. Түүнийхээр бол ангийн хамгийн хойно суудаг хүүхдүүд амбиц муутай байдаг аж. Харин Путин 21 жил төр барихдаа эхний өдрөөс л эхлээд өөртөө болон Орос оронд маш том амбицтай байсан гэдэг.
Тэрбээр Орос гэхээс илүү ЗХУ-д үнэнч, эх оронч хүн бөгөөд 2000 онд Ерөнхийлөгч болмогцоо хамгийн түрүүнд ЗХУ задрахад үгүй болсон улс төр, эдийн засгийн гол хөрөнгө болох том аж үйлдвэрүүд, шүүх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үндэсний бодлогыг сэргээх зорилт тавьжээ. Харин түүний дараа гурав, дөрөв дэхь удаагаа сонгогдохдоо тэрбээр гол амбицаа геополитик руу чиглүүлсэн байна. Тийнхүү Путин нь Украинаас Крым хойгийг буцаан авах, Сиритэй эвсэх, Барууны ардчилсан орнуудад КГБ-ын “Идэвхтэй арга хэмжээ” хэмээн нэрлэдэг янз бүрийн кибер халдлага хийх зэрэг бодлого баримталж эхэлжээ.
Харин өдгөө Крымын Аншлусын долоон жилийн ойгоор Украины түүхийг давтах тохироонууд бүрдэж эхэлсэн байна. Тиймд болох гэж буй үйл явдлыг урьдчилан таамаглаж, тохирсон төлөвлөгөө боловсруулан ажиллах нь Байдены хийх ёстой гол ажлуудын нэг хэмээн ажиглагчид үзэж байгаа аж.
Путин ч гэсэн дор хаяж хоёр шалтгаанаар дээрхтэй ижил том, зоримог алхмууд төлөвлөж байгаа гэнэ. Нэгдүгээрт, стратегийн талаас Путин өөрийн болон Орос улсын нэр хүндийг сэргээх хүсэл аж. Хоёрдугаарт, тактикийн хувьд тэрбээр цар тахлаас болж улсын эдийн засаг зогсонги байдалд орж, сэргэхэд олон жил зарцуулагдахаас үл хамааран насан туршдаа Ерөнхийлөгч байхаар төлөвлөж байгаа юм. Мөн ардчиллыг дэмжигч Алексей Навальныйг шоронд хорьсон нь ОХУ-д 2011 оноос хойш анх удаа 100 гаруй хотыг хамарсан том эсэргүүцлийн жагсаал болоход нөлөөлсөн юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр Путины үнэлгээ 2012, 2013 онд 65 хувь байсан бол 2014-2018 онд 81 хувь болж өссөн байна. Мэргэжилтнүүд үүнийг Крымын зөвшилцөлтэй холбоотой хэмээн үздэг аж. Харин улс төр судлаачдын харж байгаагаар Путин өдгөө 2012 оныхоосоо илүү улс төр, эдийн засгийн хувьд нягт уялдаатай ажилладаг болсон бөгөөд Крымийн зөвшилцөл үгүй болмогц өмнө нь хийж байсан шигээ богино амжилттай дайн хийж санасандаа хүрэх боломжтой гэнэ.
Путин 1999 оны наймдугаар сард Ерөнхий сайдаар томилогдохдоо бараг танигдаагүй байсан ч 2000 оны эхэн үеэр Чечений хоёрдугаар дайныг эхлүүлснийхээ дараа 80 орчим хувийн үнэлгээтэй болсон юм. Түүнээс хойш 2008 онд Гүржийн эсрэг тав хоногийн дайн хийсний дараа Путины үнэлгээ хамгийн өндөр буюу 88 хувьд хүрсэн аж.
Иймд Путин нэр төрөө сэргээхийн тулд дахин богино хугацааны дайн хийж ялалт байгуулахаар төлөвлөж байж магадгүй юм. Хэрвээ үнэн бол ямартай ч дайн эхлүүлэх улс олдохгүйн зовлон үгүй юм. Наад зах нь тэрбээр таван хөршийнхөө аль нэгтэй нь дайтаж болох аж. Таван хөршийн гурав нь буюу Гүрж, Молдав, Украин улсууд Оростой асуудалтай байгаа бөгөөд түүнийг цэргийн түрэмгийллээр сэргээхэд тун амархан гэнэ. Мөн Казахстаны хувьд Беларусийг эс тооцвол бусад ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас илүү олон буюу 3.5 сая орос угсааны ард иргэдтэй ба тэдгээр нь хоёр орны хилийн заагийн хойд зургаан мужид аж төрдөг юм. Тиймээс Талибан Афганистаныг дарж, төв Азид тэлж эхэлбэл ОХУ Казахстан дахь оросудыг хамгаалах нэрээр цэрэг илгээж болох юм. Гэвч эдгээр болзошгүй дайнууд нь Путины нэр төрөө сэргээх санааг бүрэн хэрэгжүүлж чадах эсэх нь тун эргэлзээтэй хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.
Эх сурвалж: POLITICO
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр20 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент21 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна